Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

140 141 142 143 144 145 146
  • Нөхөр чинь заавал хэн нэгэнтэй адилхан байх албагүй
    2018 оны 1 сарын 13
    Зөрчил маргаангүй гэр бүл гэж бараг үгүй. Гэр бүлийн хэрүүл зөрчил гол төлөв жижиг сажиг зүйлээс гардаг. Аяга шанаганаас эхлээд үр хүүхэд, хэрэглээ сонирхол зэргийг тойрсон хэрүүл том хэрүүл болон хувирахаас гадна хосуудын харьцаанд сэв суулгах шалтгаан ч болдог. Иймд жижиг асуудалд онц ач холбогдол өгөлгүй шийдвэрлэх олон арга зам бий. Тэдгээрээс цөөн хэдийг хүргэе.
    Хариуцлагыг өөртөө ав
    Мартамхай нөхрүүд байдаг. Нөхөр чинь жолооны үнэмлэх, түлхүүр мэтийг байсхийгээд хаячихдаг бол бүү бухимд. Уурлаад ч нэмэргүй. Асуудлыг энгийн боловч үр дүнтэй аргаар шийдэж болно. Та зүгээр л түлхүүр болон бичиг баримтыг нөхөртөө сануулах үүрэг өөртөө тавь. Энэ тохиолдолд та олон таагүй асуудлаас зайлсхийж чадна.

    Зурагтаа ээлжилж үз
    Хоёр зурагт байхгүй нөхцөлд маргаан гарах болно. Нэгдмэл шийдвэрт хүрч чадахгүй байвал тохирохыг хичээ. Хоёуланд сонирхолтой нэвтрүүлэг сонгох нь амаргүй тул нэг орой нөхөр чинь хөлбөмбөг, дараагийн өдөр та цуврал киногоо үзэхээр тохиролц.

    Түүний ажлыг хий
    Янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан нөхөр чинь үүрэгтэй ажлаа хийлгүй удсан байж болно. Уурлаж үглэхийн оронд та өмнөөс нь хийчих. Нөхөр чинь үүнийг анзаарч гэмшинэ. Гэр бүлийн амьдрал бол та хоёрын аз жаргалтай байх үндэс тул тунирхал зохисгүй.
    Гэр доторх үүргийг хуваарил
    Хэрэв нөхөр чинь хүнсээ цуглуулахдаа үнэтэй, чанар муутайг нь авчихдаг бол түүнийг дэлгүүр явуулах шаардлагагүй. Харин нөхөртөө гэрийнхээ цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдал, машин тэргээ хариуцуул.
    Тодорхой хэл
    Нөхрөө дэлгүүр явуулах гэж байгаа бол захиасаа тодруул. “Орой идчих юм аваад ир гэвэл нөхөр чинь загасны консерв, йогурт, өнжсөн боов, боорцог мэтхэнийг аваад ирэх магадлалтай шүү.

    Боломжгүй шаардлага бүү тавь
    Нөхөр чинь заавал хэн нэгэнтэй адилхан байх ёстой гэж үү. Хөршийн нөхөр маш овсгоотой, ажилсаг нэгэн байж болно. Гэхдээ нөхрөө түүнтэй бүү харьцуул. Нөхөрт чинь түүнээс илүү олон давуу, сайн чанар байгаа гэдэгт итгээрэй.
    Тушааж, захирсан өнгө аястайгаар нөхөртэйгээ бүү харьц
    Тушааж, захирсан өнгө аястайгаар нөхөртэйгээ бүү харьцаарай. Хүсэлтээ эелдгээр хэлэхэд эрчүүд дуртай байдаг. Хийсэн зүйлийг нь магт, талархлаа илэрхийл. “Энэ хийх ёстой юм чинь” гэсэн байр сууринаас аль аль нь хандахгүй байвал олон таагүй асуудал танай гэр бүлийг тойрох болно. Чимээгүй талархал ч аятай биш. Үүнийгээ амаар илэрхийлж бай.

    Зэмлэх цагаа ол
    Нөхөр чинь ажлаасаа ядарч ирэхэд шууд л тоостой гутал, угаагаагүй оймсны тухай маргаан бүү дэгдээ. Ядарч ирсэн нөхөр чинь таны зэмлэлийг хүлээн авахгүй. Харин эсрэгээр адилхан уурлана. Цагийн олж яривал ямар ч асуудал шийдэгдэнэ. Жишээ нь сайхан хоол эсвэл сексийн дараа асуудлыг тавьбал нөхөр чинь нэн таатай хүлээн авах болно.

    Түүнд санаачлага гаргах боломжийг олго
    Эхнэрүүдийн нэг алдаа бол нөхрийнхөө өмнүүр орж бүгдийг хийчихдэг гэмтэй. Ор дэрнийхээ хэрэглэлийг нөхөр чинь угаах гэтэл “Алив би. Чи чадахгүй” гэж та дургүйлхдэг бол дараагийн удаа нөхрөөрөө юм хийлгэх оролдлого тань талаар болж мэднэ. Сэтгэлд хүрэхгүй хийсэн ч нөхрийнхөө аливаа санаачлагыг дэмжиж бай. Урамшсан нөхөр улам сайн хийхийн тулд танаас зөвлөгөө авах болно.

    Зарим зүйлд хошин талаас нь ханд
    Нөхөр чинь өндгөө шарах гээд дахиад түлчихсэн үү. Маанаг, тэнэгээр нь дуудах гэж бүү яар. Эмгэнэл биш биз дээ. Харин “өндөг түлдэггүй нөхөртэй суухаас” гэж хошигно. Хуримтлагдсан таагүй энерги замхран одохыг та мэдэрнэ.
  • Цус харвалтанд үзүүлэх анхны тусламж
    2018 оны 1 сарын 13
    Цус харвалт болсон тохиолдолд, өвчтөнг тайван байлгах хэрэгтэй. Өвчтөн хаана ч байсан түүнийг хөдөлгөж болохгүй. Учир нь ямар нэгэн хөдөлгөөн хийхэд л судасны тэсрэлт болох аюултай. Эхлээд түүнийг тохьтой газарт суулгаад дараа нь цусыг нь ханах хэрэгтэй. Ингэхийн тулд тариурын зүү эсвэл оёдлын зүү, тээглүүр зүү ч байсан хамаагүй хэрэглэж болно.
    Ажиллах дараалал:

    1.Зүүгээ гал дээр барьж ариутгана.
    2. Ямар нэг тусгай цэгүүд хайхгүй, хурууны хумснаас мм зайтай хатгана.
    3. Цус гартал нь хатгана
    4. Цус шүүрч эхлэхгүй бол цоолсон хурууг өөрийн хуруунуудаар шахаж цус гаргана.
    5. Бүх 10 хуруунаас цус гарсны дараа хохирогчийг ухаан ортол хүлээх хэрэгтэй.
    6. Хэрвээ хохирогчийн ам мурийсан байвал чихийг нь улайтал нь татаарай.
    7. Дараа нь чихний дэлбээ бүрээс хоёр дусал цус гарахаар хоёр удаа зүүгээрээ хатгах. Хэдэн минутын дараа өвчтөн сэргэх ёстой. Өвчтөнд ямар нэгэн хэвийн бус шинж тэмдэг илэрсэн бол хэвийн байдалд ортол хүлээгээд дараа нь эмнэлэгт хүргэнэ. Хэрвээ яарч, сандран түргэн тусламжаар эмнэлэг рүү хүргэх юм бол замдаа машинд сэгсрэгдэн тархины судасны тэсрэлт болж бүр хүндрэх болно. Тэр алхаж явж чадаж байвал аврагдлаа гэсэн үг юм.

    Хүний амь аврахын тулд цус ханах арга нь Хятадын уламжлалт анагаах ухаанд эртнээс уламжлагдаж иржээ. Цус ханах аргыг мэдэж, нэн даруй тусалж чадвал өвчтөн богино хугацаанд өвчтөн 100% эргэн хэвийн болдог нь туршилтаар батлагдаж иржээ.
  • Виски, ром, брэнди, архи...
    2018 оны 1 сарын 13
    Виски, ром, брэнди, архи...


    Өндөр хатуулагтай согтууруулах ундаануудын ялгааг тайлбарласан мэргэжилтний зөвлөгөөг хүргэж байна.
     Виски (Whiskey)
    Виски бол үндсэндээ зөрөг цэцгийн найрлагагүй шар айргийг нэрж гаргасан ундаа. Орц нь арвай, улаан буудай, хөх тариа, эрдэнэ шиш, шар будаа, овъёос гээд аль нь ч байж болно. Шар айрганд эдгээрээс хийгээд нэрж гаргасан ундаа гэж ойлгож болох юм.
    Single malt whiskey (шотландууд “e”-гүйгээр whisky гэдэг) бол цэвэр арвайнаас нэг удаагийн нэрэлтээр гаргасан виски юм.
    Bourbon бол Америк виски. Найрлагын 51 хувиас дээшд нь эрдэнэшиш орсон байх дүрэмтэй. Ихэнх нь Кентаккид үйлдвэрлэгддэг учраас хүмүүс зөвхөн Кентаккынх гэж ойлгодог. Өөр хувилбарууд бас бий. Хувилбаруудын ялгаа нь торхонд дарах хугацаанаасаа ихэвчлэн хамаарна.
    Scotch Whisky (шотландууд “e”-гүй бичих дуртай) бол зөвхөн Шотландад хийгдсэн виски. Дүрмээрээ гурваас дээш жил модон торхонд дарсан байх ёстой.
     Брэнди (brandy)
    Брэнди бол ердөө нэрсэн дарс (wine). Дотроо Cognac, Armagnac зэргээр нэрлэдэг нь Францын аль бүс нутгаас гаралтайг нь харуулна. Шампань дарсыг Champagne мужаас гаралтай учир ингэж онцгойлж нэрлээд бусдыг нь оргилуун дарс “sparkling wine” гэж ерөнхийд нь нэрлэдэгтэй ижил.
     Ром (Rum)
    Rum-ыг чихрийн нишингэ болон түүний дайвар бүтээгдэхүүнээр хийдэг. Нишингийн эсвэл дайвар бүтээгдэхүүнийх нь шүүсийг исгээд дараа нь нэрнэ. Заримдаа хэд дахин нэрж гаргадаг. Цайвар ромыг удаан дардаггүй эсвэл маш богино хугацаанд дардаг. Амт үнэр багатай тул өөр зүйлүүдтэй хольж уухад тохиромжтой. Бараан ром нь удаан дарсан байдаг тул брэнди, вискитэй төстэй байдаг.
     Архи (Vodka)
    Архи бол зөвхөн төмснөөс гаргадаг ундаа биш. Сүүлийн үед өртөг өндөртэйгээс нь болоод төмс хэрэглэх нь ховордож байгаа. Ихэнх нь амуу тарианаас нэрж гаргаж байгаа. Вискитэй ижил боловч нэрж дуустал нь өнгө, үнэр, амт оруулагч нэмдэггүй, бас дардаггүй тул тунгалаг, өнгөгүй болдог байна.
    Үнэндээ бүх бараан өнгөтэй ундаанууд виски, брэнди, ром нь нэрсний дараа тунгалаг байдаг ч модон торхонд удаан дарсны дараа өнгө, үнэр ордог.
     Текила (Tequila)
    Текила нь зуун настын шүүсийг исгээд дараа нь нэрж гаргасан ундаа. Өнгө, хатуулгийн ялгаа нь хэр удаан дарснаас хамаарна. “Текила” нэр нь Мексикийн зөвхөн нэг нутгаас гаралтайн баталгаа. Бусдыг нь “Mezcal” гэдэг.
     Жин (Gin)
    Жин бол архитай ерөнхийдөө адил боловч янз бүрийн ургамлаар амт оруулсан байдаг.
     “Pastis” төрлийн ундаа
    Энэ төрөлд Ouzo, Pernod, Absinthe зэрэг согтууруулах ундаанууд орно. Эдгээр нь ерөнхийдөө улаан гоньд (anise), чихэр өвс (liquorice) зэрэг ургамлаар амт оруулсан байдаг ба ус нэмэхэд хандлагдаж цайвар өнгөтэй болдог байна. Харин Absinthe нь онцгой төрлийн агь өвс (wormwood) хэрэглэдэг. Агь өвсөнд “thujone” гэдэг бодис байдаг тул зарим улсад тариалахыг хориглодог байна. Үүнийг уусан хүнд хий юм харагддаг гэсэн яриа бий. Absinthe нь хэт өндөр хатуулагтайд тооцогддог буюу 65 хувиас дээш агууламжтай байдаг. Уухдаа ус болон ёотонтой (заримдаа ёотонг гал дээр хайлуулна) хольж хүчийг нь бууруулж уудаг уламжлалтай.
  • Таалагддаг бүсгүйгээ өөрийн болгох эр хүний 18 мэх
    2018 оны 1 сарын 13
    Таалагддаг бүсгүйгээ өөрийн болгох эр хүний 18 мэх
    Нэг: Та эхлээд орон гэрээ сайхан цэвэрлэ : Таны урьсан бvсгvй чинь хэдхэн минутын дараа ирэх гэж байгаа. Юуны тvрvvнд бvх өрөөндөө орж шалга. Гал зуухандаа угаагаагvй таваг, угаалгын өрөөндөө хиртэй бохир хувцас, мөн хуучин амраг бvсгvйчvvдийнхээ зураг байдаг бол цааш нь далдхий.
    Хоёр. Цоглог орчин бий болгоорой : Ингэхийн тулд хөгжмөө асаа. Эхлээд хөгжилтэй, цоглог хэмнэлттэй ая тавьсан нь дээр.
    Гурав. Угтах ажиллагаа : Найз бvсгvйгээ орж ирмэгц мэндэлж, гадуур хувцсаа тайлахад нь тусал. Энэ vед хацар дээр нь vнс. Илvv зоримог vйлдэл бvv хий. Та тvvнийг айлгаж, эвгvй , сэтгэгдэл төрvvлж магадгvй.
    Дөрөв. Магтаалын vгийг хайр найргvй урсга : Тун эелдэг аашлаарай. Коридорт байхдаа л магтаалын vг урсгаж гарах нь зvйтэй. Жишээ нь, “Чи өнөөдөр маш сайхан харагдаж байна шvv” гэх мэт.
    Тав. Орчинтой нь танилцуулахдаа : Хундаганд дарс дvvргэж, гарт нь бариул. Ингээд хундагаа барьсан чигээрээ тvvнийг дагуулан явж байраа vзvvл. Угаалгын өрөөгөө vзvvлэхдээ тvvнд “Энэ бол миний унтлагын өрөө” гэж зориуд хэлж анхаарлыг нь татаарай. Цаадахад чинь энд юу яах гэж байгааг нь урьдчилан сануулж дохио өгч байгаа хэрэг.
    Зургаа. Анхаарлыг нь татах бусад ажиллагаа : Тvvнээс өдөр яаж өнгөрснийг асуу. Энэ vед зочны өрөөндөөхундагуудаа барьсаар буцаж ирнэ. Тvvнд дуртай дискээ тавь гэж хэл, тэгэхээр цаадах чинь таны цуглуулгатай танилцана.
    Долоо. Өөрийнхөө талаар мэдээлэл өг : Оройн зоогоо бэлдэхээр галын өрөө рvvгээ орохдоо бvсгvйдээ гэрэл зургийн цомгоо гаргаж өг. Таны гэрэл зургийн цомог номын санг vзэж танилцаг. Vvний vр дvнд цаадах чинь таны тухай арай өргөн мэдлэгтэй болно.
    Найм. Дайллагын эхний vе шат : Зуушаа ширээн дээрээ тавь. Эхлээд хөнгөн чанарын хоол зохимжтой шvv. Хvнд хоол, сонгино, сармис тvvхий загас зэргийг өгөх хэрэггvй.
    Ес. Хөнгөхөн шvргэх маягаар өдөж эхэл. Бvсгvйг галын өрөөндөө урь. Өөрийгөө хэрхэн оройн хоол хэрхэн бэлдэж байгаагаа харуул. өөрийг чинь олон талын чадвартайг нvдээр харж vнэмшиг. Тvvнд хоолноосоо бас амсуулаарай. Гэхдээ өөрийнхөө амссан халбагаар шvv. Ингэснээр та хоёрт улам дотносох боломж гарна. Хэрэв бvсгvй танд туслахыг хvсвэл шуудхан л зөвшөөр. Энэ vед тvvний биеийг хааяа хөнгөхөн шvргэж өдөх нь зvйтэй. Хөнгөн шvргэлт зэрэг нь сэрэл ам архан хөдөлгөдөг.
    Арав. Дайллагаа эхэл: Ширээний ард урьж хамтдаа сууцгаа. Энэ vед чийдэнгээ унтрааж лаа асаавал зохино. Хэдийгээр энгийн зvйл мэт боловч маш vр дvнтэй арга шvv.
    Арван нэг. Оройн зоогний дараа : Оройн зоогоо барьж дуусаад аяга тавгаа зvгээр л хажуу тийш тавиад орхиорой. Хэрэв тэр дороо угааж эхэлвэл саяхан vvссэн дотно байдал арилчихна шvv. Тэр тусмаа бvсгvйгээрээ аягаа угаалгаж огт болохгvй. Орхи цаашаа өглөө л болно биз.
    Арван хоёр. Ойртох алхмаа хий : Ингэхийн тулд сандлаа тvvний ширээнд дөхvvлж тавиарай. Гэхдээ яарах хэрэггvй. Тvvнд дахин нэг дарс хундагалж өг. Тэгээд аажмаар диван руу шилжин сууцгаа. Эхлээд хоёулаа жаахан ярьж суу. Уянгалаг хөгжим тавь, хайр дурлалын тухай яриа өрнvvл.
    Арван гурав. Бvжгэнд урь : Одоо шууд дараагийн алхамдаа орох нь зvйтэй. Хөгжмийн аянд тvvнийг урьж бvжиглэ. Бvжиглэж байхдаа тvvний хvзvvг зөөлөн vнсээрэй.
    Арван дөрөв. Одоо бие арчил : Тvvнээс уучлал гуйн өрөөнөөс гар. Гэхдээ хvvхдийнхээ өрөөнд ороод ирье, эсвэл морь харъя энэ тэр гэж бvv хэлээрэй. Цаад бvсгvй чинь аяндаа ойлгоно. Энэ vед та нvvрээ угааж, амаа усаар зайл. Vнэртэй ус хэтрvvлж хэрэглэж болохгvй. Гутал оймсоо тайлж болно.
    Арван тав. Одоо хувцсаа тайлж эхэл. Бvсгvйд дөхөж очоод зөөлхөн vнс. Дараа нь аажуухан тэврээд цамцыг нь тайл. Тvvнийг энхрийлж таалахаа тасалдуулж огт болохгvй. Хөхний даруулгыг нь тайлж, хөх цээжийг нь vнсэхээ мартав.
    Арван зургаа. Санаачлагыг гартаа ав : Бvсгvйн биеийн бусад хэсгvvдийг илж таал. Өөрөө идэвхитэй санаачлагатай бай. Дотуур хувцсаа тайлахын өмнө тvvнд ч бас хэлээрэй. Цаадах чинь мөн адил дуурайх байх. Ингээд хvссэнээ гvйцээ, гэхдээ бvv яар. Ийм тийм байрлал гэж бvv тулга. Өөрөө ихэд тачаангуй бай.
    Арван долоо. Төгсгөлийн шат : Би чамд хайртай гэж тангараглах хэрэггvй. Зvгээр л тvvнийг чанга тэвэр “Чи ямар тачаангуй юм бэ?” гэж чихэнд нь шивнээрэй. Дууссаныхаа дараа оройтчихов уу энэ тэр гэж тvvнийг яаруулах хэрэггvй.

    Арван найм. Тvvнийг явсны дараа: Нэгэнт бvх юм амжилттай болж өнгөрсөн тул одоо өөрийгөө маггах хэрэгтэй. Тэгээд тайван унт даа.
    Залуус минь таалагддаг бүсгүйгээ өөрийн болгоход тус нэмэр болох эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлээд үзэхийг зөвлөж байна. Амжилт хүсье.

  • Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 6 дахь удаагаа улсын аварга болов
    2018 оны 1 сарын 13
    Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 6 дахь удаагаа улсын аварга болов
    Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан Орхон аймагт өчигдөр эхэлсэн “Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн” маргааш дүнгээ гаргана. Эрдэнэтчүүд хамгийн сүүлд 2003 онд УАШТ-ийг аймагтаа зохион байгуулж байсан бөгөөд 15 жилийн дараа дахин Монголын шилдэг бөхчүүдийг аймагтаа хүлээн аваад байгаа нь энэ юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны 2018 оноос хэрэгжиж эхлэх эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 гэсэн тус бүр 10 жинд аваргуудаа тодруулах энэ тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 65 кг-д жин өгсөн барилдаж байгаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг бүх өрсөлдөгчөө илт илүүрхэн цэвэр ялсаар 6 дахь удаагаа Монгол Улсын аварга болов.
    Сонирхуулахад улсын аварга шалгаруулах тэмцээнд 25 багийн 300 орчим тамирчид оролцохоор бүртгүүлсэн бөгөөд гурван өдөр үргэлжлэх тэмцээн гурван дэвжээнд зэрэг барилдаж байгаа аж. Эхний өөр хөнгөн жингийн барилдаанууд явах бол сүүлийн өдөр эрэгтэй эмэгтэй, хүнд жингийн барилдаан болон багийн төрөлд аваргууд тодорно.
    Энэ тэмцээнийг Олон улсын зэрэгтэй 20, улсын зэрэгтэй 24 нийт 44 шүүгч шүүн явуулж байгаа бөгөөд энэ тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчид Улаанбаатар хотод долоодугаар сарын 21-нд болох сорилгод орох эрхтэй болох ба тэндээсээ Азийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах гэнэ. Мөн цаашлаад 2020 оны Токиогийн олимпод оролцох Үндэсний шигшээ багт харьяалагдах гол шалгуур болно гэдгийг Чөлөөт бөхийн холбооноос мэдэгдэж байна.
    Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийн хувьд энэ жил 28 настай бөгөөд УАШТ-д 2009, 2010, 2012, 2013, 2016, 2018 онд тус тус түрүүлээд байгаа юм. Соронзонболдын Батцэцэг 1990 оны гуравдугаар сарын 11-нд Архангай аймгийн Хашаат суманд М.Соронзонболд, Д.Оюун-Эрдэнэ хоёрын таван хүүхдийн дөрөв дэх нь болон мэндэлжээ. 2008 онд Хашаат сумын дунд сургуулийг дүүргээд МУИС-ын Япон хэлний ангид элсэн суралцсан байдаг. 2005 оноос сумынхаа Дондов багшийн удирдлаганд чөлөөт бөхөөр хичээллэж эхлээд 2008 оноос ”Замчин” клубт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч З.Дүвчин багшийн шавь болж, 2012 оноос ”Хилчин” спорт хороонд харьяалагддаг болжээ. 2008 оноос З. Дүвчин, Т. Сүхбаатар дасгалжуулагчтай улсын шигшээ багт багтжээ. Хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг Өсвөр үеийн УАШТ-д 2005 онд мөнгөн медаль, Өсвөр үеийн ААШТ 2007 онд Тайваны Тайчинд болоход мөнгөн медаль, Залуучуудын УАШТ-д 2008 онд алтан медаль, Залуучуудын ААШТ 2008 онд Катарын Дохад болоход мөнгөн медаль, насанд хүрэгчдийн УАШТ-д 2009, 2010 онд алтан медаль, 2011 онд мөнгөн медаль, 2010 оны ААШТ Энэтхэгийн Шинэ Делид болоход мөнгөн медаль, 2009 онд анх удаа ДАШТ-д орсон бол 2010 оны ДАШТ-д алтан медаль, 2012 оны Лондоны олимпоос хүрэл медаль хүртэж Монгол түмнээ баярлуулж байв. 2015 оны ДАШТ-д дахин алтан медаль хүртэн дэлхийн хошой аварга болсон Монголын анхны эмэгтэй дэлхийн хошой аварга болсон хоёр дахь бөх болсон юм.
    Москвад болсон ДАШТ-ээс алтан медаль шүүрсэн С.Батцэцэгийг 2010 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолоор, 2017 оны долоодугаар сарын 31-нд Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнаж спортын агуу амжилтыг нь үнэлсэн юм. Тэрээр сая олимпийн бус жин 65 кг-д жин өгсөн түрүүлсэн ч түүний өмнө 2020 оны Токиогийн олимп бий гэдгийг Монголчууд мэдэрч, амжилт хүлээн дээлийнх нь захыг мушгицгааж байгаа билээ.

    Д.Түвшин
  • МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн: Төрөөс өвлийн спортод жаахан анхаарах юм бол 2024 оны олимпод гараад ирэх боломжтой
    2018 оны 1 сарын 12
    “Пёнчон-2018” өвлийн олимп эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Монгол Улсын хувьд 1964 оны өвлийн олимпод анх оролцож эхэлсэн цагаас хойш өнөөг хүртэл цагаан олимпийн буухиаг таслаагүй түүхтэй. Удахгүй болох “Пёнчон-2018” өвлийн олимп болон олимпизмийн талаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй ярилцлаа. Энэ удаагийн олимпийн талаар түүний хэвлэл мэдээлэлд өгсөн анхны ярилцлагыг хүргэж байна.
  • Ардчилсан Үндсэн хуулийн ойн барилдаанд 256 бөх хүч үзнэ
    2018 оны 1 сарын 12
    Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан энэ сарын 13-нд буюу маргааш Бөхийн өргөөнд болно.



    Өнгөрсөн жилийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, улсын начин Э.Даш найм даван түрүүлж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул, улсын харцага А.Цацавшир үзүүрлэж байжээ. Харин Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал самын уугуул, улсын харцага Л.Жаргалбаяр, Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул, улсын начин Д.Цэрэнтогтох нар шалгарсан юм.
  • “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолт маргааш болно
    2018 оны 1 сарын 11
    Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулга жил бүр “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” шинэ бүтээлийн концертыг үзэгч сонсогчдодоо хүргэдэг билээ. Энэ жил орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчид болох ТХШ, АЖ Н.Жанцанноров, СТА Ш.Өлзийбаяр, СТА Ц.Эрдэнэбат болон УГЗ Р.Ганбат агсны шинэ бүтээлүүдийг 1-р сарын 12-ны 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд тоглох гэж байна.
  • Баянмонголын 50 жилийн ойн шилдэг бүтээлийн тоглолтууд эхэллээ
    2018 оны 1 сарын 11
    Одоогоос 50 жилийн тэртээ Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан тэр цагаас хойш Монгол улсад эстрад, рок поп, жазз урлаг хөгжих нөхцөл суурь болж өдгөө хагас зуун жилийн түүхтэй уран бүтээлээ туурвиж буй Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид энэ онд түүхт баярын ойгоо тэмдэглэхийн сацуу шилдэг бүтээлийн тоглолтуудаа үзэгч сонсогчдодоо толилуулахаар болжээ. Тэд ойн хүрээн дэх анхны тоглолтоо Movie Swing-р эхлүүлэх гэнэ.

    James Bond 007, Rocky, Mission Impossible, Бригадаа, Шурик гэх зэрэг Дэлхийн болон Монголын шилдэг киноны дуу хөгжмөөс толилуулах тус тоглолт 2018 оны 01 сарын 19-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.

    Тоглолтод Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од /СТА/, гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцож киноны дуу хөгжмийг тайзнаа эгшиглүүлэх аж.

    Тасалбарыг Филармонийн кассаар болон Movie swing киноны дуу, хөгжмийн тоглолт сайтаар худалдаалж байгаа бөгөөд Юнителийн хэрэглэгчид 100gg оноогоор 5000₮ хямдруулан авахаас гадна 1900-1800-р үнэгүй хүргүүлэн авах боломжтой.



    Сэтгэлд хоногшсон киноны дуу хөгжмөөр хөглөгдөж нэгэн үдшийг өнгөрүүлэхийг хүсвэл Филармонийн концертыг танхимыг зорихыг хүсье.
    Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99925074, 88004849 дугаараас лавлана уу.
  • Чөлөөт бөхийн УАШТ маргааш эхэлнэ
    2018 оны 1 сарын 11
    Маргааш Эрдэнэт хотод улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болно. Гурван өдөр үргэлжлэх уг тэмцээн эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулах юм. Улсын аваргын тэмцээний энэ жилийн онцлог нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргасан шинэ жингээр явагдах гэж байна.

    2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын тэмцээнд оролцох эрхийг тамирчдад олгох бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилд оролцох оноог авах юм. Өөрөөр хэлбэл, ДАШТ-д оролцох тамирчдыг улсын аваргаас шууд тодруулахгүй бөгөөд нэмэлт сорилт тэмцээнийг явуулж эхлээд байгаа. Үүний дагуу УАШТ-д оролцсон тамирчид оноо цуглуулж, сорил тэмцээнд оролцох юм.
  • Халз барилдах 16 бөхийн нэр тодорчээ
    2018 оны 1 сарын 10


    Улсын аварга, арслан цолтнуудын дунд халз барилдаан энэ сарын 20-нд “Аса” циркт болно. Уг барилдаанд хүчээ сорих 16 бөхчүүдийн нэр тодорчээ. Барилдаанд,



    Улсын арслан Д.Оюунболд,
    Улсын арслан Р.Пүрэвдагва,
    Улсын заан Б.Батмөнх,
    Улсын заан Б.Пүрэвсайхан,
    Улсын заан Н.Жаргалбаяр,
    Улсын харцага Т.Баасанхүү,
    Улсын харцага Б.Одгэрэл,
    Улсын харцага Х.Гантулга,
    Улсын харцага О.Хангай,
    Улсын харцага Б.Бат-Өлзий,
    Улсын начин Э.Энхбат,
    Улсын начин Ж.Чулуунбат,
    Улсын начин Э.Даш,
    Улсын начин Ч.Хөхчирэнгэр,
    Улсын начин М.Бадарч,
    Улсын начин Б.Амарзаяа нар зодоглохоор болжээ.



    Барилдаан сугалаагаар явагдах бөгөөд нэг бөх гурван барилдаан хийнэ. Гэхдээ гурван өөр хүнтэй барилдана. Нэг даваа 1 сая төгрөг бөгөөд 3 давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаад давсан нь 3 сая төгрөг авна.



  • Танилц: “Их дуулга” тэмцээнд зодоглох тамирчдын нэрс
    2018 оны 1 сарын 09
    Францын Парис хотноо болох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд оролцох манай тамирчдын нэрс тодорчээ. Тус тэмцээнд нийт 40 улсын жүдочид зодоглох юм. Ингээд тамирчдын нэрсийг хүргэж байна.



    Эрэгтэй:



    Д.Амартүвшин (-60 кг)
    Б.Амартүвшин (-60 кг)
    Г.Хэрлэн (-66 кг)
    Ё.Басхүү (-66 кг)
    Н.Хадбаатар (-73 кг)
    Ц.Цогтбаатар (-73 кг)
    О.Ууганбаатар (-81 кг)
    Н.Дагвасүрэн (-81 кг)
    Г.Алтанбагана (-90 кг)
    Э.Мөнхжаргал (-90 кг)
    Л.Отгонбаатар (-100 кг)
    Ө.Дүүрэнбаяр (+100 кг)
    Б.Тэмүүлэн (+100 кг)



    Эмэгтэй:



    М.Уранцэцэг (-48 кг)
    Б.Хорлоо (-48 кг)
    Б.Хорлоодой (-52кг)
    Ч.Аззаяа (-52кг)
    Д.Сумъяа (-57кг)
    Л.Энхрийлэн (-57кг)
    Б.Мөнгөнчимэг (-63кг)
    Б.Ганхайч (-63кг)
    Ц.Наранжаргал (-70кг)
    Э.Гандиймаа (+78кг)
  • Ш.Даваадорж өвлийн сэлэлтийн тэмцээний хос медальтан боллоо
    2018 оны 1 сарын 09
    БНХАУ-д өвлийн усан сэлэлтийн олон улсын тэмцээнээс Монгол тамирчин хос медаль авлаа. Өчигдөр болсон уг тэмцээнд манай тамирчин Ш.Даваадорж ганцаарчилсан төрөлд хүрэл, холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.



    Тэрээр уг тэмцээний дараагаар Беларус улсад болох дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх аж. Ш.Даваадорж энэ спортын төрлөөр дэлхийн цомын тэмцээнээс хоёр алт, зургаан мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн төдийгүй дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгдэж байгаа юм.
  • УДБЭТ-ын захирлаар МУГЖ Ц.Түвшинтөгс томилогджээ
    2018 оны 1 сарын 09
    ​Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын захирлаар МУГЖ Ц.Түвшинтөгсийг томилжээ. УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул өөрийн хүсэлтээр ажлаа өгч, оронд нь МУГЖ Ц.Түвшинтөгс ажиллахаар болжээ. Ц.Түвшинтөгс өмнө нь “Улаанбаатар” чуулгын даргаар долоон жил ажилласан бөгөөд дараа нь Хэнтий аймгийн хөгжимт драмын “Хан Хэнтий” чуулгын даргаар ажиллаж байсан юм.
  • Чансаа өндөр 16 бөх халз барилдана
    2018 оны 1 сарын 09
    Улсын аварга, арслан цолтнуудын дунд халз барилдааны тов гарчээ. ”Хосбаатар” сан болон ”Жудаг” группээс санаачилан энэ сарын 20-ны өдөр 14 цагт АСА циркид шилдэг 16-н бөхийн халз барилдааныг зохион байгуулах гэж байна.



    Барилдаан сугалаагаар явагдах бөгөөд нэг бөх гурван барилдаан хийнэ. Гэхдээ гурван өөр хүнтэй барилдана. Нэг даваа 1 сая төгрөг бөгөөд 3 давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаад давсан нь 3 сая төгрөг авна.



    Тус барилдаанд барилдах бөхчүүдийн нэрсийг удахгүй зарлана.
  • ОРК-оос ОД болно
    2018 оны 1 сарын 08
    Нийтийн дууны ертөнцөд шинэ дуучид шил шилээ даран гарч ирсээр. Дууны сэдэв нь хайр дурлал, аав ээж, морь бөх гээд хөвөрдөг байсан бол сүүлийн үед өөрсдийгөө бүр давгүй залуу гээд дуулдаг болж. Хэн ч намайг харсан давгүй залуу гэх байх гээд тас хөдөөний залуу өөрийгөө хотжуулан магтан дуулаад байх юм. Нийтийн дууг хөдөөнийхөн дуулж, хөдөөнийхөн сонсдог гэж элдэвлэдэг ч хотынхон бүгд л радиогоор зохиолын дуу сонсож, шинэ жилийн үдэшлэгтээ уриастай. Завханы Алдархаанаас ирсэн дуучин тодотголтой Д.Пэрэнлэйлхагва гэх энэ залуу үнэхээр давгүй байна гэж үү.
  • Монголын хөгжмийн нэн шинэ бүтээлийн концерт
    2018 оны 1 сарын 08
    Монгол Улсын Филармони 2018 оны эхний тоглолтоо Морин хуурын чуулгын “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолтоор эхэлж байна. Монгол хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс дээжлэн хүргэж буй тус тоглолт 01-р сарын 12-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. ТХШ, АЖ Н.Жанцанноров, УГЗ, ТШ Б.Шарав, залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбат зэрэг өнөө цагт бүтээлүүд нь олны сэтгэлд хүрч буй хөгжмийн зохиолчдын бүтээлүүд тоглогдох юм.

    Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, онлайн худалдааны https://www.ticket.mn/event/95/ сайтаас болон 1900-1800 үнэгүй хүргэнэ. Үзэгч, сонсогчид та бүхэн Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдээс сонордохыг хүсвэл Улсын Филармонийн концертын танхимыг зорихыг хүсье. Unitel-ийн хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100 GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой байна.
  • “Зөн билгийн тулаан” шоуны шинэ дугаарт Александр Шепсийн дүү өрсөлдөнө
    2018 оны 1 сарын 05
    Оросын “Зөн билгийн тулаан” шоуны шинэ дугаарт алдарт зөн билэгч Александр Шепсийн дүү
  • ”Хүн мод” киног нулимсаа арчих алчууртай очиж үзээрэй
    2018 оны 1 сарын 04
    Чөлөөт уран бүтээлч Г.Ариунчулуун ”Хүн мод” киног үзэж, дараах шүүмжийг бичжээ. Тус шүүмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.
  • ”Жинжиймаа” киноны ”нүдэн охин” ахин дэлгэцнээ
    2018 оны 1 сарын 04
    Одоогоос 12 жилийн өмнө бүтэж, дэлгэцнээ амилсан ”Жинжиймаа” кино хүний сэтгэлийн нандин утсыг хөндсөн, хүн бүрийн нүдэнд нулимс хуруулсан гайхалтай бүтээл болж чадсан. Хүн бүр л амандаа дууг нь аялж нэгэн үе Жинжиймаагаар ”амьсгалсан” гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тус киноны гол дүрийн уран бүтээлчид 15 жилийн дараа дахин нэг уран бүтээлд хамтран тогложээ. Тодруулбал аав охины дүрийг сэтгэлд буутал бүтээсэн Ардын жүжигчин П.Цэрэндагва бяцхан охин Оюун-Эрдэнэ нар өдгөө бүх кино театрын дэлгэцнээ гарч буй “Хүн мод” уран сайхны кинонд тоглосон байна. “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаярын бүтээл “Хүн мод” уран сайхны кино нь “Гарын таван хуруу” киноноос хойш 34 жилийн дараа дэлгэцнээ гарч буй гэр бүлийн гэх тодотголтой кино юм. Тус кинонд Жинжиймаагийн “Нүдэн охин” буюу Оюун-Эрдэнэ Энэрэл хэмээх нэгэн бүсгүй, Ардын жүжигчин П.Цэрэндагва том ахын дүрийг бүтээжээ.
    Дашрамд дуулгахад хайрт ээжээсээ хагацсан нэгэн гэр бүлийн дөрвөн хүүхдийн амьдралд олон асуудал тулгарав ч бие биенээ гэсэн үнэнч сэтгэлээр даван туулж байгааг харуулсан уг кино үзэгчидээс нэлээд өндөр үнэлгээ аваад байгаа бөгөөд кино шүүмжлэгчидээс ч магтаалын үг сонсоод байгаа гэсэн шүү.
140 141 142 143 144 145 146
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    2 цаг 54 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    5 цаг 28 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    5 цаг 42 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    6 цаг 33 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    7 цаг 53 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    8 цаг 19 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    8 цаг 37 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    9 цаг 4 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    9 цаг 8 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    10 цаг 37 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    10 цаг 47 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    10 цаг 59 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    11 цаг 55 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    12 цаг 2 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    12 цаг 18 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    13 цаг 54 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    14 цаг 51 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Өчигдөр 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК