УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа дараах зүйлийг бичжээ.
Тэрбээр "Сайхан хоолойтой
Самандын Жавхлан
Ард түмэндээ хайрлагдсан
Ардын жүжигчинд баяр хүргэе. Бид УИХ-д 2016-2020 онуудад нэг ангийнхан хэмээгдэж, хууль батлахад хошуу нэмэрлэж явсан. Амьдралын энгийн үнэнийг хөндөж, өөрийн саналаа зоригтой илэрхийлж, басхүү бурууд хурц, дүрэлзэж байхыг мэдэрч дөрвөн жил хамт суусан.
С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй. Түүний эхлүүлсэн “Хамаг Монгол“ төсөл хаа холд тасарсан элэг нэгт Монголчуудын зүрхэнд хүрч, Монгол туургатны бахархал болж чадсан явдал юм. “Түмэн олныхоо түрлэгэн дунд, тэрлэгэн дотор нь явдаг Самандын Жавхлан” гэж Б.Ганчимэг сэтгүүлч өнгөрсөн жил бичиж байсныг санаж байна.
Увс аймгийнхаа 100 жилийн ойгоор Ардын жүжигчин хэмээх эрхэм дээд цолоор шагнагдсанд бүх Монголчууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ бахдан баярлахыг харах үнэхээр сайхан байна. Сэтгэл зүрхэндээ Хамаг Монголоо багтааж, харамлаж, хайрлаж яваа ийм сайхан уран бүтээлчээр бахархахгүй байхын аргагүй ээ" гэсэн байна.
Сэтгэгдэл (3)