Австралийн ерөнхий консул Дэвид Лоусон манай улсын гадаад
харилцааны дэд сайдтай уулзаж, консулын экзекватурыг гардуулсан байна.
Дэд сайд Г.Тэнгэр консулыг хүлээн аваад хоёр улсын харилцаа өргөжиж
байгааг онцлоод ерөнхий сайдын өнгөрсөн жилийн ажлын үр дүн гарч байгаад
баяртай байгаагаа хэлжээ. Сайд С.Батболд өнгөрсөн онд Австралид
айлчлахдаа

Австралийн ерөнхий консул Дэвид Лоусон манай улсын гадаад харилцааны дэд сайдтай уулзаж, консулын экзекватурыг гардуулсан байна. Дэд сайд Г.Тэнгэр консулыг хүлээн аваад хоёр улсын харилцаа өргөжиж байгааг онцлоод ерөнхий сайдын өнгөрсөн жилийн ажлын үр дүн гарч байгаад баяртай байгаагаа хэлжээ. Сайд С.Батболд өнгөрсөн онд Австралид айлчлахдаа Улаанбаатар хотод тус улсын төлөөлөгчийн газар нээх хүсэлтэй байгаагаа дуулгаж байсан аж. Виз мэдүүлэх ажиллагааг хөнгөвчлөх үүднээс монгол иргэд Австрали улсад зорчихдоо Улаанбаатар дахь ерөнхий консулын газраар дамжуулан виз мэдүүлэх боломжтийг судалж үзээрэй хэмээн санал болгов.
Монгол Улс 2008 онд Австрали Улсын нийслэл Канберра хотноо ЭСЯ-аа нээсэн. Австрали Улсын Ерөнхий консулын газар нээгдсэнээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад орны гурав дахь ерөнхий консулын газар болж буйгаараа онцлог юм.