Хил хамгаалах ерөнхий газраас хилийн боомтоор нэвтрэх зорчигчдын тоо эрс
нэмэгдсэн тул Монгол Улсын иргэд дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс хилийн
орох, гарах хуудас бөглөхгүй байх тухай шийдвэрлэжээ.

Хил хамгаалах ерөнхий газраас хилийн боомтоор нэвтрэх зорчигчдын тоо эрс нэмэгдсэн тул Монгол Улсын иргэд дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс хилийн орох, гарах хуудас бөглөхгүй байх тухай шийдвэрлэжээ. Шалган нэвтрүүлэх боомтоор нэг зорчигчид дунджаар 30 орчим секунд
зарцуулдаг. Үүнийг улам багасгаж, шуурхай үйлчлэхэд дээрх шийдвэр нааштайгаар нөлөөлөхөөс гадна улсын төсвийг 14-15 сая төгрөгөөр хэмнэх аж.
Өнгөрсөн онд Монгол улсын хилээр дөрвөн сая хүн нэвтэрсний 72 хувь нь монголчууд байгаа юм.