Салхи гуравдугаар сарын 02-нд Алтайн салбар уулсаар, 03-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 04-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурах тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3 дугаар сарын 01-нд Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 28, 03 дугаар сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 02-нд Алтайн салбар уулсаар, 03-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 04-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 03-нд нутгийн хойд хэсгээр, 04-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Д.Батчулуун