Дэлхийн сайхан бүсгүйчүүдийн эхний эгнээнд бичигддэг загвар өмсөгч Хайди Клум өчигдөр нөхөр Силээсээ салах өргөдлөө өгчээ. Хайди Клум поп дуучин Силтэй 2005 оны тавдугаар сард гэрлэж, долоон жил хамт амьдарсан юм. Тэд салах болсон шалтгаанаа “ойлголцож чадаагүй” гэж тайлбарлаж байна. 39 настай pагвар өмсөгч бүсгүй 2-7 насны дөрвөн хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдээ өөрөө өсгөх хүсэлтэй байгаагаа өргөдөлдөө дурджээ.



