зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга хүч дутаж, Ц.Нямдоржийн “ам” илүүдсэн долоо хоног

2012-4-08
0
ЖИРГЭХ
Гурван зуун хоногийг ардаа үлдээсэн энэ парламентийн хаврын сүүлийн нэгдсэн чуулган өнгөрч буй долоо хоногт эхэллээ. Чуулганд хэлэлцэх олон будлиантай асуудалд хачир нэмж эрх баригч намуудын дарга нар бие биедээ тунирхаж гомдсоноо илэрхийлж бичиг цаас шидэлцсээр. Х.Баттулга, Ц.Нямдорж, “Энержи ресурс”, АТГ гэсэн хэлхээтэй хэдэн нэр энэ долоо хоногт мөн л хагацаж салсангүй
   5Гурван зуун хоногийг ардаа үлдээсэн энэ парламентийн хаврын сүүлийн нэгдсэн чуулган өнгөрч буй долоо хоногт эхэллээ. Чуулганд хэлэлцэх олон будлиантай асуудалд хачир нэмж эрх баригч намуудын дарга нар бие биедээ тунирхаж гомдсоноо илэрхийлж бичиг цаас шидэлцсээр. Х.Баттулга, Ц.Нямдорж, “Энержи ресурс”, АТГ гэсэн хэлхээтэй хэдэн нэр энэ долоо хоногт мөн л хагацаж салсангүй. Сонгуулийн бэлтгэлдээ ханцуй шамлан орсон гишүүдийн зарим нь тойрогтоо ажлаад чуулганд суугаагүй ч Төрийн ордонд амьдрал буцалсаар.




С.Батболд, Н.Алтанхуяг нарын хэн нь худалч вэ?

5

   УИХ-ын чуулганы үүлэн чөлөөгөөр махны үнэ өсч, улсаас өгнө гэсэн сая төгрөгийн хүлээлт хэт халалттай болов. Албан газрын үүдээр шагайхад, айлын халуун хоолон дээр таарахад ч сая төгрөг хэзээ өгөх бол гэсэн хүмүүс байна. Үүн дээр АН-ын дарга Н.Алтанхуяг бяцхан “тоглолт” хийв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга С.Батболд нар Таван толгойн хувьцаа, сая төгрөгийн талаар мэдээлнэ гэж зарласан ч ерөнхий сайд С.Батболд ирээгүй. Тиймд Н.Алтанхуяг ганцаараа МАН-ыг ажлаа хийхгүй байна хэмээн ял тулган буруутгасаар хэвлэлийн бага хурлыг дуусгасан. Тэрбээр С.Батболд сайдад хамтарсан мэдэгдэл хийх тухай албан бичиг явуулж, утсаар ярьж тохиролцсон ч ирсэнгүй гэж байв. Зарим нь ерөнхий сайд С.Батболдыг ажлаа хийгээгүй, сая төгрөгийг хэрхэн, яаж тараах тухай хэлэх үггүй болсон тул ирсэнгүй гэж дүгнэв. Нөгөө талаас АН-ын даргыг үүнийг нь мэдээд ганцаараа АН-ыг хийх зүйлээ хийсэн, МАН ажлаа хийхгүй байна гэсэн сэтгэгдлийг олон нийтэд төрүүлэх  гэж оролдов хэмээв. Энэ үйл явдлын төгсгөлд ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарын өгсөн дүгнэлт: “Н.Алтанхуяг ганцаараа энэ мэдэгдлийг хийе гэж ийм ажил зохион байгуулсан гэж бодож байна”.


Сонгуулийн хуульд “ээрүүлсэн” чуулган

   Пүрэв гарагт сүр дуулиан болж эхэлсэн УИХ-ын хаврын чуулган байгаль орчны багц хуулиар эхэлсэн. Сар гаруй хугацаанд “анги”-даа суугаагүй гишүүдийн ам нь загатнасан бололтой бараг л хүн бүр байгальдаа хэчнээн хайртай тухайгаа хэлж байв. Гэсэн ч байгаль орчны хууль биш УИХ болон орон нутгийн сонгуулийг хамт хийх эсэх асуудал чуулганыг завсарлуулсан юм. Хэдэн сар дамжин улиг болж байгаа энэ асуудалд хоёр намын эрх ашгийг хөндөж байгаа тул тэд залхалгүй ахин дахин маргалдсаар. МАН, АН-ын аль нэг нь буулт хийхгүй бол маргаан ирэх долоо хоног, магадгүй түүний дараагийн өдрүүдэд ч улигласаар байх нь. АН хоёр сонгуулийг аль хэдийн зөвшилцөх боломжгүй гээд ерөнхий сайдыг одоо үйлчилж байгаа хуулийг мэдэгдсэн. Харин МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин: “Ерөнхий сайд руу бурууг чихэх хэрэггүй. Ерөнхий сайд ямар хууль батлах юм уу. Хоёр сонгууль хоёр өөр орчинтой тул хамт явуулах боломжгүй” гэсэн. Сонгуулийн асуудал чуулганыг ээрсээр.


Ц.Нямдорж сайд З.Энхболдыг “дуэл”-д хатгав

   5Хууль зүйн сайд Ц.Нямдорж өөрийг нь “Энержи ресурс” компаний байранд мөнгө төлөхгүй амьдардаг гэж АТГ-т өгсөн Х.Баттулгын эсрэг хамгаалалт хийсэн ярилцлага нь хэд хэдэн телевизээр гарлаа. Тэрбээр Х.Баттулга гишүүнийг “улс төрчийн хувьд сонирхолгүй субьект” гэхийн хажуугаар УИХ-ын гишүүн З.Энхболд “хуулийн ТМС” төгссөн гэсэн нь олон хүний дургүйцлийг хүргэсэн юм. З.Энхболд гишүүн түүнийг нэр хүндэд халдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн бол МУИС-ийг төгсөгчид сургуулиа өмөөрөн тэмцэх сураг гарав. Ц.Нямдорж сайдын дээр дурдсан ярилцлагын хамгийн супер хэсэг нь “Би хоёрхон 00-той, гуравхан өрөө байранд амьдардаг” байлаа.



 Х.Баттулгын хүч дутав

  5Засгийн газрын дөрвөн сайдыг “MCS” компанитай ашиг сонирхлын холбоотой гэж АТГ, УПЕГ-т өгсөн Х.Баттулгын хүч дутаж, өргөдлийг нь хэрэгсэхгүй болов. Үүнтэй давхцан  “МCS” компаниас мэдэгдэл гаргаж “тус компанийн удирдлага болон аль нэг охин компанитай холбоотой хэрэг үүсгэж шалгагдаж байгаа явдал байхгүй. Улс төрчдийг шалгуулахаар өгсөн өргөдлийн мөрөөр манай холбогдох ажилтнуудаас мэдээлэл авч байгаа” гэв. Сүр дуулиан болж байж АТГ-т өгсөн өргөдлийг нь хэрэгсэхгүй болгож, зарим барим материалуудыг нь шалгах боломжгүй гэж үзсэнд Х.Баттулга гишүүн ихэд гайхаж байгаагаа хэлэв. Түүнээс цаашид хэрхэх тухайд нь асуухад “Ёстой хэлж мэдэхгүй байна” гэж санаа алджээ.
Үйл явдлын нарийн зураглал ирэх долоо хоногт улам тодрох буй.


 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн садан эмээтэйгээ авахуулсан хөрөг

   5Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний айлчлалын бүрэлдэхүүнд багтсан 111 хүн Кыргызстан улсад зочилов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын парламентат үг хэлэхдээ эх хэлээр нь мэндчилж, энгийн малчин айлд нь зочилсон. Тэрбээр зочилсон айлынхаа эмээтэй их л найрсгаар хөтлөлцөн явж, үнсүүлж байлаа. “Өөрөө хөгшин ижийтэй болохоор эмээ нартай хайртай гэж жигтэйхэн шүү” гэж тэднийг харсан нэг нь үг унагаж байв. Кыргызстаныг монголчуудын хоёр дахь эх нутаг гэж нэрлэн, Хяргас нуурын усыг амсуулсан манай ерөнхийлөгчийн тухай мэдээ энэ улсын хэвлэлээр тасарсангүй. Монголын парламентийн туршлагаас хуваалцах хүсэлтэй байгаа кыргызстанчуудад Монгол нэг том улс гэж харагддаг нь айлчлалын чимээнээс мэдрэгдэж байлаа. Ерөөл, магтаалтай айлчлаад ирсэн ерөнхийлөгчийг ирэх долоо хоногт ч Х.Баттулга ба Ц.Нямдорж, С.Батболд ба Н.Алтанхуяг, АТГ ба “MCS” гэсэн холбоо, хоршоо асуудлууд чих халууцуулсаар хүлээж байна.

Б.Баяр

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (203.194.115.200)
    Баттулга хүч дутсан гэх шиг яршигтай гарчиг байна даа Хэрүүл дөнгөж эхэлж байна
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    баттулга ингээд зогсож болохгүй, зогсвол өөр хэн ч авлигачдыг илрүүлж чадахгүй эээ
    2012 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    сонгууль дөхөөд сонирхох юм ч их байна даа
    2012 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    яасан хөөрхөн эмээ вэ
    2012 оны 04 сарын 08 | Хариулах
  • mongolxuuu (203.91.117.4)
    ene nyamdorj chine ooroo dorvodoos oor xel meddeggui ulaan kommunist odoo boloo sh dee tetgevertee garaach ee. xyatadin tagnuul gedeg ni batlagdchixsan shuu dee.
    2012 оны 04 сарын 08 | Хариулах
  • irgen (202.126.91.195)
    Battulga gantsaaraa diilehgui e.uur nam holboodtoi niilj baij shalguulj chadanaa.har uhaanaar bodood uz dee yag garduulchihaad l zub zugeer garchihdag ulsuudiig yaj chadah we de
    2012 оны 04 сарын 08 | Хариулах
  • Элбэгдорж ерөнхийлөгчид хэлэх үг (124.158.75.10)
    Элбэг минь дээ Би Монгол хүн. Надад ганцхан л эх орон байдаг. Энэ бол монгол. Кыргызстан бол миний 2 дахь нутаг биш. Би нэг л эх оронтой. Бүх Монголчууд надтай адил бодож байгаа. Та солирчихсон юм биш биз. Кыргыз миний хоёр дахь эх орон гээд юу гээд солиороод байнаа айн
    2012 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
    1 мин
  • Маргаашаас эхлэн Монгол орон даяар дижитал ертөнц “амилна”
    19 мин
  • Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана
    22 мин
  • ТӨСӨВ: Засгийн газрын тусгай сангуудад 12 тэрбум төгрөгийг зарцуулна
    1 цаг 23 мин
  • Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна
    1 цаг 49 мин
  • А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
    1 цаг 51 мин
  • УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 52 мин
  • ӨНӨӨДӨР: Боловсролын салбарын ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгаа тухай мэдээлнэ
    2 цаг 0 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 7 мин
  • Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
    2 цаг 13 мин
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    14 цаг 39 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    18 цаг 9 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    18 цаг 15 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    19 цаг 15 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    19 цаг 26 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    20 цаг 39 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    21 цаг 6 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    21 цаг 28 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    21 цаг 35 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    22 цаг 2 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК