Өнөөдөр 10 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана. Хоёр намын бүлэг орон нутгийн сонгуулийн талаар хэлэлцэхээс гадна АН-ын бүлэг дараах дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Өнөөдөр 10 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана. Хоёр намын бүлэг орон нутгийн сонгуулийн талаар хэлэлцэхээс гадна АН-ын бүлэг дараах дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Үүнд, Монгол улсын ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх юм байна.
Б.Ням