Канад улс мөнгөний зоосон гүйлгээнээс нэг центийг хасах шийдвэр
гаргажээ. Учир нь нэг центийг хувилах, үйлдвэрлэх явцад нийт 1.7 центийн
өртөг гардаг аж. Хэрэв цаашид нэг цент үйлдвэрлэж, зах зээлд гаргахгүй
гэж үзвэл жилдээ 11.3 сая ам.долларыг хэмнэх боломжтой гэнэ. Энэ бүхнийг
өнгөрсөн Мягмар гаригт тус улсын сангийн сайд Жим Флахерти мэдэгдэхдээ
“Хэтэрхий жижиг,

Канад улс мөнгөний зоосон гүйлгээнээс нэг центийг хасах шийдвэр гаргажээ. Учир нь нэг центийг хувилах, үйлдвэрлэх явцад нийт 1.7 центийн өртөг гардаг аж. Хэрэв цаашид нэг цент үйлдвэрлэж, зах зээлд гаргахгүй гэж үзвэл жилдээ 11.3 сая ам.долларыг хэмнэх боломжтой гэнэ. Энэ бүхнийг өнгөрсөн Мягмар гаригт тус улсын сангийн сайд Жим Флахерти мэдэгдэхдээ “Хэтэрхий жижиг, бага нэгж учраас жижиг дунд үйлчилгээний байгууллагад их цаг авч, ажилчдад хүндрэл учруулдаг” хэмээсэн байна. Харин америкчуудын хувьд нэг центийг үйлдвэрлэх өртөг нь 2.4 цент хүрдэг аж. Пенни буюу нэгтийн цент Канада гэсэн бичигтэй байдаг бөгөөд хил залгаа АНУ-д ашиглагддаг байна. Пеннигээс татгалзах саналыг АНУ-ын Сангийн яаманд хүргүүлээд байгаа аж.