Маргааш Сүхбаатар дүүргийн ард түмний их хурилдай болно
Маргааш Сүхбаатар
дүүргийн ард түмний их хурилдай болно
Маргааш 15 цагаас
Хүүхдийн урлан бүтээх төвд Сүхбаатар дүүргийн ард түмний их хурилдай болно. Хурилдайд
МАХН-ын дарга Н.Энхбаяр, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, МҮАН-ын дарга М.Энхсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэг болон Сүхбаатар дүүргийн 600 гаруй иргэн төлөөлөгч оролцох юм
байна. Хурилдайгаар Сүхбаатар дүүргийн ард иргэдэд тулгамдсан асуудал хийгээд
түүнээс гарах арга замын талаар ярилцахын дээр, тус дүүргээс нэр дэвшин сонгогдсон
төрийн түшээдүүд амлалтаа хэр сайн биелүүлсэн зэрэг асуудлаар хэлэлцэх юм
байна.