зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4271 4272 4273 4274 4275 4276 4277
  • Ерөнхийлөгч оффшор данснаас 49 хоногийн дотор мөнгөө татахыг уриаллаа
    2017 оны 7 сарын 24
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар өнөөдөр уриалга гаргалаа.

    Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Монголын нийгэмд хурцаар шүүмжлэгдэн хэлэлцэгдэж байгаа олон асуудлын нэг нь улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай байх, авлига, хууль бусаар олсон мөнгө хөрөнгөө татвараас болон хууль хяналтаас нууж байршуулж байгаа явдал билээ. Уг мөнгө нь хэлбэрээ өөрчилж АНУ, ИБУИНВУ зэрэг гадаад улсад үл хөдлөх хөрөнгө болж хувирсан тохиолдлууд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн.

    ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм.

    Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна.

    Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

    2017 оны 7 дугаар сарын 24
  • Хөрөнгийн бирж 22 тэрбум 541 сая төгрөгийн арилжаа хийв
    2017 оны 7 сарын 24
    2017 оны 7 дугаар сарын 24-ны өдөр “I”, “II”, “III” ангилалд бүртгэлтэй 30 хувьцаат компанийн 77,869 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Авто импекс” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 4.35%-иар өссөн бол ”Бөөний худалдаа” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.89% хувиар уналаа.

    Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 49 ширхэг үнэт цаас 4,642,750 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 26,987 ширхэг үнэт цаас 2,557,018,250 төгрөгөөр арилжаалагдсан байна.

    Энэ өдөр ”MSE ALL” индекс 881.68 нэгж болж 1.67%-иар буурсан байна..
  • Ажлын хэсэг хуралдлаа
    2017 оны 7 сарын 24
    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын тайланг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д гаргасан зөвлөмжийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан төслийг бүх нийтээр хэлэлцүүлэхээр болсон билээ. Энэ хүрээнд өнөөдөр (2017.07.24) Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх Ажлын хэсэг хуралдлаа.

    Ажлын хэсгийн хуралд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Зохион байгуулалтын Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын ХЭГ-ын удирдлагууд, УИХ-ын байнгын хороодын ахлах зөвлөхүүд зэрэг албаны төлөөлөл оролцсон юм.

    УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хурлын эхэнд хийсэн мэдээлэлдээ:



    -УИХ-аас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” тогтоолыг баталсан. Энэ тогтоолд 06 дугаар сарын 05-наас 09 дүгээр сарын 10-ныг дуустал олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулахаар заасан.

    Тогтоолын төсөл ёсчлогдож, Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа дууссан мөчид буюу 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн мэдээлэл” болон бусад сонин, сайтуудад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нийтлэгдсэн. Үүнээс хойш иргэд саналаа ирүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлсээр байна.

    Иргэдийн саналыг урсгалаар нь авахаас гадна улс, орон нутгийн хэмжээнд нэгдмэл зохион байгуулалттайгаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж Ажлын хэсэг үзсэн. Ийм учраас 06 дугаар сарын эхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, саналаа ирүүлэх албан тоотыг бүх төрийн байгууллага, улс төрийн намууд, хууль зүйн сургуулиуд, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга, иргэний нийгмийн байгууллагуудад хүргүүлсэн.

    Мөн энэ сарын 18-ны өдөр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөллийг оролцуулсан цахим хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр аймаг, нийслэлийн дүүргүүдэд хийгдэж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонссон.

    Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн засаг захиргааны байгууллагуудын төлөөллийг хамруулж, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулсан юм. УИХ-ын Тамгын газраас 8 баг гаргаж, 07 дугаар сарын 31-нээс эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлэг хийснээр энэ ажил хязгаарлагдахгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хороодоор хэлэлцэх, өргөн мэдүүлэх, чуулганаар хэлэлцэх, Ард нийтийн санал асуулга явуулах зэрэг ажил тасралтгүй үргэлжилнэ.

    Цахимаар иргэдийн саналыг авч байгаа. http://forum.parliament.mn/projects/171 сайтаар орж саналаа өгөх боломжтой гэв.

    Тэрбээр дараа нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах, хэлэлцүүлэг зохион байгуулах журмын талаар танилцууллаа. Журамд хэлэлцүүлэгт оролцогсдод урьдчилсан болзол тавихгүй байх, хэлэлцүүлэг олон нийтэд нээлттэй байх, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны төлөөллийг бүрэн хамруулсан байх, оролцогчдын үндэс угсаа, хэл, нас, хүйс, нийгмийн байдал, ажил, албан тушаал, боловсролын тэнцвэртэй харьцааг хангасан байх, хэлэлцүүлгийн үр дүнг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналуудыг тусгах, эсэхийг төслийг боловсруулах Ажлын хэсэг шийдвэрлэх зэрэг зарчмууд багтжээ.



    Ажлын хэсгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өгөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
  • Юнын хотын төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа
    2017 оны 7 сарын 24
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр БНСУ-ын Юнын хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Жүн Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр хотын хооронд урлаг соёл, аялал жуулчлал болоод эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцлаа.

    “Хоёр хотын ИТХ хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үүнийхээ хүрээнд хотын дарга нарыг холбож хамтын ажиллагааг явуулах нь зүйтэй. Хоёр хотын дарга нар харилцан туршлага солилцож, хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн Улаанбаатар хотод танай хотын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах талаар санамж бичигт тусган хэрэгжүүлэх болно” хэмээн НИТХ-ын дарга Ц.Сандуй хэллээ.

    Юнын хотын ИТХ-ын дарга Ким Жүн Шиг “Манай хот хурдацтай хөгжиж буй хот. Хоёр хотын хооронд урлаг, соёлын хамтын ажиллагаагаар эхэлж, цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Миний бие ИТХ-ын даргын хувьд хоёр хотын хамтын ажиллагааг бүх хүч бололцоогоо дайчлан, дэмжин ажиллах болно” хэмээлээ гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

  • Ногоон бүсэд сэрэмжлүүлэг самбарууд байршуулжээ
    2017 оны 7 сарын 24
    Ногоон бүсэд сэрэмжлүүлэг самбарууд байршуулжээ
  • Төрийн өмчийн их сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдах уу
    2017 оны 7 сарын 24
    МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгч, түүний оронд өнгөрсөн гуравдугаар сараас захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилсон байна. МУИС-ийн захирлыг хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж томилох юм. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн их сургуулийн захирлуудыг сонгон шалгаруулалт явуулж томилдог журамтай.

    Өмнө нь ч ийм жишгээр шийдвэрлэж ирсэн. Гэтэл төрийн өмчийн байгууллагуудад баримталдаг ил тод, шударга шалгаруулалтын зарчмыг мөрдөхгүй МУИС үүрэг гүйцэтгэгч захирлыг ажиллуулаад дараагийн хичээлийн жилийг үзэх гэж байна. МУИС дээр энэ журам хэзээ хэрэгжих вэ?
  • Энэ жил Даншиг наадам хийхгүй
    2017 оны 7 сарын 24
    Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар хурал өнөөдөр боллоо. Хурлаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчний хэв шинж, нөхцөл нөхцөл байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. СХД-ийн 22 дугаар хорооны Шижирийн ам гэдэг газар иргэн н.Серкболын 17 үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин батлагдсан тул өвчин гарсан голомтод 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоон ажиллахаар шийдвэрлэв. Мөн малаа вакцинд хамруулаагүй иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр боллоо.

    Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд “Иргэд эрхээ эдлэх болохоороо эдэлдэг. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Олон нийт, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаж, мал, амьтны өвчин тарааж, нөхөн төлбөр нэхдэг байж болохгүй. Тиймээс үүргээ биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох хэрэгтэй. Тухайн хэсэгт хүрч ажиллаж чадаагүй мал эмнэлгийнхний эрхийг түдгэлзүүлж өөр эмнэлэгт хариуцуул. Хяналт тавьж чадаагүй мэргэжлийн хяналтын газрын байцагчид хариуцлага тооцож, эргээд надад мэдэгдэх хэрэгтэй” хэмээн холбогдох албаныханд үүрэг болгов. Түүнчлэн мал, амьтны гоц халдварт өвчин гарсан, цаг агаар таагүй ган гачиг, хуурайшилттай нөхцөл байдлыг харгалзан нийслэлийн Онцгой комиссоос энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг хийхгүй байх шийдвэр гаргалаа.

    Хурлын төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын дарга С.Батболд холбогдох газрын удирдлагуудад зарим үүрэг даалгаврыг өглөө.

    Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаярт мал, амьтны гоц халдварт өвчин гарсан голомтод өдөр тутам хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх албадын хоорондын харилцан уялдааг ханган ажиллах, мэргэжил арга зүйн удирдамжаар хангах болон голомтод үүрэг гүйцэтгэж буй бие бүрэлдэхүүний аюулгүй ажил, хөдөлмөр хамгааллыг чанд сахин ажиллахыг,

    Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд голомтын бүсэд ажиллаж байгаа хяналтын цэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл байдлаар хангаж, дэмжлэг үзүүлж, тусгай зориулалтын хамгаалах хувцас, хэрэгслээр хангах, өвчин гарсан голомтын бүсэд нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг,

    Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболдод голомтын болон хорио цээрийн бүсэд ажиллах алба хаагчдыг томилгоожуулах, голомтын бүсэд мал амьтан оруулж, гаргахгүй байх, шүлхий өвчин анх гарсан шалтгаан, нөхцөлийг холбогдох байгуулагатай хамтран олж холбогдох эзэнд нь хуулийн хариуцлага хүлээлгэж ажиллахыг,

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Эрдэнэчулуунд Голомтын болон хорио цээрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, өвчилсөн мал, амьтныг устгах болон ариутгах үйл ажиллагааны стандартыг мөрдүүлж дүгнэлт гаргах, мал, амьтныг дархлаажуулах вакциныг тээвэрлэх, баталгаат хугацаа болон хадгалалтын горим, вакцинжуулалтын үйл ажиллагаа, ариутгал халдаргүйжүүлэлт хийх байршил, тунгийн хэмжээ найрлагад хяналт тавьж дүгнэлт гаргах үүргийг тус тус үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Гадаадын иргэд бичиг баримтаа биедээ авч явах үүрэгтэй
    2017 оны 7 сарын 24
    Гадаадын иргэд бичиг баримтаа биедээ авч явах үүрэгтэй
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана
    2017 оны 7 сарын 24
    Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн V хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байна.
  • Найман настай хүүг чонотой андуурч бууджээ
    2017 оны 7 сарын 24
    Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 23-ны өдрийн 05:00 цагаас 07-р сарын 24-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 1850 мэдээлэл шалгагдсанаас гэмт хэргийн 92, зөрчлийн 1249, согтуугийн 302, зам тээврийн ослын 207, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 44 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж.
  • Замын түгжрэл юунаас үүсдэг вэ
    2017 оны 7 сарын 24
    МУ-ын ЗХДүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-д “Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан байдаг.
    Энэ заалтын хэрэгжилтийг хөдөлгөөнд оролцож буй жолооч нар төдийлөн биелүүлдэггүйн улмаас өөр хоорондоо үл ойлголцол үүсгэдэг. Улаанбаатар хотын замын түгжрэлийн 40 орчим хувь нь дээрх дүрмийн заалтыг мөрдөөгүйн улмаас үүсдэг гэсэн бодит тоон судалгаа байдаг.
  • Төвийн бүсийн хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно
    2017 оны 7 сарын 24
    Нийслэлийн Морин Спорт Уяачдын холбооноос төвийн бүсийн “Хангарьд” хурдан морины уралдаан, баяр наадмыг энэ сарын 28-30-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар товложээ.

  • “Авьяаслаг Америкчууд” шоунд оролцсон Монгол залуугийн үзүүлбэр
    2017 оны 7 сарын 24
    “Авьяаслаг Америкчууд” шоунд оролцсон Монгол залуугийн үзүүлбэр
  • ОУВС-гийн шинжээчид “хүүхдийн мөнгө”-ийг зогсоохыг шаарджээ
    2017 оны 7 сарын 24
    ОУВС-гийн шинжээчид “хүүхдийн мөнгө”-ийг зогсоохыг шаарджээ
  • Хэрвээ та хепатит В вирүсийн халдвартай бол...
    2017 оны 7 сарын 24
    Хэрвээ та хепатит В вирүсийн халдвартай бол...
  • 102 том оврын автобусны ард талд сэрэмжлүүлэг байршуулжээ
    2017 оны 7 сарын 24
    Амралт, аялал жуулчлалын цаг эхэлж хөдөө орон нутагт хувийн тээврийн хэрэгслээр зорчих, аялал зугаалга хийх нь ихэсдэг.
    Иймд орон нутагт зорчиж буй нийт жолооч, зорчигчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, орон нутгийн замд дүрмээ баримтлан, соёлтой оролцох, буруу дадал зуршил, хандлагыг өөрчлөх зорилгоор Автотээврийн үндэсний төвөөс гэрээт даатгалын компаниудтай хамтран хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг том оврын автобуснуудын арын цонхон дээр хурдыг тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, анхаарал болгоомжтой зорчих талаар сэрэмжлүүлгийг нийт 102 тээврийн хэрэгсэлд байршуулан ажилласан байна.
  • Он гарсаар 74 хүн усны ослоор амь насаа алдаад байна
    2017 оны 7 сарын 24
    Он гарсаар 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 14 аймгийн 40 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 60 удаагийн усны осол гарч, 74 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 13 нь хүүхэд, 61 нь насанд хүрэгсэд байгаа юм.

    Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм.

    Түүнчлэн Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

    Тухайлбал, 07 дугаар сарын 24-ний өдөр баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, долдугаар сарын 25-26-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар түр зуурын дуу цахилгаатай бороо орж, салхи түр зуур ширүүснэ. Мөн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх төлөвтэй байна.

    Иймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

    Түүнчлэн,

    -Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

    -Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

    -Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

    -Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

    -Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
  • Танилц: МҮБХ-оос улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг гаргажээ
    2017 оны 7 сарын 24
    Танилц: МҮБХ-оос улсын цолтой бөхчүүдийн эрэмбийг гаргажээ
  • 16 түймрийг бүрэн унтраагаад байна
    2017 оны 7 сарын 24
    2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд 3 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Мандал сумын 2, Эрдэнэ сумын 1 нийт 4 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

    Өнөөдрийн байдлаар асаж байгаа болон цурманд оруулсан түймрүүдийг бүрэн хяналтанд авсан болов ч цаг агаарын хэт халалт, салхины эрч эрс нэмэгдэх зэргээс шалтгаалан түймрийн голомт хүндэрч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бие бүрэлдэхүүнийг сэлгэн байршуулан ажиллуулж байна.

    Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Шоргоолжийн даваа”-д гарсан түймрийг бүрэн унтрааж, 20 алба хаагчийг тус сумын Баянцагаан багийн “Харанхуйн Ам”-д гарсан түймрийн цурмыг бүрэн унтраахаар сэлгэн байршуулж ажиллуулснаар 2017.07.23-ны өдрийн 11:30 минутанд бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өгсөн.

    Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын “Цацралтын Ам”-д гарсан түймрийг 2017.07.21-ний өдрийн 22:20 минутанд бүрэн унтрааж, Зэвсэгт хүчний 326-р ангийн 51 алба хаагчийг, 3 автомашинтай, орон нутгийн 17 иргэнийг 1 автомашинтай 2 хоног түймрийн цурмыг мануулж, Төв, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын байгууллагын 45 албан хаагчийг, 5 автомашинтайгаар Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Хөх чулуут”-д гарсан түймрийн цурмыг бүрэн унтраахаар шилжүүлэн татаж ажиллууснаар 2017.07.23-ны өдрийн 23:50 минутанд бүрэн унтрааж орон нутагт хүлээлгэн өглөө.

    Ингэснээр Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Гурванбулаг сумын 1, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 4, Хүдэр суманд 2, Төв аймгийн Батсүмбэр сумын 6, Эрдэнэ суманд 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 16 түймрийг бүрэн унтрааж түймрийн голомтод ажиллаж байсан бие бүрэлдэхүүн, дайчлагдан ажиллаж байсан иргэдийг түймрийн голомтоос буулгах арга хэмжээг аваад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын сураг гарав
    2017 оны 7 сарын 24
    Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан Г.Байгалмааг томилох гэж буй талаар эх сурвалж мэдээлэв.
4271 4272 4273 4274 4275 4276 4277
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    15 цаг 50 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    15 цаг 53 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    17 цаг 45 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    18 цаг 25 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    20 цаг 57 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    21 цаг 2 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    21 цаг 4 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    21 цаг 45 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    21 цаг 54 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    22 цаг 8 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    22 цаг 16 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    22 цаг 41 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    22 цаг 51 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    22 цаг 58 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    23 цаг 46 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    23 цаг 50 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    23 цаг 59 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК