Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Женко Баттулгын 17 чингэлэг спиртийг ус болгосон түүх буюу охин компанийн хувьцаа эзэмшигчид

2016-4-07
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ өндөрлөгт очтолоо энгийн, дардан замаар яваагүй. Үүнийг олон хүн мэднэ. Тамирчны ялалт хямдхан олддоггүй гэдгийг яс махандаа тултал мэдэрсэн тэрбээр замаа дардан болгохын тулд их л шаргуу  хөөцөлдсөний дүнд улс төрийн тавцанд өөрийн гэсэн байр суурьтай болсон байдаг.

Түүний нэрнээс “Женко” хэмээх Сицилийн мафийн том бүлэглэлийн домгоос гадна 17 чингэлэг спиртийг ус  болгосон түүх хэзээ ч салахгүй гэдэгтэй олон хүн санал нэгдэнэ. 17 чингэлэг спиртийн хэрэг гэдгийг өнөөгийн залуус тэр бүр санахгүй л боловуу. Хэрэг ид өрнөж байх үед төрсөн хүүхдүүд өдгөө дөнгөж 18-19 насыг зооглож буй.

 

Түүх өгүүлбэл 1997 онд Монгол Улсын хилээр төмөр замаар 17 чингэлэг ачаа орж ирсэн нь гаалийн шалгалтаар хуурамч бүрдүүлэлтээр 340 тонн спирт болох нь тогтоогдон Төмөр замын цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн Blade компаний захирал Халтмаагийн Баттуул, Black Morgan компаний захирал Доньдын Бадамдорж, Бямбажавын Баярсайхан, олон жил шоронгоор явсан эрүүгийн элемент Тонтого гэх Жамбалсүрэнгийн Бат-Эрдэнэ нарыг  шалгаж эхэлсэн юм. Энэ хэрэгт мөн өнөөгийн УИХ-ын гишүүн “Женко” группийн тэргүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу, нэгэн үе улсын наадмын үзүүр түрүүг булаалдаж асан Архангай аймгийн харьяат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий хүмүүсийг шалгасан байдаг. Нэлээн удааширсан шалгалтын явцад тухайн үеийн хууль, хяналтын байгууллагынхан ч “мөнгөний сонирхол”-д өртсөн нь мэдээж.     

 

17 чингэлэг усаар дүүрч доторх спирт нь архи болж хэдэн хүний амьдрал, амь насыг бусниулсан бол.

 

Ингээд хэрэг шалгагдаж байх үед 1997 оны 10-р сарын 5-ны шөнө тухайн үеийн УИХ-ын гишүүн асан, өдгөө бас л нэр нь ИНЕГ, МИАТ компанитай холбогддог С.Билэгсайханы нэр дээр бүртгэлтэй “Билэг” гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд битүүмжлэгдэн хадгалагдаж байсан 17 чингэлэг спирт гэнэт усаар солигдсон байж.

 

Тэдгээр 17 чингэлэг спиртийг жижиглэн, архи болгож шилжүүлэн тооцвол нэг сая 300 мянган шил болох байсан гэдэг. Энэ нь монголчуудын хэдэн жилийн архины хэрэгцээг хангаж чадна гэсэн үг.

 

Хилээр орж ирсэн 17 чингэлэг спиртийг ус, ариутгалын бодис хэмээн гаалийн бүртгэлд хуурамчаар оруулсан баримтыг Монголын үндэсний телевизийн сэтгүүлчид тухайн үед хальсандаа буулгасан байсан боловч харамсалтай нь тэр бичлэг мөн ижил цаг хугацаанд хулгайлагдсан. Бичлэг алдагдсан хэрэгт өдгөө нэрд гарсан, “Нохойн орон” баримтат киногоороо дэлхий нийтийн талархлыг хүлээсэн сэтгүүлч Д.Төрмөнх Х.Баттулгад хулгайлан авч өгсөн үндэслэлээр хэсэг хугацаанд хоригдож байсан түүхтэй.

