Барилгын
компаниудын үзэсгэлэн маргааш болно
Барилгын
хөгжлийн үндэсний нэгдсэн төвөөс “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт
хамрагдахыг хүсэгчдэд зориулан үзэсгэлэн зохион байгуулахаар болсон. Үзэсгэлэн
худалдааг энэ сарын 29-31-ны хооронд буюу маргаашнаас Оросын соёл шинжлэх ухааны төвд зохион
байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр "100 мянган айлын орон
сууц"-ны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэг цэгээс үнэн зөвөөр авч болох
гэнэ. Ард иргэд 6 хувийн орон сууцны зээлэнд хамрагдахад олон бэрхшээл тулгарч байгаа.
Тиймээс 100 мянган айлын орон сууцны ажлыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа
асуудлыг хүлээж авч шийдвэрлэх аж. Мөн үзэсгэлэнгийн хүрээнд энэ хөтөлбөрийн
талаарх хууль эрхийн актууд, хэрэгжүүлэгч талуудын дүрэм, журам зэрэг холбоотой
бүх мэдээллийг нэг цэгээс олгож, тусгай хэвлэл тараах юм байна. Үүний зэрэгцээ
банк, санхүү, даатгалын байгууллагууд, ОССК, НЗДТГ, ЗТБХБЯ зэрэг “100 000 айлын
орон сууц” хөтөлбөрт оролцогч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд
оролцох учир хөтөлбөртэй холбоотой бүх мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэх
ажээ.