-
2022 оны 3 сарын 01
Нийслэлийн Онцгой байдлын газраас аврагч холбоочин, дуудлага хүлээн авагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтыг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн 3D танхимд зохион байгуулж байна.
-
2022 оны 3 сарын 01
Өдрийн сонины сэтгүүлч П.Хашчулуун түгжрэл, түгжрэлийн эсрэг хэрэгжүүлэх төслүүдийн талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазартай ярилцжээ. Тэрбээр "Ажлын ард гарч, үр дүнг нь үзэх л үлдсэн" хэмээн онцолжээ. Ярилцлагын үеэр түүний хэлсэн 24 эшлэлийг хүргэж байна.
-
2022 оны 3 сарын 01
Жианлуижи Буффон нь мэргэжлийн тоглогчийн замналаа 1995 онд Парма клубт эхлүүлсэн бөгөөд Ювентус клубт хорин улирал тоглосон хугацаандаа 509 тоглолтод оролцож арван удаа Италийн Сери А лигт түрүүлсэн.
-
2022 оны 3 сарын 01
"Янзтай Дээд Лиг"-ийн хагас шигшээ шатны эхний тоглолт явагдлаа. "Хасын Хүлэгүүд", "Архангай Алтан Дорнодын Дайчид" багуудын цувралын эхний тоглолт 86-83 харьцаатай өндөрлөж "Хасын Хүлэгүүд" цувралыг тэргүүлж эхэллээ.
-
2022 оны 3 сарын 01
Оюутан цэргийн бүртгэл эхэллээ. Бүртгэл "E-Mongolia" системээр гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
-
2022 оны 3 сарын 01
Тэрбээр "Монгол Улсад улс төрийн ууган хүчин буюу Монгол Ардын намыг үүсэн байгуулсны 101 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг 2004 оноос хойш "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэсээр ирсэн юм.ХХ зууны эхэнд Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдсан бөгөөд 1920 оны зургаадугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж, МАН байгуулах шийдэлд хүрчээ.
-
2022 оны 3 сарын 01
ОХУ-ын Украин дайрсан эхний өдөр Одесс хотоос 70 милийн зайд байдаг Могойн арал дээр тулаан өрнөсөн Энэ арлыг хамгаалж байсан 13 хилчин оросын байлдааны хөлөг онгоцны зэвсгээ хураалгаад бууж өгөх тушаалын хариуд “Там руу тонилцгоо” хэмээсэн аудио бичлэг цахим орчинд түгсэн бөгөөд үүнээс хойш эдгээр хилчидтэй холбоо тасарсан гэдгийг Украины Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн.
-
2022 оны 3 сарын 01
Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтынхоо хүрээнд дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажилласаар байна.
-
2022 оны 3 сарын 01
ОХУ Украиныг цэргийн хүчээр түрэмгийлснээс хойш хоёр талын олон мянган хүн амь эрстээд байна. Энэ дайны нэг хохирогч болох шархадсан зургаан настай охин өнгөрсөн ням гарагт Украины Мариуполь хотын эмнэлэгт хүргэгдэн ирсэн бөгөөд бяцхан охин шархаа даалгүй нас баржээ. Охин аав, ээжийнхээ хамт хүнсээ цуглуулахаар супермаркет руу явж байх үед ОХУ-ын зэвсэгт халдлага эхэлсэн юм байна.
-
2022 оны 3 сарын 01
Монгол Улс жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хуучнаар МАХН, одоогийн МАН-ын төрсөн өдөр тохиодог аж.
-
2022 оны 3 сарын 01
Нийслэлийн хэмжээнд I тунд 30, II тунд 36, III тунд 266, IV тунд 246, нийт 578 иргэнийг дархлаажууллаа.
-
2022 оны 3 сарын 01
Тэгвэл уг үнэт чанарынхаа хүрээнд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA) болон Европын Хөлбөмбөгийн Холбооны (UEFA) зүгээс ОХУ-ын шигшээ баг болон клубуудыг нь олон улсын тэмцээнүүдээс түр зуур түдгэлзүүлж байгаагаа зарлалаа.
-
2022 оны 3 сарын 01
11:30 цагт Монголын банкны холбооноос "Банкны салбарын 2021 оны жилийн эцсийн тойм" судалгаа танилцуулах хэвлэлийн хурал болно.
-
2022 оны 3 сарын 01
“Өдөрт нэг улс” цувралынхаа 40 дэх дугаараар дэлхий нийтийн анхаарлын төвд байнга байдаг Сири улсыг онцолж байна. Сири улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.
-
2022 оны 3 сарын 01
Улаанбаатар хотод түр 1, суурин 155 цэгт 156 багийн 746 эмч, ажилтан ажиллана.
-
2022 оны 3 сарын 01
Нийслэлд багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
-
2022 оны 3 сарын 01
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн онцгой чуулган манай улсын цагаар өчигдөр 22.00 цагт эхэлсэн. Энэ чуулганы үеэр Украинаас НҮБ-т суугаа төлөөлөгч Сергей Кисляц ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “Адольф Гитлер”-тэй зүйрлээд, стратегийн зэвсэглэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн шийдвэрийг нь “галзуурал” хэмээв. Тэрбээр энэ индэр орос цэргийн ээжтэйгээ харилцсан мессежийг уншиж сонсгосон юм.
-
2022 оны 3 сарын 01
Дайны хөлд Украины олон тооны үнэт дурсгалууд нэрвэгдээд байгаагийн нэг нь дэлхий дээрх хамгийн том, хамгийн хүнд даацын онгоц болох АН-225 буюу “Мрия”. “Мрия” буюу “Мөрөөдөл” хэмээх энэ аварга онгоц Украины Гостомель нисэх буудлын ангарт байхдаа хоёрдугаар сарын 24-нд дайны галд өртөөд байгаа юм. “Мрия” бол Украины бас нэгэн бахархал байлаа, “Мрия” бол нисэхийн салбарт хайртай хүмүүсийн мөрөөдөл нь байлаа. Ийм алдарт хөлөг дайны галд өртөөд байгаа юм. Баяртай, “Мрия”. Баяртай, “Мөрөөдөл” минь.
-
2022 оны 3 сарын 01
Беларусийн Гомель мужид болсон ОХУ-Украины хэлэлцээний эхний шат дуусч, хэлэлцээнд оролцсон албаны хүмүүс зөвлөлдөх уулзалтад оролцохоор нийслэлүүд рүүгээ буцлаа хэмээн Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк хэлснийг Риа агентлаг эш татан уламжиллаа.
-
2022 оны 2 сарын 28
Украины иргэдийн зэвсэгтэй нь зэвсэг агсаж, зэвсэггүй нь Молотов коктейль найруулан түрэмгийллийн эсрэг босч байгаа дүр зургийг сошиал орчноос харж болж болно. Тэгвэл тус улсын Львов хотын "Прада" хэмээх шар айрагны үйлдвэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зураг бүхий шошготой шилтэй "Молотов коктейль" хийж түрэмгийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэхээр болжээ.