Хятадын эрх баригчид Бээжинд армийн ачааны машинууд орж ирсэн тухай цуу
яриа тараалаа гэж 16 мэдээллийн сайтыг хааж, зургаан хүнийг баривчилжээ.

Хятадын эрх баригчид Бээжинд армийн ачааны машинууд орж ирсэн тухай цуу яриа тараалаа гэж 16 мэдээллийн сайтыг хааж, зургаан хүнийг баривчилжээ. Хятадад төрийн эргэлт гарах нь гэсэн мессежийг бусад орнуудад тарааж, олон нийтийн сэтгэхүйд муугаар нөлөөлж байна хэмээн төрийн мэдлийн хэвлэлүүд нь тэднийг буруутгаж байгаа юм. Мөн олон хэрэглэгчтэй хоёр блогт сэтгэгдэл бичихийг хориглосон байна. Хятадын Коммунист намын удирдагч Бо Силайг өнгөрсөн жил "Чонкин" зочид буудалд амиа алдсан Британы бизнесмений үхэлд буруутай гэж бичиж байгаа юм. Мөн сүүлийн үед Бо Силайг Хятадын Коммунист намын хагарлын гол цэг гэж бичих болсон юм. Эрх баригчид нь хоорондоо хагаралдаж буй мэдээлэл ихээр тарах болсон тул Засгийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа мэдээллийн сайтуудад хатуу хяналт тавих болсон гэж “BBC” мэдээллээ.