Хятадын шүүх монгол иргэнд цаазын ял оноожээ
Монголын иргэнд Хятадын
шүүхээс цаазын ял оноожээ
2011 оны есдүгээр сард БНХАУ-ын
Тяньжины боомт дээр Монгол улсын таван иргэн хар тамхи тээвэрлэж яваад баригдсан. Манай улсын хоёр эрэгтэй,
гурван эмэгтэй иргэнд холбогдох тус хэргийг БНХАУ-ын Ардын шүүх хэлэлцэж, ял
оноожээ. Хэрэгтэн цагдаагийханд баригдах үедээ 200-800 грамм капсултай герионыг
залгисан байжээ. Ардын шүүх хэргийг хэлэлцээд 800 грамм героин залгиж явсан
иргэн Б-д цаазын ял оноосон байна. Харин Б, Н нарын хоёр эмэгтэйд бүх
насаар нь хорих ял ногдуулж, бага хэмжээний герион залгисан эмэгтэй Г, эрэгтэй
Ц нарт тус бүр 15 жилийн хорих ял оноожээ.