Манай улсын уул уурхайн салбар маш хурдан хөгжиж буй нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, байгууллагуудын өдөр тутмын амьдрал ахуйд ч хүчтэй нөлөөлж байна. Үүний хамгийн сүүлийн нэг жишээ нь энэ сард “Монгол нүүрс ассоциаци” Дэлхийн нүүрсний ассоциацийн гишүүн болсон явдал юм.
Уг ассоциацид Англи, Америк, Австрали, БНХАУ, Канад, Герман, Итали, Япон, Энэтхэг, Индонез, Иран, Колумб зэрэг дэлхийн улс орны нүүрсний болон уул уурхайн үндэсний ассоциаци, холбоодоос гадна "BHP Billiton", "Пибоди энержи", "Rio Tinto", "Xstrata coal", "Shenhua" групп, "Anglo coal", "Coal India", "Mitsubishi" зэрэг дэлхийн 19 орны нүүрсний салбарын акулууд нэгдэн орсон байдаг аж.
Д.Идэр


















































