зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баянхонгор аймгийн хэмжээнд цаашид алт ухуулахгүй

2022-3-01
0
ЖИРГЭХ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллаж, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ойн анги болон сав газрын захиргаадын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ. Мөн энэ үеэр БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа Баянхонгор аймгийн Ойн ангид мод үрсэлгээ, үржүүлгийн чиглэлээр ажиллуулах хүлэмж өгөхөөр болсон тухайгаа мэдэгдлээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тус аймгийн хэмжээнд уул уурхайн улмаас газар сүйдэж байгаа асуудлыг анхааралдаа авч ажиллаж байгаагаа дурдаад цаашид Баянхонгор аймгийн хэмжээнд алт ухуулахгүй гэдэг байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Тэрбээр “Хариуцлагагүй, замбараагүй уул уурхайгаас шалтгаалан Мазаалай зэрэг ховор амьтны оршин байх газар нутаг хумигдаж байна. Малчдын бэлчээрийг булааж аваад уул уурхайнханд өгчихдөг. Ийм байдал цааш үргэлжлэхгүй. Энэ байр суурьтаа хатуу байна гэдгээ Ерөнхийлөгчид хэлж байгаа. Хариуцлагагүй уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцална. Цаашид Баянхонгор аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгохгүй байх чиглэлээр ажиллана. Шаардлагатай бол тодорхой газар нутгуудыг тусгай хамгаалалтад авна” гэсэн юм.

Мөн тэрбээр цөлжилтийн 49 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой байгааг дурдаад цаашид дотоод, гадаадын жуулчид дурын газраараа давхидаг, дуртай газраа хог хаядаг байдлыг журамлана. Жуулчны баазууд руу тал бүрээс нь давхиж очдог, бэлчээр нутаг талхалдаг байдлыг хязгаарлаж, нэгдсэн зам харгуйтай болгох шаардлага тавина гэдгээ хэллээ.

Түүнчлэн аялал жуулчлалын салбарт стандарт мөрдүүлэхээс гадна аймгийн төвүүдийн нисэх онгоцны буудлыг сайжруулах, хөгжүүлэх шаардлагатай байгааг тодотгоод үүнд шаардлагатай төсөв, хөрөнгийг гаргах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Тэрбээр “Зөвхөн Улаанбаатар хотод жуулчин ирдэг. Тэгээд наашаа 600 км газар машинаар явахаас төвөгшөөдөг байдалтай хэвээрээ байвал аялал жуулчлал санасан хэмжээнд хөгжихгүй. Вьетнам, Японоос жуулчин шууд л аймгийн онгоцны буудал дээр буудаг болох ёстой. Ингэж байж аялал жуулчлал цогц утгаараа хөгжинө” гэж тодотгож байлаа.

✅ “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн талаар хэлсэн үгэндээ “Байгаль орчны салбар дээр эрдэмтэн судлаачдын үгийг сонсоно. Улсын хэмжээнд хөрсний судалгааг бид яаралтай хийлгэнэ. Хоёрдугаарт, эдийн засгийн үр ашигтай мод тариалалтын асуудлыг хөндөх ёстой. Нөгөө яриад байдаг жимс, жимсгэний мод, ховор ургамал үүнд багтах юм. Ингэж “Тэрбум мод” хөтөлбөрийн , ногоон байгалиа хамгаалах асуудлыг шийднэ. Мөн бид байгаа ойгоо бас хамгаалах учиртай. Өнөөдөр 1.1 тэрбум модыг хортон шавжаас хамгаалах ажлыг хийхгүй бол сүйрэх дээрээ тулсан байна. Энэ асуудал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газартай нягт хамтарч ажиллана” гэв.

✅Үгийнхээ төгсгөлд “Аливаа ёс зүй хийгээд албан тушаалын хувьд асуудал гаргасан, авлигатай орооцолдсон албан тушаалтныг даруй чөлөөлнө. Дээр нь бид тухайн албан тушаалтантай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагад явуулна. Тиймээс энэ бүгдээс та бүхэн ангид байгаарай гэж хүсэж байгаа юм. Нөгөө талдаа шаардаж байгаа” хэмээн тодотгосон юм.

✅Үүний дараа Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хэлсэн үгэндээ “БОАЖ-ын сайд холбогдох албаныхантайгаа ирлээ. Энэ явдал Баянхонгор аймагт байгаль орчны чиглэлээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зарим асуудлыг ойлгомжтой болгоно гэж найдаж байгаа. Би Б.Бат-Эрдэнэ сайдтай санал нэг байна. Бидний байгаа нөхцөл бүх талаараа л байгаль орчны эсрэг болчихоод байна. Уул уурхайтай холбоотой асуудал олон гарсан. Цаашдаа уул уурхайн асуудал дээр ийм байдалтай байх юм бол больё гэж байгаа юм. Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийхийг хуульчилсан байдаг. Гэтэл бид баахан овоолсон чулуу, цагаан шороо, эргэсэн хөрстэй үлдлээ. Өнгөрсөн 25 жил энэ олон байгаль орчны байгууллагууд байсан. Гэвч одоо танд нэг таагүй юм дуулгахад бидэнд биологийн нөхөн сэргээлт хийсэн нэг ч га газар алга. Таны саналыг бүрэн дэмжиж байна. Баянхонгорт маш их хайгуулын лиценз хүссэн хүсэлт ирж байгаа. Сүүлийн 1.5 жилд нэгийг нь ч дэмжээгүй. Одоо харин байгаа лицензүүдийг цуцлуулах чиглэлд ажиллана. Монголын тэрбумтан болчихсон хүмүүсийн үлдээсэн нүх л бидэнд байна” гэж байлаа.

Мөн тэрбээр “Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн тухайд манай аймгийнхан хичээж байгаа. Сүүлийн гурван сар бичиг баримтын асуудал дээр суугаад үндсэндээ бэлэн болгосон. Түүнийгээ баталгаажуулаад зөвлөгөөнөө хийлээ. Одоо бид ажилдаа орно” гэсэн юм.

Ингээд байгаль орчны чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын саналыг сонсож, асуултад хариуллаа. Байгаль орчны салбарынхан уул уурхайн асуудлыг хөндөж байгаад талархаж буйгаа илэрхийлээд байгаль хамгаалагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, мод тарих бол давхар эзэнжүүлж, мал тооллоготой адил тоолдог болох зэргээр санал, хүсэлтээ хэлж байв.

Уулзалтын төгсгөлд “Төрийн албаны салбар зөвлөлөө байгуулаагүйтэй холбоотойгоор байгаль хамгаалагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд асуудал үүссэн. Салбар зөвлөл байгуулаагүй шалтгаан нь хууль бус томилгоо их байгаатай холбоотой юм. Тиймээс Төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргаж Ажлын хэсгийг яаман дээр ажиллуулж байна. Төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргарсан байгаа, салбар зөвлөлийг байгуулна. Энэ сарын 3-нд Төрийн ордонд Байгаль хамгаалагчдын үндэсний зөвлөгөөнийг хийнэ. Тэр чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Төрийн албаны зөвлөлөөс хүмүүс оролцоно. Тэгээд яг энэ байгаль хамгаалагчдын цалин, зэрэг дэвтэй холбоотой асуудлыг ярих юм. Миний хувьд байгаль хамгаалагчдынхаа цалин мөнгө, зэрэг дэвийг сайжруулахын тулд эцсийг нь үзтэлээ явна. Та бүхэн ч гэсэн тэр чуулганд оролцож өөрсдийнхөө асуудлыг давхар хэлэх хэрэгтэй юм билээ. Ажлаа авснаас хойш өнгөрсөн нэг сарын хугацаанд энэ асуудлыг судалсан. Тэгээд ХНХЯ, ТАЗ-ийг оролцуулж, зөвлөгөөн хийгээд, шийдэл гаргаж ажил хэрэг болтол нь явья гэж шийдсэн юм” гэж байлаа.

Түүнчлэн “Хяналт шинжилгээний чиглэлээр бид Экологийн цагдаагийн газартай хамтраад ажлын хэсэг гаргах гэж байгаа. Уул уурхайгаас тэрбумтнууд болчихсон, нөхөн сэргээлт хийгээгүй хүмүүс бий. Тэр хүмүүсийн мэдээллийг бид нарийн судалж тогтоох гэж байгаа. Улмаар цаашид ийм юм ардаа үлдээсэн компанийг хар жагсаалтад оруулах зэргээр арга хэмжээ авна” гэв.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • иргэн (64.119.27.69)
    Ганц Баянхонгор ч биш.Уул уурхайн бодлогоо эргэн харж, бий болоод байгаа байгаль цаг уурын доройтолд зохицуулан шинээр бодож боловсруулах шаардлага бий болсон. Хайгуулын зөвшөөрөл өгч байгаа өнөөдрийн тогтолцоог эргэж харах хэрэгтэй. Ер нь улсын төсөвт төвлөрсөн 50000, 100000 мянганы зураглалынхаа ажлын чанар үр нөлөөг дээшлүүлж ажиллах нь чухал байна. Эрдэс баялагын орлогыг тухайн бүс нутаг орон нутгийн хөгжилд илүү зарцуулхад анхаармаар байна гэхчилэн олон асуудлуудыг цргц харж уул уурхайн бодогоо боловсруулах цаг болоод байна. Ямарч л байсан оготны нүх шиг олон жижиг уурхайг цаашид ажиллуулахгүй баЙХ хэрэгтэй. бүсийн бүс дундын томоохон уул уурхайн олборлох боловсруулах цөөн уурхай ажиллуулах бодлого хэрэгтэй болов.
    2022 оны 03 сарын 02 | Хариулах
  • ЗОЧИН (43.228.130.188)
    БАЯНХОНГОРООС ухахгүй бол өөр хаанаас ухах юм бэ УИХ-н даргийн нутаг болхоор нь ухуулахгүй юм уу бусад аймаг сумууд бол хамаагүй Баянхонгорийнхон очоод ухаад байх хэрэгүү яадаг муу малууд бэ
    2022 оны 03 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    11 цаг 32 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    11 цаг 47 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    11 цаг 51 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    12 цаг 32 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    13 цаг 1 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    13 цаг 5 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    15 цаг 18 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    15 цаг 46 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    17 цаг 12 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    17 цаг 33 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 53 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    18 цаг 10 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    18 цаг 33 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    18 цаг 36 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    19 цаг 26 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    19 цаг 27 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    19 цаг 37 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    19 цаг 43 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Уржигдар 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК