Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Морио мотоциклоор сольсон малчдын аюулгүй байдалд анхаарах цаг ирлээ...

2016-4-14
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд нийгэмд тулгамдаж буй асуудлуудын эсрэг хамтран ажиллаж, дуу хоолойгоо нэгтгэн, олон аян, хөтөлбөрүүдийг санаачилан хэрэгжүүлж байна. Энэ тухай Дэлхийн улс орнуудад суралцагч монголын оюутан, залуучуудын холбооны тэргүүн Н.Лхагвадоржтой ярилцлаа. 

 

Төрийн бус байгууллагууд өөрсдийн сайн дураар төрийн байгууллагын үйл ажиллагаа хүрч чадахгүй, дутагдаж буй газарт туслалцаа үзүүлэх байдал нэмэгдэх боллоо. Танай байгууллагын зүгээс энэ тал дээр оролцоо юу байна?

 

Тиймээ. Эвт шаазгай буга барина гэдэг шиг чадаж, мэдэх зүйлсээрээ бусдадаа туслана гэдэг сайхан зүйл. Бүгд гэж хэлж чадахгүй ч гэлээ олон байгууллага, клубүүд ган зуд, аваар осол, өвчин зовлонд өртсөн нэгэндээ болон залуу үеийн хөгжил, боловсрол, танин мэдэхүйн асуудалд гар бие оролцож, тусалж, дэмжиж байна. Бид ч эдгээр байгууллагуудын түүчээнд хүч түрж, 2016 оныг зам, тээврийн ослын эсрэг уриан дор “Осолгүй жолооч - Жаргалтай гэр бүл” аяныг санаачилан Замын цагдаагийн газар, Лицензийн төв, Автотээврийн газартай хамтран нийслэл, аймаг бүрийн иргэдийн дунд аюулгүйн сургалт, уулзалт, лекцийг тус оны 3 сараас эхлэн хэрэгжүүлж байна.

 

Яагаад заавал зам, тээврийн ослын эсрэг жил болгон ажиллах болов?

 

Хүний хамгийн үнэтэй зүйл бол эрүүл мэнд. Харин улс, гэр бүлийн хамгийн эрхэм баялаг, аз жаргал нь эрүүл хүн шүү дээ. Тэгвэл энэ их үнэт зүйл, аз жаргал, баяр баяслаа цаг минутаар тоологдохуйц хэмжээнд бид алдсаар байгаад л асуудлын гол нь байгаа юм. Судалгаанаас харахад сүүлийн 2 жилийн дотор гэхэд л 76740 орчим зам тээврийн осол гарч, 930 орчим хүн нас барсан байна. Цөөхөн бидэнд энэ дэндүү өндөр тоо.

 

Зам, тээврийн ослоос манайд төдийгүй олон улсад бэртэж, нас барсан хүний тоо хэр их байдаг бол? Та бүхэн судалсан уу?

 

Судалгаа явуулж үзсэн. Манай улсад 2014-2015 онд зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 503-429 болж, гэмтсэн үзүүлэлт 1382 болж өмнөх оноос 5,3% буурсан боловч хүүхэд, мотоциклын жолоочийн нас баралт, бэртэлт ихэссээр байна. Хүүхдийн нас баралт 48-54, гэмтэл 2 жилийн хугацаанд 2200 орчим байгаа юм. Хамгийн харамсалтай гэх мэдээ нь нийт зам тээврийн ослын 96,5% нь жолоочийн буруугаас буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хоорондын зай, хурд, гэрэл дохио гэх мэт зүйлсийг тохируулаагүй байдал гэж дүгнэгдсэн байдаг. Дэлхийн хэмжээнд жилд дунджаар 1,2 сая хүн ослоос болж амиа алдаж, 50 сая хүн бэртдэг бөгөөд ойролцоогоор 13 минут тутамд нэг хүн ослоор нас бардаг судалгаа бий.

 

Зам тээврийн осолд мотоциклын эзлэх хувь хэр байдаг бол?

 

Мотоциклын осол үнэхээр айдас дагуулж, нас баралт, бэртэл гэмтлийн тоо жилээс жилд өсөж байна. Харамсалтай нь мотоциклын нийт ослын 90% нь хөдөө орон нутагт тохиолдож, жилд дунджаар 100 орчим хүн амь насаа алдаж, 500 гаруй хүн бэртэл, гэмтэл авдаг байна. Жишээ нь 2013 онд 371 хүн осолд орж бэртэл авсан бол 2015 онд 544 болж өссөн байна. Биднийг хөдөө орон нутагт ажиллах хугацаанд нутгийн иргэд, цагдаагийн ажилтнуудын ярьж буйгаар зам тээврийн ослын дуудлагын 60%-с дээшхи нь мотоциклын осолтой холбоотой байж, нэг аймагт жилд дунджаар 200 орчим хүн мотоциклын аваарт орж бэртдэг байна. Ингэж их бэртсээр байж, нэгдсэн статистикт бүртгэгддэггүй шалтгаан нь мотоциклын нийт осол аваарын 60-70% нь хөдөө хээр, малын хариулах үедээ осолдосноос үүдэлтэй ба энэ үед тээврийн хэрэгслийн даатгалгүй, харилцан мөргөлдсөн зүйлгүй малчид өөрсдөө хохироод чимээгүй өнгөрдөг байна. Эндээс харахад албан бус тоогоор жилд дунджаар 4000 орчим хүн мотоциклын аваар осолд ордог байж болзошгүй юм.

 

Энэ их аваар осол, бэртэл гэмтэл, нас баралтыг яаж бууруулах вэ?

 

Олон улсад хамгаалах хэрэгслийг нэн тэргүүнд санал болгож, иргэд нь ч өөрсдийн ухамсраар хол ойрыг ялгалгүй хэрэглэж хэвшсэн байдаг. Бид ч үүнийг санал болгож байгаа. Дахин хэлэхэд аюулгүйн бүс, аюулгүйн малгайг бүх тохиолдолд заавал хэрэглэж хэвших хэрэгтэй. Учир нь осол хэнийг ч ялгалгүй гэнэт л ирдэг. Судалгаанаас харахад мотоциклын осолд орж бэртсэн хүмүүсийн 80%-с дээшхи нь толгойдоо бэртэл авсан байдаг бол харамсалтай нь нийт мотоциклын ослын 90%-с дээшхи нь хамгаалалтын малгай огт хэрэглээгүй, машины ослын 74,7% нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан судалгаа байдаг. Хамгаалалтын малгай осол болох үед жолоочийг бэртэл авахаас 50%-100% хүртэл хамгаалдаг бол хамгаалалтын бүс жолоочийг 40%-100% хүртэл хамгаалдаг байна.

 

Хөдөө орон нутагт хамгаалалтын малгайны хэрэглээ ямар байна?

 

Сумын төвүүд, хээр хөдөө болон сундалж яваа зорчигч огт өмсдөггүй гэж хэлж болно. Аймгийн төвүүдэд цөөн тооны хүмүүс өмсөх боловч хамгийн харамсалтай нь ноосон малгай хэдийг давхарлаж өмсөөд толгойноосоо нэлээн дээр хямдыг нь бодоод зориулалтын бус барилгын каскыг цагдаагийн нүдийг хуурах байдалтай өмссөн хүмүүс их байсан.  

 

Энэ бүгдээс харахад ослоос шалтгаалсан нас баралт, гэмтлийг бууруулахад аюулгүй малгай, бүсийг хэрэглэж хэвшүүлэх хэрэгтэй юм байна. Гэвч яагаад хамгаалалтын малгай, бүсийг төдийлэн сайн хэрэглэж хэвшихгүй байна вэ?

 

Нас баралт, гэмтлийг бууруулахын өмнө гарч буй ослыг бууруулах нь зөв байх. Иймээс мотоциклын чанарын асуудалд бас анхаарах хэрэгтэй. Ер нь хамгаалалтын хэрэгсэл бол жолоочийн ухамсрын л асуудал. Ялангуяа хамгаалалтын бүсний хувьд. Харин малчдын хувьд хамгаалалтын малгай хэрэглэхгүй байх шалтгааныг сонсоход нэгт сайн малгай өндөр үнэтэй байдаг, хоёрт толгой хүндрээд өмсөхөд тээртэй байдаг гэж хариулж байсан. Эхний хариулт ёсоор манайд байгаа малгайнуудыг судлаад үзэхэд чанар дажгүй гэгдэх малгайнууд 80000-200000 төгрөгийн хооронд байна. Мотоциклын жолооч нар ийм үнэтэй малгайг авахад хүндрэлтэй байх нь ойлгомжтой шүү дээ. Үүнээс болж хямдыг харж, цагдаад торгуулахгүйн тулд 2000 төгрөгний барилгын каск хэрэглэж байна.

 

Яаж хэвшүүлэх вэ?

 

Тараах материал, ухуулга сурталчилгааг цаашдаа илүү  их хийх болно. Хямд бөгөөд чанартай, хөнгөн бөгөөд хэрэглэхэд эвтэйхэн тэр малгайг нэгт ольё. Ингээд байхад хэрэглэхгүй бол тэр жинхэнэ амиа хорлолт, ухамсрын дорой байдал л болох байхдаа. Бид аяны хүрээнд иргэдээс ирсэн саналд тулгуурлан гадаадад суралцаж буй залуус, сайн санаат байгууллагуудын дэмжлэгтэйгээр чанартай боловч өндөр үнээр худалдаалагдаж, тэр бүр малчид, мотоциклын жолоочдын авч чаддаггүй хамгаалалтын малгайг үйлдвэрээс нь монголд орж ирэх зардлаар нь, хүүгүй, зээлийн нөхцлөөр нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр судалж байна. Энэ ажил хэрэгжиж эхлэхэд олон жолоочид учирч болох эрсдэл буурч, олон айлын аз жаргалыг сэвтэхээс хамгаална гэдэгт итгэлтэй байгаа.

 

Ярилцлагын сүүлийн асуултыг нээлттэй үлдээе! Жолооч нарт хандаж юу гэж хэлмээр байна?

 

Жолооч таны аюулгүй байдлын ард, танай гэр бүлийн аз жаргал байдгийг үргэлж санаж замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Мөн аюулгүйн малгай, аюулгүйн бүсээ зайлшгүй хэрэглэж, замын хөдөлгөөндөө соёлтой боловсон оролцож байхыг хүсэхийн зэрэгцээ бусаддаа ч энэхүү зөв шаардлагыг тавьж, хүлээж авч сурцгаая! Удахгүй аймгуудад болох сургалт, уулзалтанд орон нутгийн жолооч нартай уулзацгаая л гэж хэлье дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Иргэн Э (202.179.27.57)
    Дэлхийн Улс оронд суралцагч монголын оюутан залуучуудын холбоо танай байгууллага, болоод баг бүрэлдхүүн залуучууд үнэхээр мундаг юмаа амжилт хүсэе. Англи хэлтэй дүүрэг аянд би хамрагдсан маш их сэтгэгдэл өндөр байгаа Амжилт залуусаа
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Анхаа (202.179.27.57)
    Үнэхээр сайхан ажил байна. Амжилт хүсэе залуусаа.
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Иргэн (202.179.27.57)
    Монголд үндэсний хэмжээний аюулгүй байдалд хүрхүйц нэгэн аюултай аваар осол бол авто мотоциклийн аваар омол болоод байгааг бид мэдэхгүй өнөөг хүрсэн байхаа. Одоо үүний эсрэг аюулгүй байдалд анхаараг цаг аль хэлийн ирсэн байхаа. Бүгд дэмжиж нэгдэхийг хүсэе. Залуусаа
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Мотоциклын осол үнэхээр айдас дагуулж, нас баралт, бэртэл гэмтлийн тоо жилээс жилд өсөж байна. Харамсалтай нь мотоциклын нийт ослын 90 нь хөдөө орон нутагт тохиолдож, жилд дунджаар 100 орчим хүн амь насаа алдаж, 500 гаруй хүн бэртэл, гэмтэл авдаг байна. Жишээ нь 2013 онд 371 хүн осолд орж бэртэл авсан бол 2015 онд 544 болж өссөн байна. Биднийг хөдөө орон нутагт ажиллах хугацаанд нутгийн иргэд, цагдаагийн ажилтнуудын ярьж буйгаар зам тээврийн ослын дуудлагын 60-с дээшхи нь мотоциклын осолтой холбоотой байж, нэг аймагт жилд дунджаар 200 орчим хүн мотоциклын аваарт орж бэртдэг байна. Ингэж их бэртсээр байж, нэгдсэн статистикт бүртгэгддэггүй шалтгаан нь мотоциклын нийт осол аваарын 60-70 нь хөдөө хээр, малын хариулах үедээ осолдосноос үүдэлтэй ба энэ үед тээврийн хэрэгслийн даатгалгүй, харилцан мөргөлдсөн зүйлгүй малчид өөрсдөө хохироод чимээгүй өнгөрдөг байна. Эндээс харахад албан бус тоогоор жилд дунджаар 4000 орчим хүн мотоциклын аваар осолд ордог байж болзошгүй юм.
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
    • Zochin
      Aimshigtai yum be! Eniig tegeed arga hemjee avch taslan zogsooj boldgui yumuu?
      2016 оны 04 сарын 15
    • Зочин
      бараг л монголчуудын эсрэг чимээгүй дайн нууцхан байлдаан явагдаж монголын төр засаг ард түмнээ хамгаалах үүргээ умартсанаас хөдөөд малчид ховордох бас нэгэн шалтгаан нь хужаа мотоциклийн осол аваараас үүдсэн үхэл гэмтэлүүд байгаа юм биш үү
      2016 оны 04 сарын 15
  • Hp (202.9.42.5)
    Sain baina zalusa. Negdej negendee tsulah heregtei
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Zochin (202.9.42.5)
    Ene hujaa mototsikluudiig odoo yah ve!!!! Bolichij boldgui l yum bhdaa.
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
    • Зочин
      импортын татварыг нь ихээр нэмэгдүүлж улсын төсөвт илүү их орлого оруулах замаар асуудылг шийдэж болох байх
      2016 оны 04 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    59 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    2 цаг 23 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    2 цаг 35 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    2 цаг 55 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    3 цаг 30 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    4 цаг 39 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    4 цаг 57 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    5 цаг 29 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    5 цаг 35 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    5 цаг 42 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК