МУГЖ, Д.Банди агсны нэрэмжит “Дуурийн дуулаачдын өдрүүд” улсын анхдугаар
уралдаан ирэх тавдугаар зохиогдох гэж байна. Энэхүү уралдааныг МУГЖ,
Д.Банди агсны шавь МУГЖ, цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар,
УДБЭТ-ын дуучин СТА Ө.Уянга нар санаачлан

МУГЖ, Д.Банди агсны нэрэмжит “Дуурийн дуулаачдын өдрүүд” улсын анхдугаар уралдаан ирэх тавдугаар зохиогдох гэж байна. Энэхүү уралдааныг МУГЖ, Д.Банди агсны шавь МУГЖ, цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Г.Ариунбаатар, УДБЭТ-ын дуучин СТА Ө.Уянга нар санаачлан БСШУЯ, СУИС, Хөгжим бүжгийн коллеж, Сити дээд сургуультай хамтран зохион байгуулж байна. Уралдаан гурван үе шаттай явагдах бөгөөд дуурийн дуу дуулдаг хэн бүхэн оролцох боломжтой аж. Нийтдээ 13 сая төгрөгийн шагналын сантай гэнэ.