Ерөнхий сайд С.Батболд Кембрижийн сургалтанд хамрагдаж буй 300 багштай уулзана
Ерөнхий сайд
С.Батболд Кембрижийн сургалтанд хамрагдаж буй 300 багштай уулзана
Өнөөдөр 11:30
цагаас "Шинэ эрин" дунд сургууль дээр ерөнхий сайд С.Батболд
Кембрижийн олон улсын сургалтын хөтөлбөртэй уялдуулан бага дунд боловсролын
шинэчилсэн хөтөлбөрийг турших үндэсний лаборатори 31 сургуулийн 300 багштай
уулзана. Ерөнхий сайд Кембрижийн стандартыг монголын боловсролд хэрэгжүүлэхийг
анхлан санаачилсан. Энэ ажлын хүрээнд хөдөө орон нутгаас 300 багш ирж
сургалтанд хамрагдаж байгаа билээ. Өнөөдрийн арга хэмжээний үеэр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр
“British Columbia” их сургуультай хамтарч
ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм байна.