-
2022 оны 3 сарын 01
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тус аймгийн хэмжээнд уул уурхайн улмаас газар сүйдэж байгаа асуудлыг анхааралдаа авч ажиллаж байгаагаа дурдаад цаашид Баянхонгор аймгийн хэмжээнд алт ухуулахгүй гэдэг байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
-
2022 оны 3 сарын 01
Салхи гуравдугаар сарын 2-нд Алтайн салбар уулсаар, 03-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 04-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурах тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2022 оны 3 сарын 01
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз, Европын коммисын олон улсын түншлэлийн ерөнхий газрын Ази тивийн асуудал хариуцсан захирал Жан-Луи Вилл, болон Европын холбооны Төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2022 оны 3 сарын 01
Онцгой байдлын байгууллагаас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, албаны бэлэн байдлыг дээшлүүлэх” аяныг “Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе” уриатайгаар зохион байгуулжээ. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Гал түймэр унтраах, аврах ангиудад ажиллажээ.
-
2022 оны 3 сарын 01
ОХУ, Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан МИАТ ТӨХК Европ чиглэлийн нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаандаа онцгой анхаарч буй.
-
2022 оны 3 сарын 01
“Монголчууд ухаантай ард түмэн шүү. Юунд яаж дуугарахаа мэддэг. Энэ хэдэн балай юмнуудын жагсаалд арав хүрэхгүй хүн очжээ” хэмээн жиргэсэн. Харин ийнхүү жиргэсэнээ төд удалгүй устгажээ.
-
2022 оны 3 сарын 01
Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “BINANCE” буюу дэлхийн томоохон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлтэй уулзаж, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
-
2022 оны 3 сарын 01
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн долоо хоногт Туркийн Стамбул хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний дараа чансааг шинэчлэн гаргажээ. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Бат-Очирын Болортуяа 56200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.
-
2022 оны 3 сарын 01
24tsag.mn Энэ сард тайзнаа тоглогдох 24 үзвэрийн хуваарийг уншигч та бүхэндээ хүргэж байна. Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг уншигч та бүхэндээ хүргэж байна.
-
2022 оны 3 сарын 01
Монгол Улсын ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Үндэсний аюулгүй байдалд нэн тулгамдсан асуудал” сэдэвт нийтлэлийн уралдааныг их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудын дунд зарлаж байна.
-
2022 оны 3 сарын 01
Испани Улсын Барселона хотод “Дэлхийн Үүрэн Холбооны Их хурал-2022” /MWC2022/ 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны гуравдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
-
2022 оны 3 сарын 01
Энэ онд системийн нөлөө бүхий таван банк олон нийтэд нээлттэй, ХК болох ёстой. Эдгээр банкуудын жилийн эцсийн үзүүлэлтүүд сайн гарлаа. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь өндөр байна. Энэ үзүүлэлт банкуудын зээл нэмж олгох нөөцийг харуулдаг. 12 хувь байх ёстойгоос 15 хувь байна. Мөн банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар маш сайн үзүүлэлттэй байна.
-
2022 оны 3 сарын 01
“Орос, Украины цэргийн ажиллагааны манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө”-ний талаар Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбаяр, “Монгол Улсын эдийн засгийн төлөв, зарим арга хэмжээний санал”-ыг Монгол банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, “Дэлхийн бусад улсуудаас ОХУ-ын эсрэг авсан төлбөр тооцооны хориг арга хэмжээнүүд”-ийн талаар Монгол банкны Төлбөрийн тооцооны газрын захирал Э.Анар нар тус тус танилцуулав.
-
2022 оны 3 сарын 01
Өнгөрсөн онд эдийн засаг 1,4 хувиар өссөн. Харин дөрөвдүгээр улиралд хил гаалийн гацаатай байдлаас шалтгаалж эдийн засгийн өсөлт буурсан. Мөн уул уурхайн салбарын эдийн засгийн өсөлт агшсан. Тээвэрлэлт хүндрэлтэй байгаа ч гэсэн экспортын үнэ өндөр байсан нь гадаад худалдааны тэмцэлд эерэгээр нөлөөлсөн байгаа. Мөн нөгөө талаас импортын хувьд хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний үнэ өссөн нь сөргөөр нөлөөллөө.
-
2022 оны 3 сарын 01
Тус намын Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Ган-Очир "Ардчилсан намын Их хурлыг гуравдугаар сарын 5-нд зарласан нь хууль бус. Уг хурлыг 14 хоногийн өмнө зарлах ёстой. С.Эрдэнийн зарлаж байгаа энэ хурал нь дүрмийн бус гэдэг нь дээд шүүхээр тогтоогдсон.
-
2022 оны 3 сарын 01
Манчестер Сити клуб Фил Фодены 82 дахь минутад оруулсан гоолын ачаар 1:0 харьцаатайгаар ялалт байгуулсан. Гэхдээ тоглолтын дундуур Манчестер Ситигийн хамгаалах чиглэлийн Испани хагас хамгаалагч Родриг торгуулийн талбайд бөмбөгөнд гар хүрсэн боловч тоглолтыг шүүсэн Пол Тирни торгуулийн цохилт заагаагүй.
-
2022 оны 3 сарын 01
ОХУ Украин руу цэргийн түрэмгийлэл явуулснаас хойш дэлхийн улс орнууд, нэгдлүүд тэдэнд бүхий л хориг тавьж байгаа.Ерөнхийдөө дэлхий нийтээр Путины түрэмгийллийн эсрэг хоригт нэгдээд байгаа гэхэд нэг их үнэнээс зөрөхгүй. Гэтэл өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газар олон улсын хоригт ороод байгаах ОХУ-ын “Газпром”-той гэрээ байгуулж байгаа нь эс үйлдлээрээ тус улсын Украинд явуулж байгаа түрэмгийллийг дэмжсэн мэтээр харагдаж байна. Дарангуйллын эсрэг дэлхий нэгдэж, бид түүнийг нь сөрж байгаа мэт харагдуулав. Тэд дарангуйллас зугтааж, бид харин налав.
-
2022 оны 3 сарын 01
Михаил Фёфоров өөрийн твиттер хаяг дээрээ Элон Маскийн илгээсэн Старлинк терминалуудын зургийг нийтэлж барааг хүлээн авсан гэдгээ мэдэгджээ. SpaceX-ийн Стралинк интернет сүлжээ нь дэд бүтэц муу хөгжсөн дэлхийн алслагдсан бүс нутгуудыг өндөр хурдны интернетээр хангах зорилготой бүтээгдсэн хиймэл дагуулын сүлжээ бөгөөд одоогоор Украин улсыг интернетээр хангаж эхлээд байна.
-
2022 оны 3 сарын 01
Түүнчлэн эрүүгийн 580 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 564 хэрэг шалгагдаж байна.
-
2022 оны 3 сарын 01
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 305 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.