Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Батбаатар: “АSЕМ-tag” наалт хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлнэ

2016-4-09
0
ЖИРГЭХ

        Ирэх долдугаар сард манай улсад зохион байгуулах АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн чуулга уулзалтад хүрэлцэн ирэх зочид төлөөлөгчдийг баталгаатай, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан хоол, хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх зорилгоор “АSЕМ-tag” наалтыг ашиглах саналыг Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэг/MOSHEA/-ээс гаргажээ. Энэ талаар тус нийгэмлэгийн тэргүүн Д.Батбаатартай ярилцлаа.

 

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Мишээл экспо”-д зохион байгуулсан үзэсгэлэнгийн үеэр танай нийгэмлэгээс санал болгож буй “АSЕМ-tag” наалттай танилцлаа. Энэ ямар учиртай, ямар технологиор бүтсэн эд вэ?

 

-АСЕМ-ийн 11 дэх чуулга уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд зочид төлөөлөгчдийг эх орны байгалийн, цэвэр экологийн гаралтай, үндэсний үйлдвэрлэлийн болон импортын бүтээгдэхүүнээр үйлчлэх, хуурамч бараа бүтээгдэхүүн зах зээлд нэвтрэхээс хамгаалах зайлшгүй шаардлага гарч ирж байна. “АSЕМ-tag” гэдэг нь сүүлийн үеийн нанотехнологид суурилсан аргыг ашиглаж, хэрэглэгч болон үйлдвэрлэгчид өөрсдөө маш хурдан хялбар аргаар бүтээгдэхүүнийхээ жинхэнэ эсэхийг шалгах боломжтой наалт юм. Энэ наалтыг хэрэглэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажиллагаандаа хариуцлагаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ тухайн бүтээгдэхүүнийхээ зах зээлийг ижил төстэй болон хуурамч бараа бүтээгдэхүүнээс хамгаалах бүрэн бололцоотой болох юм. Түүнчлэн хэрэглэгч ч гэсэн зах зээл дээр борлогдож буй бараа бүтээгдэхүүний баталгаатай, жинхэнэ эсэхэд эргэлзсэн тохиолдолд буюу тухайн бараа бүтээгдэхүүнийг шилж сонгож авахдаа уг бараа бүтээгдэхүүний талаарх бүхий л мэдээллийг хоромхон зуур шалгаж мэдэх ач холбогдолтой юм. Нөгөө талаар хэрэглэгч өөрөө зах зээлийн хөндлөнгийн хяналтыг хэний ч оролцоогүйгээр шууд тавих өргөн боломж нээгдэнэ.Энэ ч үүднээс манай нийгэмлэг уг технологийг Монголдоо нутагшуулахын тулд ASEM-ийн хурлын үеэс эхлэн хэрэглэж хэвшүүлэх санал санаачилга гаргасныг Э.Бат-Үүл даргын ажлын хэсгээс бүрэн дэмжсэн юм. Ингэснээр АСЕМ-ийн бэлтгэл ажил, хуралдааны үед хэрэглэх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглахаар болж байна. Мөн зочид төлөөлөгчдөд үйлчлэх ААН, байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнд ашиглах биз ээ

 

-Нанотехнологид суурилсан наалт гэлээ. Үүгээр хуурамч бараа бүтээгдэхүүнийг яаж ялгах боломжтой вэ?

 

-Энэ наалт зах зээлд хуурамч бараа бүтээгдэхүүн нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээгдсэн. Олон давуу талтай. Нэг талаас хэрэглэгчид хялбараар тухайн бүтээгдэхүүний жинхэнэ эсэхийг шалгах боломжтой юм. Тухайн бүтээгдэхүүн дээр наасан энэ наалтыг ашиглан газар дээр нь шууд шалгана гэсэн үг. Нөгөө талаас “АSЕМ-tag” наалтыг ингэж шууд шалгах боломжтойгоос гадна онлайн сүлжээгээр хэрэглэгч, ажил үйлчилгээ нийлүүлэгч, үйлдвэрлэгч, хяналтын байгууллага гээд тус тусдаа шалгах боломжтой. “АSЕМ-tag” наалтын нано гадаргуу нь соронзон орны болон дулаан, гэрлийн туяаны нөлөөгөөр илрэх өнгөний хувирлаар тухайн бүтээгдэхүүний, ажил, үйлчилгээ нь тохирлын гэрчилгээ бүхий оригиналь гэдэг нь тогтоогдоно. Өөрөөр хэлбэл, гурван аргаар шалгаж болно. Тухайн хэрэглэгч дулаан мэдрэгч гадаргуу дээр хурууны өндгөөр дарж үзэхэд өнгө нь өөрчлөгдөнө. Бас соронзон талбараас шалтгаалан өнгөө солино. Энэ нь энгийн соронзны тусламжтай ажилладаг, бүтээгдэхүүний жинхэнэ эсэхийг хаана ч, хэзээ ч таньж болно гэсэн үг. Мөн өнцгөөс хамааран хоёр өөр өнгийг харуулна. Үүний зэрэгцээ онлайнаар буюу M-Checkгар утасны аппликэшн болон хамгаалалтын код ашиглан бүтээгдэхүүнийг баталгаажуулсныг шалгах боломжтой.

 

-Энэ технологийг ямар улсууд ашигладаг юм бол. Шинэ технологийг нэвтрүүлснээр аж ахуйн нэгж, ард иргэдэд ямар үр дүн авчрах вэ?

 

-Энэ технологийг БНСУ, Япон, БНХАУ, Тайвань зэрэг улсад ашиглаж байгаа. Манай улс өргөн хэрэглээний барааны 80 орчим хувийг гаднаас авдаг. Хуурамч бараа бүтээгдэхүүн нэвтрэх, иргэдийн гар дээр очих, үүнээс улбаалж хүний амь нас хохирох эрсдэл хамгийн өндөр улс. Мөн уламжлалт арьс шир, ноолуур гэх мэт үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний зах зээлийг Хятадын хуурамч бараа бүтээгдэхүүнд алдах эрсдэлтэй тулгараад байгаа өнөө үед энэхүү наалт нь  зах зээлээ хамгаалах боломжийг бүрдүүлж өгнө. Мөн хэрэглэгчдэд найдвартай, баталгаатай, аюулгүй бүтээгдэхүүнээр үйлчлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Өөрөөр хэлбэл, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал төдийгүй бусад бүхий л бараа бүтээгдэхүүний жинхэнэ эсэхийг энэ наалтаар дамжин шалгаж болно.

 

-Энэ наалтыг чухам ямар бүтээгдэхүүн дээр наах юм бэ. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн гэж ойлгож болох уу?

 

-Зөвхөн хүнсний бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй. “АSЕМ-tag”-ийг ашиглан эм, эмийн бэлдмэл, архи дарс, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, тасалбар, баталгааны карт зэрэг хүнсний бус бүхий л бүтээгдэхүүнд ашиглаж, хуурамчаас нь маш богино хугацаанд ялгаж болно.

 

-Энэ наалт хэдий хугацаанд ашиглагдах юм бэ?

 

-Мэдээж, АСЕМ-ын хурал болдгоороо болоод л өнгөрнө. Зөвхөн гадны зочид төлөөлөгчид эрүүл аюулгүй бүтээгдэхүүнээр хангагдаад өнгөрөх төдийгүй манай нийт ард иргэд цаашид эрүүл аюулгүй, чанартай, хуурамч бус бараа бүтээгдэхүүнээр үеийн үед хангагдаж амьдрах учиртай. Иймээс энэ наалтын ач холбогдлыг иргэн бүр, үйлдвэрлэгч бүр, төр засгийн тодорхой эрх мэдэл бүхий байгууллага, албан тушаалтнууд бүрэн мэдэрснээр олон жил ашиглагдах боломж бүрдэж байгаа юм. Саяхны үзэсгэлэнгийн үеэр манай наалтыг сонирхох иргэн, аж ахуйн нэгжийн тоо их байсан төдийгүй зарим иргэн, аж ахуйн нэгж бидэнтэй урт удаан хугацаанд хамтран ажиллах талаар саналаа илэрхийлсэн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
“Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.57.94.25)
    Энэ чинь үйлдвэрлэгч өөрт нь бас хэрэглэгч, хяналтынханд ч маш хэрэгтэы юм бна
    2016 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.94.25)
    Хоолны газарт нарийн ногоо болон бусад барааг эзэд нь саыныг авдаг ч доод ажилтнууд нь хямд бхталгаагүйг авч дундаас нь ашиг олдог гэнэ Энэ мэтээс хамгаалахын тулд үйлдвэрүүд үүнийг бүтээгдэхүүн дээрээ наахын бол дуурайна гэж байхгүй бат юм
    2016 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.21.106.157)
    яасан зөв санаа вээ
    2016 оны 04 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    52 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    2 цаг 22 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    3 цаг 46 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    3 цаг 58 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    4 цаг 18 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    4 цаг 53 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    6 цаг 2 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    6 цаг 20 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    6 цаг 52 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    6 цаг 58 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    7 цаг 5 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК