Энэ онд хэрэгжүүлэх зам барилгын ажил эхэлж байна. Тухайлбал, Хүчит
шонхор захаас Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны
уулзвар хүртэлх 1.6 км авто замыг "Эко Тогтол" ХХК засч эхэллээ. Мөн
СБД-ийн 3, 5, 7, 10 дугаар хорооды орон сууцны хороолол доторх 1.2 км
замыг "Наранбулаг" ХХК засч эхлээд байна. Энэ онд зам засвар

Энэ онд хэрэгжүүлэх зам барилгын ажил эхэлж байна. Тухайлбал, Хүчит шонхор захаас Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх 1.6 км авто замыг "Эко Тогтол" ХХК засч эхэллээ. Мөн СБД-ийн 3, 5, 7, 10 дугаар хорооды орон сууцны хороолол доторх 1.2 км замыг "Наранбулаг" ХХК засч эхлээд байна. Энэ онд зам засвар гүйцэтгэх компаниудыг оны өмнө сонгон шалгаруулалтаар тогтоосон юм. Харин Энгельсийн гудамжнаас ХУД-ийн цагаан хаалга хүртэлх 0.29 км замын өргөтгөл, Баруун нарангийн үерийн хамгаалалтын далан дээрх 18 у/м бетон гүүрийн барилга, БГД-ийн зургадугаар хорооны гадна талбайн ус зайуулах шугамын ажилд шалгарсан компаниуд ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.