 

Тухайн үед хэрэг шалгаж байсан хуулийнхан “17 чингэлэг спиртийн хэргийн жинхэнэ эзэн нь Х.Баттулга, хэргээ төрсөн дүү Х.Баттуулаар даалгуулж мултарсан, мөн авилгалдсан хуулийнханаар хамгаалуулан 17 чингэлэг спиртээ нэг шөнийн дотор ус болгоод зогсохгүй спиртийг өөр бараа гэж хуурамчаар гаалийн бүрдүүлэлт хийсэн баримтыг бичсэн бичлэгийг МҮОНТВ-д ажиллаж байсан Д.Төрмөнхийг хөлсөлж хулгайлуулж устгасан” гэж ярьдаг юм билээ.

 

Хачирхалтай нь Д.Төрмөнх Х.Баттулга нарын үерхэл одоо хүртэл үргэлжилж саяхан Х.Баттулгын талаар “Миний мэдэх Женко” хэмээх ном бичиж нийтэд хүргэж байх юм.

 

Эцэст нь хэний ч үл таних хоёр залуу хэргийг үүрэн 17 чингэлэг спиртийн дуулиан намжсан билээ. Мөн л сонирхол татах нэг зүйл бол спирт хилээр оруулсан, ус болгож сольсон хэргүүдийг тэр үед мөрдөн байцаагч Х.Доржсүрэн гэх /үеийнхэн нь Доорио гэж дууддаг мөрийтэй тоглоом байнга тоглодог хөрөнгөлөг нэгэн гэдгээр салбарынхан нь андахгүй/ алба хаагч шалгасан байдаг ба энэ эрхэм 2012 онд цагдаагийн даргаар Т.Билэгтийг томилогдсоны дараа Х.Баттулгын дэмжлэгээр хурандаа цол шагнуулж Мөрдөн байцаах газрын даргаар томилогдож эцэст нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг хуулийн сайдаар ажиллах үед хууль бус үйл ажиллагаа явуулсанаар цагдаагаас халагдсан. Магадгүй эртний өр төлбөр, тус дэмийн хариу бас л Д.Төрмөнхийн адил урт түүхтэй үерхэл гэж харж болохоор.

 

Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн анхааралд хүртэл орсон дээрх хэрэгт хуулийн нэлээд нэр нөлөө бүхий эрхмүүд оролцож, улмаар спиртийг ус болгоод хэргийг хэрэгсэхгүй болгож чадсан юм.

 

Тухайн үед “Женко” Х.Баттулгын өмгөөлөгчөөр ажиллаж байсан эрхэм одоо түүний хууль бусаар хувьчилж авсан компаниудынх нь нэгний хувьцааны тодорхой хувийг эзэмшиж байна.

 

Х.Баттулга нилээн сүүлд ойр дотны хүмүүстээ “…. гэдэг хүн байгаагүй бол би өдийд дээлээ нөмөрчихсөн байсан биз. Түүнд баярлаж явдаг” хэмээн хэлсэн гэдэг.

 

Монголчууд бид хүний удам судар, өнгөрсөн түүхийг няхуур шинжиж дүгнэдэг ард түмэн. Бидний муулдаг соц нийгмийн үед ч 3 үеийн түүх бичүүлж үүх түүхээр нь тухайн хүнийг дүгнэж тодорхойлдог байж.

 

Мөнгө олохын тулд Монгол Улсынхаа иргэдийг архиар хордуулахдаа юман чинээ бодоогүй энэ хүн сүүлийн 12 жил төрийн өндөр алба хашиж ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн ч дааж чадсангүй.

 

20-иод жилийн өмнөх шигээ бас л улс орон, иргэдээ хохироосон, асар их мөнгө идэж ашигласан хэрэгт холбогдоод явж байх юм.

 

Эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчээр анхнаасаа л хууль бус зүйл сэтгэж хийж байсан хүн хүмүүждэггүй бололтой.

 

17 чингэлэг спиртийн хэргээсээ мултарсан шиг төмөр замын гэх луйврын хэргээс мултарахаар ихэд бачимдан хөлсний этгээдүүд өөрийн угжсан хүмүүсээр иргэдийн тархийг угааж нийгмийг талцуулах зүйл хийж байгаа танд өнөөдөр 1997 он биш шүү гэдгийг хэлмээр санагдаж байна.

 

Эцэст нь 17 чингэлэг усаар дүүрч доторх спирт нь архи болж хэдэн хүний амьдрал, амь насыг бусниулсан бол.

 

Үргэлжлэл бий...

0
ЖИРГЭХ
Санал болгох
Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
“Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (126)

  • Зочин (202.126.88.74)
    Тэр үед хилийн цэрэгт байсан тэрнээс болж хусагдсан 2,3 хүндээ хялагтай л байдагийн болуу яаадагийн бол хаха
    2022 оны 07 сарын 29 | Хариулах
  • сонин (202.21.106.167)
    Тэр спиртийн балагаар олон хүн элэгний ѳвчтэй,ѳвгѳнтѳд очсон шүү
    2019 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.92.17)
    Иймдээл өнөөдөр Хурцыг элчин сайдаар томилуулахаар болж байна. Өрөвдөлтэй ч Ерөнхийлөгч юмдаа.
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • П.д (27.123.212.143)
    Үүнийг мэдээгүй сонгосон юм уу би монголчууд ихэнх нь балай байгаа юм байна л гэж бодсон түүнээс энэ хүн ёрөнхийлөгч биш шоронгийн хоригдол л байх ёстой идсэн уусан мөнгөөрөө хуулийнхныг хахуулдаад л өнгөрсөн шүү дээ
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.106.102)
    Ийм хунийг мэдсээр байж сонгож байдаг оюуны доройтол ухааны хомосдлууд минь хэзээ ухаан орж улс орондоо гай тарихгуй лай болохгуй амьдрах болдоо
    2018 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.107.27)
    Монгол ер нь нэр цэвэр хүн бна уу ерөнхийлөгч нь хүртэл ийм юманд холбогдож байхаар яах уу
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Бүгд л спиртийн хаймаа хийж байсан. (122.201.17.242)
    Хөөрхий дөө тэр үеийн 200000 хүрэх л спирт дээ.ККК. Одооны хулгайч нартай харьцуулаарай
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.26.169)
    jenko ch uls orniig horolsoor bgaa hun dee orosiin buunii nohoi
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • otgoo (122.201.26.169)
    tsagtaa bayngol buudaldaa tsagdaagiin darga nariig duudaj hural hiideg bsan gej bgaam daa ene hun
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.214.106)
    Tulgaa ch estoi ih yumnii budlianii ezen dee hunii haraal idmeer novsh aluurchin mun mun mun
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.214.106)
    Tulgaa ch estoi ih yumnii budlianii ezen dee hunii haraal idmeer novsh aluurchin mun mun mun
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.214.106)
    Tulgaa ch estoi ih yumnii budlianii ezen dee hunii haraal idmeer novsh aluurchin mun mun mun
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.94.27)
    Hudlaa bnaa huuhee. Ter spirtiig bugdiig ni huraaj avaad Aradchilsan Solongos ulsruu zasgiin gazarin tuslamj nereer gargasan. GEG n 1999 oni arhiig harah hrergtei
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин-1 (202.70.46.220)
    Сонгууль дөхөхөөр л баахан солиордог юм. Тэр үеийн спирт ундаа байсан. Одоо хор болжээ
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.106.163)
    Yg unendee erunhiilugchiig muuhai haragduulj uursdiinh ni avilgal,luivriin hergiig shalgah yvtsad olon tumnii anhaarliig uur tiish handuulah,bohir munguuruu medeelliin heregsel,humuusiig hudaldaj avch busdiig gutgen doromjloh ajliig mundag hiij bgaa humuusiin neg ni battulga mjnuusuu mun.
    2017 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.22.96)
    Ene tvvx bol yag vnen shvv. Ene xergiig vvreed shorond orj amidralaaraa xoxirson xvn bdg. Tegeed udalgui abto osloor sejigteigeer amia aldsan gdg yum bilee.
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
  • zosnin (59.153.114.190)
    Za ter ueiin spirt odoogiin hujaa spiteer uildverlej baigaa uner amtiig darahaar yanz buriin jm holij hiideg arhinaas hamaagui deer baisaniig ter ueiinhen bugd medne dee.Haaya heregledeg l bailaa.
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.57.95.85)
    тиймээ бидний үеийнхэн үүнийг мэднэ.ер нь 90-2000 оны хооронд их ч булхай болсон доо.Голомт банк хэрхэн бий болсон,4 тн алт алга болсон,одоо ч хүмүүс санахаа больсон байхдаа
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    54 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    2 цаг 24 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    3 цаг 48 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    4 цаг 0 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    4 цаг 20 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    4 цаг 55 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    6 цаг 4 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    6 цаг 22 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    6 цаг 54 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    7 цаг 0 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    7 цаг 7 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК