Ардын жүжигчин Самандын Жавхлан өөрийн цахим хуудастаа "Өргөн Монгол түмэн минь Ардын ЖҮЖИГЧИН цол хайрласан учраас анхны дүрээ Буурал даргаараа бүтээлээ. Хэтэрхий дүрдээ орчижээ. Буурал дарга минь нээх сайн дуулдаггүй байсан юм болов уу?
Буурал дарга минь тэнгэрээс ирж, тэр эрчим хүч нь хөгжмийг хүртэл гацааж удаашруулав уу? Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ.
Хүний газар Нутгаа олон жил санасаар тэнгэрт халисан Их хүмүүн буурал даргыгаа нутагт нь авчрах гэж их хичээлээ.
Их хүмүүн Юмжаагын Цэдэнбал: Чингисийн тулганд бадарсан гал хэзээ ч бөхөх ёсгүй!
Монгол орон үүрд мандан бадраг!" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл (2)