зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн бодлого малчны хотонд бодитоор буужээ

2012-4-08
0
ЖИРГЭХ
Ихэр хурга төрсөн, мал хээл хаяагүй бөгөөд төлийн хорогдолгүй, 300 гаруй бог мал төллөхөөс 80 гаруй  хувьтай явж байна, хаваржаа сайхан байна  гэх яриагаар  малчин О.Бямба-Очир Ерөнхий сайдыг угтлаа.
малчны хотИхэр хурга төрсөн, мал хээл хаяагүй бөгөөд төлийн хорогдолгүй, 300 гаруй бог мал төллөхөөс 80 гаруй  хувьтай явж байна, хаваржаа сайхан байна  гэх яриагаар  малчин О.Бямба-Очир Ерөнхий сайдыг угтлаа. Засгийн газрын тэргүүн  2012 оны 4 дүгээр сарын 6-ны үдээс хойш Төв аймгийн Аргалант сумын малчин О.Бямба-Очирын хот айлд хүрэлцэн  очиж, төл бойжилт, малын хаваржилтай танилцахын зэрэгцээ малчидтай уулзлаа. Ерөнхий сайдыг ирэх сургаар  тэр хавийн хот айлын малчид, бүлгийн иргэд ч цуглажээ.

Өвлийг өнтэй давж, малчид ч бэлтгэлээ базаасны сайн үр дүн энэ хот айлд тод  харагдаж байлаа. Энэ хот айл ч гэлтгүй энэ жил манай улсын нийт нутгаар цаг агаар тогтуун байж, урьдчилсан байдлаар 15 сая төл мал хүлээн авах тооцоо байгаа бөгөөд монгол улсын малын тоо 50 саяд хүрэх боломж ч харагдаж байгаа аж. Ингэснээр хотод нийлүүлэх махны хэмжээ нэмэгдэж, үнэ буурах боломжтой гэсэн яриа тэдний дунд өрнөлөө. Мөн малын хорогдол улсын хэмжээгээр урьд жилүүдээс хоёр дахин багасч, энэ жилийн хувьд онцлог гэхээр нэг зүйл нь ихэр хурга ишиг, тугал олноор гарч байгаа нь бэлэг дэмбэрэлтэй хэрэг хэмээн Ерөнхий сайд онцоллоо.

Малчдын өөрсдийн хичээл зүтгэлээс гадна төрөөс малчдын талаар  багагүй ажил хийсний үр дүн гарч байгааг Засгийн газрын тэргүүн С.Батболд энэ үеэр онцолж, малын буянаа хамгийн түрүүн малчид маань эдлэх ёстой юм. Энэ утгаараа махны үнэ үнэлгээтэй байх ёстой, нөгөө талаар  ийм их малтай  орон   байж хэрэглэгчдэд очих махны үнэ боломжийн тогтвортой байх ёстой. Энэ зохицуулалтыг төр хариуцан хийнэ гэдгийг Ерөнхий сайд дурьдаад, малчныг үйлдвэрлэгч, мэргэжилтэй болгох , мөн энэ хөдөлмөрийг өвлүүлэх тал дээр тодорхой бодлогууд гарч байгааг, тухайлбал энэ сараас “Хөдөөг хоршоолох аян”-ыг эхлүүлж байгааг тэдэнд дуулгасан юм.

Хөдөөгийн хөгжлийг  эрчимжүүлэх, хүн амын ажиллах таатай орчинг бүрдүүлэх, бүсийн ялгааг багасгахад энэ аян ихээхэн ач холбогдолтой аж. Их Британичууд хоршооллоор дамжуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж байсан бол, Германчууд зээлийн системийг өөрчлөх хоршоо байгуулж амжилтанд хүрсэн, харин Францчууд ажлынбайр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэлийн хоршоодыг байгуулж асуудал бэрхшээлээ шийдсэн зэрэг түүх дэлхийн  олон оронд байдаг  байна.

Энэ аяны анхны хэлбэр болох бүлгийн зохион байгуулалт ч малчин О.Бямба-Очирынд  аль хэдийнээ нэвтрээд эхэлжээ. Бүр  анхны  айлуудын ч нэг юм байна.  Малчин айлуудын бүл олуул биш учир ийнхүү бүлэг болох нь олон давуу талтайг тэд ярилаа. Төв аймгийн хувьд  27 суманд  хоршооны сургагч багш нарыг бэлтгэж эхэлсэн, хоёр суманд загвар хоршоо байгуулж, бүх суманд хөдөө аж ахуйн биржийн хоршоо байгуулахаар зорьж байгаа гэнэ. Олон малтай, бусдыгаа манлайлж байгаа малчдыг үүнд идэвхтэй оролцохыг уриалж байгаа хэмээн албаны хүмүүс  ярьж байлаа. Хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүнийг төрдөө тушааж, төрөөс хүртэх урамшуулалд  хамрагдах хүсэл олон малчинд төрж байгааг ч тэд дуулгасан. Энэ бүгдийгээ бөөний худалдаан сүлжээ болон “Нэг сум- нэг бүтээгдэхүүн” хэмээх арга хэмжээтэйгээ холбоод өгчихвөл урагш ахих нэг алхам гэдгийг ч тодотгож, Ерөнхий сайдаас магтаалын үг сонсоод авсан.

Түүнчлэн малчид бас Ерөнхий сайдад магтаалын үг дуулгаад авна лээ. Сайн малчин эмэгтэй шалгаруулсан нь нүдээ олсон хэрэг байсан гэдгийг тэмдэглээд, их олон эмэгтэйчүүдэд урам өгсөн ажил байсан шүү гэдгийг хэлсэн юм.Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “ Таван -Эрдэнэ” хөтөлбөр энэ хот айлд хэрэгжиж эхэлж байгаагийн  нэг үр дүн нь төлийн хорогдолгүй,малын өвчлөлгүй байгаа нь том амжилт хэмээн гэрийн эзэн хуучилсан. Мал аж ахуй арилжааны эргэлтэд ороод эхэлбэл эзгүйрсэн хөдөө ажил хэрэгч эзэнтэй болж, боловсролтой малын эмч нар ч бодлого бариад эхлэхийг үгүйсгэх аргагүйн нэгэн жишээ бол энэ юм.

Бас ноосны урамшуулал ч малчны амьдрал ахуйд тодорхой тусаа өгснийг цугларсан малчид Ерөнхий сайддаа ярилаа. 51 малчинд 31 сая төгрөгийн урамшуулал олгогдож, малчны хотонд хангах шалгуур үзүүлэлттэй болж өнгөрсөн жил Улаанбаатар хотод мах, сүүгээ зарснаар 4.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдэж нэг айлд 240-д мянган төгрөгийн орлого орж иржээ. Мөн энэ  сумын хувьд  мал аж ахуйн салбараас дутуугүй орлоготой нэг зүйл нь газар тариалангийн салбар гэнэ. Энэ хоёр салбарыг зэрэг хөгжүүлэх талаар, малчдын амьдралыг бодитойгоор дэмжихэд  төрийн зүгээс онцгой анхаарах болно гэдгийг ч Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэллээ.

Хоёр жилийн өмнөх зудны  дараа  мал өссөн хэдий ч таваарын хэмжээ, жин татах хэмжээнд хүрэхгүй байгаа учир малчид малаа зарахгүй байгаа, мөн нөгөө талаар “Хүний хөгжлийн сан”-гаас  олгож байгаа бэлэн мөнгө тэднийг бас малаа зарахгүй байх бас нэг  шалтаг болж байгаа гэх яриа хэр үндэстэй вэ гэх асуулт ч гарч байлаа. “Хүний хөгжил санг”-аас олгож буй бэлэн мөнгө, оюутнуудад олгож буй тэтгэлэг малчдын амьдралд ихээхэн тус дэмжлэг болж байгааг харин тэд сайшааж байлаа.

Төв аймгийн Аргалант сумын Сэртэн хэмээх газар өвөлжиж буй малчин О.Бямба-Очир гуайнхаар  Ерөнхий сайд ийнхүү үдэллээ.  О.Бямба-очир гуай  сумын сайн малчнаар 4 удаа шалгарсан, Аргалантын сангийн аж ахуйг  байгуулалцаж явсан анхдагчуудын нэг юм байна. 3 хүүхэдтэй бөгөөд том хүүгээ малчин болгож, өөрийн дэргэдээ айлсуулжээ. Малын тоо толгойноос илүү малын чанарт анхаарлаа хандуулж байна  гэж ярих  тэдний гадаа  шинэ төлийн дуу  ийнхүү цангинаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
    6 мин
  • Маргаашаас эхлэн Монгол орон даяар дижитал ертөнц “амилна”
    24 мин
  • Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана
    27 мин
  • ТӨСӨВ: Засгийн газрын тусгай сангуудад 12 тэрбум төгрөгийг зарцуулна
    1 цаг 28 мин
  • Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна
    1 цаг 53 мин
  • А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
    1 цаг 56 мин
  • УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: Боловсролын салбарын ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгаа тухай мэдээлнэ
    2 цаг 5 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 12 мин
  • Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
    2 цаг 18 мин
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    14 цаг 44 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    18 цаг 13 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    18 цаг 19 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    19 цаг 19 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    19 цаг 31 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    20 цаг 44 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    21 цаг 11 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    21 цаг 32 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    21 цаг 40 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    22 цаг 7 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК