Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энтертайнмент

171 172 173 174 175 176 177
  • Манай хоккейчид АНЭУ-тай аваргын төлөө өрсөлдөнө
    2017 оны 3 сарын 22
    Taйландын Бангкок хотноо болж байгаа шайбтай хоккейн “Челленж
  • Г.Дорж: Зэрэглэл өндөр тэмцээний аваргын цомыг эх орондоо авчирч байгаадаа баяртай байна
    2017 оны 3 сарын 21
    АНУ-ын Колумбус хотноо “Arnold classic international 2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээн энэ сарын эхээр болж, Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны тамирчин, Монголын мистер, ОУХМ Г.Дорж аваргын цомын эзнээр тодорч, элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ.

    Тэрбээр өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир, дэд ерөнхийлөгч С.Болдбаатар, О.Чулуунбилэг нарын удирдлагууд тосон авч, хүндэтгэл үзүүлсэн юм.

    Энэ үеэр шинэхэн аварга Г.Доржийн сэтгэгдлийг сонсож, цөөн хором ярилцлаа.

    -Зэрэглэл, чансаагаараа дээгүүрт эрэмблэгддэг, Олон Улсын нэр хүндтэй, тэмцээнд амжилттай оролцож, Монголоос анх удаа аваргын цомын эзэн болж, спортын түүхэнд, тэр дундаа бодибилдингийн спортод шинэ хуудас нээж буй танд баяр хүргэж, талархал илэрхийлье?

    -Баярлалаа. “Arnold classic international 2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээний аваргын цомыг эх орондоо анх удаа авчирч байгаадаа маш их баяртай байна. Намайг бүхий л талаар дэмжиж байсан бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байна.

    -Бодибилдингийн спорт өөрөө хүнээс маш их хүчин чармайлт, тэсвэр тэвчээр гаргахыг шаарддаг спорт шүү дээ. Таны хувьд бэлтгэлээ сайн хангасан байсан уу. Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны тамирчин байсан бэ?

    - Arnold classic бол азийн болон дэлхийн аваргын шилдэг тамирчид оролцдог зэрэглэл өндөр тэмцээн. Миний жинд 18 орны 19 тамирчин оролцож, өрсөлдсөн. Тэднээс АНУ-ын тамирчин хүчтэй өрсөлдөгч байлаа. Миний хувьд энэ спортоор 18 жил хичээллэж байна. Энэ хугацаанд шантралтгүй хичээллэж ирснийхээ үр дүнг үзэх сайхан байна.

    Энэ тэмцээн мистэр олимпийн дараа, дэлхийн аваргын өмнө эрэмблэгддэг. Өнгөрсөн жил энэ тэмцээнд анх удаа оролцон ч хараахан амжилт үзүүлж чадаагүй.
    Үнэхээр энэ тэмцээн азийн болон дэлхийн аваргууд оролцдог, чансаа, зэрэглэл өндөртэй тэмцээн болохоор тамирчдыг ямар хэмжээнд байна вэ гэдгийг харуулаад өгдөг юм билээ.

    Өнгөрсөн жил бэлтгэл, сургуулилт дутуу байсныгаа ойлгосон. Энэ жил бэлтгэлээ маш сайн хангасан байсан. Өнгөрсөн жил 75 кг-д орж байсан бол жингээ хасаж, энэ жил 70-кг-д оролцлоо.

    - Цаашдын зорилго, төлөвлөгөө, төсөөллөө бидэнтэй хуваалцахгүй юу. Ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?

    -Надад мэргэжлийн тамирчин болох маш том мөрөөдөл бий.

    Arnold classic мэргэжлийн тамирчдын карт өгдөг тэмцээн байгаа. Өөрөөр хэлбэл, энэ тэмцээнд жиндээ хоёр дараалан түрүүлсэн тохиолдолд мэргэжлийн тамирчны эрхтэй болно гэсэн үг.

    Тэгэхээр ирэх жил амжилтаа давтвал Монголын анхны мэргэжлийн тамирчин болоход ойрхон байна. Энэ бол тамирчин бүрийн мөрөөдөл байгаа юм.

    Ойрын үеийн тэмцээн гэвэл манай улсад Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн таван сарын 18-21-ны хооронд болно. Энэ тэмцээнд оролцоод ирэх жилийн Arnold classic тэмцээндээ бэлдэнэ дээ.

    -Амжилт хүсье

    -Баярлалаа

    Тогтмол бэлтгэлтэй 150 гаруй тамирчин бий

    1988 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдсан тус тэмцээнд энэ жил 80 орны 700 гаруй тамирчин өрсөлдсөн байна.

    Тус тэмцээний хувьд Олон улсын бодибилдинг фитнессийн холбооны чансаагаар хоёрт эрэмбэлэгддэг нэр хүндтэй тэмцээн юм. Энэ өрсөлдөөнөөс цомын эзэн болно гэдэг бол Монголд бодибилдингийн спорт хурдацтай хөгжиж байгаагийн тод жишээ болов уу.

    Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо 1993 онд байгуулагдсан бөгөөд 2009 оноос эхлэн үйл ажиллагаа нь эрчимтэй явагдах болсон байна. Одоогийн байдлаар тогтмол бэлтгэлтэй 150 гаруй тамирчин тус холбоонд харьяалагдаж байна.

    Мөн нийслэлийн хэмжээнд 5000-6000 хүн бодибилдинг, фитнессээр хичээллэдэг судалгаа байгаа юм. Энэ спортоор зөв техникээр хичээллэвэл монголын тамирчид ОУ-ын томоохон тэмцээнүүдэд амжилт гаргах бүрэн боломж бий гэдгийг Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир онцолж байв.







    Г.Сүрэн
  • Алиев, Хасанов нар дэлхийн шигшээд хүч үзнэ
    2017 оны 3 сарын 21
    Чөлөөт бөхийн ОХУ-ын шигшээ баг Дэлхийн шигшээ багтай энэ сард ОХУ-ын Владикавказ хотод нөхөрсөг халз барилдааныг зохион байгуулах гэж байсан юм. Тэгвэл хэд хэдэн нөхцөл шалтгааны улмаас халз барилдааныг тавдугаар сарын 24-25-ныг хүртэл хойшлуулаад байгаа. Энэхүү халз барилдаанд дэлхийн шигшээ багт Азербайжанаас хоёр бөх урилгыг хүлээн авчээ. 61 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, 2014 оны Европын аварга Гажи Алиев, 74 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын гурав, Бакугийн “Алтан Гранпри”-гийн дөрвөн удаагийн аварга Жабраил Хасанов нар Оросуудын эсрэг хүч үзнэ. Түүнчлэн Гүрж улсаас олимп, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Владимир Хинчегашвили 57 кг-д, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, 2016 оны Европын аварга Гено Петриашвили 125 кг-д нар оролцохоор албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
  • Яруу найраг гэрэл зурагт
    2017 оны 3 сарын 21
    Өнөөдөр тохиож буй Дэлхийн яруу найрагчдын өдрөөр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Зохист
  • “The Voice” шоуны шүүгч болох хамгийн өндөр магадлалтай зургаан хүн
    2017 оны 3 сарын 21
    Дэлхийн шоу болох “The Voice”-ийг 2010 оноос өнөөг хүртэл дэлхийн 62 улсад зохион байгуулах болсон. Тус шоуг “Монгол HD” телевиз албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахаар болсоныг телевизийн захирал Ч.Номин албан ёсоор зарлаад байгаа билээ.
  • Жорж Клуни 87 настай фэндээ гэнэтийн бэлэг барилаа
    2017 оны 3 сарын 21
    Холливүүдын алдарт жүжигчин Жорж Клуни Англи дахь “Sonning’s dawning” өндөр настны асрамжийн
  • Өнөөдөр ”Дэлхийн Яруу найргийн өдөр” тохиож байна
    2017 оны 3 сарын 21
    Өнөөдөр Дэлхийн ярууу найргийн өдөр тохиож байна. 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан билээ.



    Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг билээ. Аливаа ард түмний “соёлын толбо”, онцлог яруу найргаар илэрхийлэгддэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг жамтай.



    Монголын утга зохиолынхон ЮНЕСКО-гоос зарлан тунхагласан уг өдрийг халуун дотно хүлээн авч, жил бүрийн гуравдугаар сарын 21-нд яруу найргийн олон төрлийн ажил өрнүүлдэг уламжлалтай. Монголын Соёл Яруу Найргийн Академи дэлхийн яруу найргийн өдрийг угтан олон ажил хийдэг. Үүний нэг нь Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн яруу найргийн номыг “Монгол шүлэг” нэртэйгээр англи хэлнээ орчуулан гаргасан.



    ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэд “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрөлхтний дуу хоолой юм” хэмээн хэлсэн байна. Энэ нь утга зохиол бол өөрийн үзэл бодол дуу хоолойг яруу найргаар дэлхий нийтэд хүргэх боломжтойг онцолж буй хэрэг билээ.
  • ”Гоцлол болон Цөөхүүл” хөгжмийн концерт болно
    2017 оны 3 сарын 20
    Улсын Филармонийн Симфони найрал хөгжим дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс 2017.03.30-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна.
    Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/ -н удирдсанаар үзэгч, сонсогчдын хүртээл болно.

    Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 70148012, 88010854, 99196623 дугаарын утсаар болон www.mgl-philharmonic.com сайтаас аваарай.
    Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа ба UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна.
  • Наурызын барилдаанд анх удаа Казак бөх түрүүллээ
    2017 оны 3 сарын 20
    Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат, Монгол болон Казакстан улсын гавъяат тамирчин, Монгол улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх харцага О.Бахытын нэрэмжит Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харъяат ”Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээ, ЗХ-ний 013-р ангийн бөх аймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, Алдар спорт хороо, Энгүй тал компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэж, Булган аймгийн харъяат аймгийн арслан Г.Ганбаатар, Баянхонгор аймгийн харьяат, аймгийн заан Батцэнгэл нар их шөвөгт шалгарлаа. Ийнхүү 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Наурызын барилдаанд анх удаа казак бөх түрүүллээ.
  • Б.Мөнхзаяа олон улсын марафонд түрүүлжээ
    2017 оны 3 сарын 20
    Тайвань улсын нийслэл Тэйпэй хотноо “Шинэ Тайвань Ван Жинь Ши 2017” марафон гүйлтийн олон улсын тэмцээн өчигдөр зохион байгуулагджээ. Тус тэмцээнд олон улсын нийт 1200 гаруй тамирчин өрсөлдснөөс манай улсын тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа түрүүлжээ.



    Улмаар манай тамирчин Б.Мөнхзаяа 02:38:08 цагийн амжилт үзүүлж, Этиопийн тамирчныг ардаа орхиж, түрүүлсэн байна. Хоёрдугаар байрт орсон Этиопийн тамирчин Гебрэ Гетисо 02:38:21 цагийн амжилт үзүүлжээ.
  • Өсвөрийн бөхчүүд Японоос гурван медаль хүртэв
    2017 оны 3 сарын 20
    Япон улсын төвийн бүсийн 31 дэх удаагийн өсвөр үеийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Яйзү хотын спорт цогцолборт боллоо. Шизүока мужийн чөлөөт бөхийн өсвөр үеийн эмэгтэй тамирчдын холбооноос зохион байгуулсан энэхүү тэмцээнд манай улсаас Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” клубийн дасгалжуулагч Э.Баттүшиг, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн дасгалжуулагч Э.Батмөнх нарын удирдлага дор П.Мөнхтүвшин, Б.Төмөр-Очир, М.Толуй, А.Анх-Эрдэнэ, Л.Эрдэнэболор, Ч.Номин гэсэн зургаан тамирчин оролцож, гурван хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, хөвгүүдийн бага сургуулийн 1-2 ангийн 20 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Пүрэв-Ишийн Мөнхтүвшин, 5-6 ангийн 30 кг-д Налайх дүүргийн тамирчин Алтангэрэлийн Анх-Эрдэнэ, 36 кг-д “Их шавь” дэвжээний тамирчин Мөнхбатын Толуй нар хүрэл медаль хүртэв.





  • Дэлхийн Аз жаргалын өдөрт: Монгол Улс “Аз жаргалын индекс”-ээр 101 дүгээрт жагсчээ
    2017 оны 3 сарын 20
    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ.
  • Жүжигчин Б.Отгонтуяа сайн үйлсэд нэгдлээ
    2017 оны 3 сарын 20
    Жүжигчин Отгонтуяа болон Сайхан бүсгүй группээс хамтран сайн үйлсийн аян зохион байгуулж Гэмтлийн эмнэлгийн хүүхдийн тасагт иж бүрэн засвар тохижилт хийсэн бөгөөд өнөөдөр 14 цагт хүлээлэгэн өгөх юм байна.
  • Үндэсний супер лиг энэ сарын 21-нд эхэлнэ
    2017 оны 3 сарын 18
    Сагсан бөмбөгийн үндэсний супер лигийн техникийн зөвлөгөөн болжээ. Улмаар шинэ улиралын тоглолтыг энэ сарын 21-нд эхлүүлэхээр болсон байна.
  • Хаврын улиралд үсээ хэрхэн арчлах вэ
    2017 оны 3 сарын 18
    Хавар болон намрын улиралд хамгийн хэцүү асуудлуудын нэг бол мэдээж үс, салхинд хийсж, шороонд дарагдаж, харах тусам улам л гандаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлж өөртөө итгэлгүй байдлыг авчирдаг.
  • Дэлхийн улс орнуудын эрчүүдийг сорьдог хамгийн хатуу тоглоом наадмууд
    2017 оны 3 сарын 18
    Дэлхийн эргэн тойрон дахь улс орнуудад янз бүрийн уламжлалт тоглоом наадмууд байдаг. Тэрхүү тоглоом наадмууд нь оролцогчдын хувьд харилцан адилгүй, хүүхдийн, охид бүсгүйчүүдийн, гэр бүлийн, эрчүүдийн гэх мэтээр өөр өөр байдаг. Эрчүүдийн хувьд улс орон, хот суурингаараа өөр өөр байдлаар авьяас чадвар, хүч чадлаа сорьдог ба зарим нь үнэхээр хачирхалтай, хатуу ширүүн бараг зэрлэг балмад гэмээр арга барилуудыг хэрэглэх нь бий. Доор дурдсан тоглоом наадмууд нь дэлхийн хамгийн хатуу ширүүн эрчүүдийн тоглоом юм.
  • Эр цэргийн баярын мэндчилгээнүүд
    2017 оны 3 сарын 18
    Эр цэргийн баярын мэндчилгээнүүд
  • Н.Ариунболд: Бид хэзээ ч нэгнийхээ амийг мөнгөөр үнэлэхгүй, үнэн гэж байдаг шүү
    2017 оны 3 сарын 17
    “Шинэ үе” продакшны жүжигчид 2015 оны нэгдүгээр сард ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт аялан тоглолт хийж явах үеэр авто замын осолд орон жүжигчин Т.Билгүүн амь насаа алдсан билээ.
  • Гуравдугаар сард болох барилдаанууд
    2017 оны 3 сарын 17
    3-р сарын 18-нд 14 цагаас ЗХ-ний баяр Монгол цэргийн өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан,


    3-р сарын 19-нд 15 цагаас Казак түмний үндэсний Наурыз баярт зориулсан АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаан,


    3-р сарын 25-ын 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,


    3-р сарын 26-ны 14 цагаас Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх Улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болно.
  • Мисс Ю.Балжидмаа экс найз залуу “Опозит”-ын А.Гантулгын талаар ингэж ярив
    2017 оны 3 сарын 17
    Miss Mongolia” 2014 тэмцээний тэргүүн мисс, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шилдэг гурван оролцогчийн нэг Ю.Балжидмаа
171 172 173 174 175 176 177
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    2 цаг 21 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    3 цаг 35 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    4 цаг 16 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    4 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    5 цаг 0 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    5 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    19 цаг 59 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    21 цаг 5 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    21 цаг 23 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    21 цаг 29 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    21 цаг 48 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    21 цаг 55 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК