зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдоржийн үйлийн үр

2016-12-19
0
ЖИРГЭХ

Саяхан буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-нд ТТЭНН-ын дарга Г.Уянга “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүд”-ийг зарлав. Төр засаг улс төрийн нэн чухал ач холбогдол, үр дагавар бүхий энэ баримт бичгийг олон нийтэд тараахгүй байх бүх талын арга хэмжээ авахын зэрэгцээ ихэнхидээ таг дуугай байж, хааяа хэн ч үл мэдэх нусан буунуудаар сулхан эсэргүүцэл үзүүлж байна. Хаашаа ч хөдлөх аргагүй бодит баримтын өөдөөс таг чиг болох нь Ц.Элбэгдоржийн шалгарсан арга юм. Учир нь Монголын ард түмэн амархан мартдаг гэдгийг тэр дэндүү сайн мэддэг юм. Үнэн хэрэг дээрээ ТТЭНН-ын гаргасан улс төрийн үндэслэлүүд олон жилийн судалгаанд тулгуурласан, сайтар судалсан, хор уршиг нь тов тодорхой хаашаа ч бултан газаргүй, хөдөлшгүй үндэслэлүүд юм. Үүнийг эсвэл таг дуугай байх, эсвэл “ердийн зүйл” гэж тайлбарлах аргаар үгүйсгэх ямар ч боломжгүй. 
 
Худлаа юу ?!
 
 
 
ТТЭНН-ын дарга Г.Уянга дараах 12 үндэслэл гаргасан ба энэ нь асар олон үндэслэл дундаас системтэй судлаж, шигшиж гарган ирсэн ихээхэн ноцтой бодит баримтууд юм. Энэхүү 12 үндэслэл энэ байна:
 
1. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон.
 
2. Монгол улсад үлэмж их татвар төлөлгүй нуун дарагдуулсан Жастин Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөж, улсад үлэмжхэн хохирол учруулсан.
 
3. “Рио Тинто” компаниас байр авсан нь авлигын шинжтэй.
 
4. 2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн ТББ- д зориулж 3 сая хүртэл ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан нь илт тодорхой авилгын хэрэг байж болзошгүй.
 
5. Өөрийн найз Роберт Пейнтерт Монголын мөнгийг зувчуулсан.
 
6. Санхүү-Эдийн засгийн нөхцөл байдлаа тооцолгүй, АСЕМ-ын уулзалт хийснээр эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан.
 
7. “Байнга төвийг сахих бодлого” гэгчийг дур мэдэн зарлаж Монгол Улсын гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан.
 
8. Монгол Улсыг нэгдмэл (унитар) улс биш, “холбооны улс” болгох оролдлогыг тасралтгүй хийж байна.
 
9. “Давхар дээл”-ийг анх бий болгосон.
 
10. “Ухаалаг төр” гэгчээр төрийг өмчгүй болгон хүчгүйдүүлэх бодтой алхам хийсэн.
 
11. Ерөнхийлөгч УИХ-д жил тутам ажлаа тайлагнах хуулийн заалт байсаар атал найман жил Ерөнхийлөгч хийхдээ УИХ-д нэг л удаа, чингэхдээ шаардуулж байж тайлангаа тавьсан.
 
12. Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгоогүй эрхийг эдэлж ГХЯ, ТЕГ, АТГ болон хуулийн байгууллагын бусад томилгоог Засгийн газраас булаан авсан.
 
Ийм хөдөлшгүй үндэслэл 12-ыг байтугай 1-ийг гаргасан тохиолдолд улс төрийн ямар ч албан тушаалтан, түүний дотор Ерөнхийлөгч огцордог нь олон улсын жишиг. Солонгосыг харахгүй юу ?! Гэтэл манайд юу ч болоогүй мэт дүлий дүмбэ оргихоос гадна эл мэдээллийг хаах, хориглох бүх талын арга хэмжээ авч байна. Энэ бүхэн Монголын төрт ёс, төрийн систем хэр адгийн, арчаагүй хэмжээнд ортлоо доройтон ялзарсны баттай шинж мөн. 
 
Ял гэмийн баримт дэндүү хангалттай.
 
Энэ бол хамгийн энгийн атлаа хамгийн хүнд асуудал юм. Ноён Ц.Элбэгдоржийн алдаа дутагдал, гэмт явдлын талаар би болон бусад олон хүн хангалттай бичиж сануулж байсан юм. Харамсалтай нь манайхан бага дээр нь засаж, аюулаас сэрэмжлэхийн оронд бичсний дараахан баахан шуугиж байгаад мартчихдаг ард түмэн билээ.
 
“Эртхэн шиг хэлж байя” 2010.03.23, “Одоо мэддэг хэлээр нь ярина” 2012.01.02, “Зарчим хоёрдвол завхрал болдог” 2012.01.14, “Төр сүйрүүлэх авъяас” 2013.06.01, “Үгс” 2013.06.11, “Тэнэг нь дэндэхээр” 2014.01.09, “Одоо ч хөвөрнө дөө” 2015.02.10, “Монгол дахь америкийн “зөөлөн хүч” 2015.03.26, “Хэлсэн үгэндээ эзэн бол идсэн хоолондоо сав бол” 2015.05.26, “Мангаа До-гийн эцсийн зүүд” 2016.04.05, “Мангаа До-гийн дэглэмийн хэв шинж” 2016.05.28. Энэ бол Ц.Элбэгдоржийн талаар зөвхөн миний бичиж сануулсан өгүүллүүд юм. Үүнээс гадна миний улс төрийн бусад аналитик өгүүллүүдэд Ц.Элбэгдорж орохгүй, дурдагдаагүй өнгөрсөн тохиолдол ганц ч байхгүй. Бусад олон хүн маш олон удаа Ц.Элбэгдоржийн гэм нүглийг хангалттай дурдсан. Өөрөөр хэлбэл ноён Ц.Элбэгдоржийн гэм нүгэл, ял зэм Монголын ард түмэнд дэндүү тодорхой, үүнийг хүн бүр мэддэг.
 
Бүх улс төр-түүхийн болон сэтгэл зүйн нөхцөл ийм адгийн болсон атал Ц.Элбэгдорж тэсэж үлдээд улам улам дарангуйлагч болдог нь ямар учиртай вэ ? Энд учирсаад байх юм байхгүй харин Ц.Элбэгдорж Монгол төрийг углуурга заадсаар нь сулруулж, арчаагүй дампуу, адгийн бэртэгчин, зах зээлийн төр болгон хувиргасанд оршино. 
 
Зөрчлийн учиг.
 
Одоо яагаад гэсэн энгийн мөртлөө хүнд асуудалд товч хариу өгье.
 
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Монголын улс төрийн хүчний хуваарилалтад эрс өөрчлөлт гарч нам дамжсан олигархи цөөнхийн дотоод төвлөрөл явагдаж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон МАН-ын дарга М.Энхболд хоёрын нэгдэл бусад бүлгүүдээсээ товойн гарч, Монголын улс төрийг бараг дангаараа тодорхойлох болов.
 
Энэ нь тэдний нэлээд эртний санхүү-эдийн засгийн “хамтын ажиллагаа”- наас эхтэй юм. 2005 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж, УИХ дахь түүний суудлын төлөө 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас тухайн үеийн намын дарга М.Энхболд, АН-аас Ц.Элбэгдорж нэр дэвшсэн юм. Гэтэл АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж сонгууль болохоос ердөө хэдхэн цагийн өмнө сонгуульд өрсөлдөхөөсөө татгалзсан билээ. Тухайн үед энэ явдлыг хэн ч тайлбарлаж чадаагүй боловч үүний цаана ноцтой шалтгаан байсан ба энэ нь Оюу Толгой, Таван Толгой болон банкны салбарыг МАН, АН хоёр хяналтандаа хуваан авсан үйл явдал байжээ. Ямар ч гэсэн энэ үеэс М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрын “үерхэл нөхөрлөл” эхэлсэн түүхтэй.
 
2012 оны УИХ-ын сонгуульд АН ялсан мэт боловч бүлгүүдийн зөрчилдөө идэгдэж, засаглалын хямрал үүссэн юм. Чухам энэ замбараагүй байдал нь 8 жил Ерөнхийлөгч хийж асар их туршлагатай болсон Ц.Элбэгдоржид гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх боломж олгожээ.
 
Н.Энхбаярыг С.Баяртай нийлж онхолдуулсан Ц.Элбэгдорж “Алтан гадас” буюу МАНАН-г захирахын төлөө нүсэр тэмцэл явуулсан ба энэ нь Монголыг дангаар захирах эрх мэдлийн төлөө тэмцэл байсан юм.
 
Ц.Элбэгдорж эхлээд хууль, хүчний байгууллагуудыг гартаа атгаж, улс төрчид болон бизнес эрхлэгчдийн “идсэн уусан” болон авилга луйврын хэргүүдийг баримтжуулж авчээ. Энэ нь маш олон “хавтаст хэрэг” болсон гэдэг. Улмаар энэхүү асар их мэдээллээ ашиглан тэднийг атгандаа оруулах ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Аргагүй байдалд орсон тэдгээр хүмүүс Ц.Элбэгдоржийн хэлснийг дагах болсноор үл барам түүний өөдөөс дуугарах ч эрхгүй байдалд оруулав. Үүнийг “бүлдэгдэх” гэсэн нэр томъёо яг таг илэрхийлдэг. Одоо энэ томъёо нэгэнт ард түмний хүртээл болжээ.
 
Ц.Элбэгдорж ингэж “бүлдэгдэх” үедээ нэг бүрчлэн ажиллах аргыг хэрэглэсэн юм. Өөрөөр хэлбэл тэр шоронгийн түлхүүр эргэлдүүлсэн аймшигт амьтан болж хувирав. Эхлээд тэр МАН-ын хүмүүсийг шоронд илгээдэг байсан бол арай хожим түүнийг илт эсэргүүцэх болсон АН-ын хүмүүсийг шоронд илгээдэг болов. Нэн ялангуяа эрх мэдэл булаалцалдаж, нам дамнасан МАНАН бүлэглэлээс салж, АН дагнасан шинэ бүлэглэл үүсгэх гэж оролдсон Н.Алтанхуягийн эсрэг олон жил тэмцэл явуулсан юм.
 
Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болсноос хойш түүнийг унагах гэсэн 2 удаагийн оролдлого бүтэлгүй болсон авч МАН-тай хамтран ажилласны үр дүнд 3 дахь оролдлого нь амжилттай болж, түүнийг огцруулав. Энэ бүх оролдлогыг Ц.Элбэгдорж биечлэн зохион байгуулсан нь эргэлзээгүй факт юм.
 
АН дахь бусад бүлгүүд, тухайлбал “Жижиг Алтангадасын”, Н.Алтанхуяг, “Шонхор”-ын З.Энхболд, МоАХ фракцийн Н.Баттулга нар хүчээ нэгтгэж чадаагүйн улмаас дэс дараалан ялагдал хүлээв. МАН-тай, түүний дотор М.Энхболдтой тогтоосон холбоо харилцаа нь Ц.Элбэгдоржид ялалт олох үндсэн боломжийг бүрдүүлжээ.
 
Энэ бүхний үр дүнд Ц.Элбэгдорж Тагнуул, Цагдаа, Авилгатай тэмцэх газар, Шүүх, Прокурор зэрэг хүчний бүх байгууллагуудын дээд өндөрлөгийг бүрэн эзэлжээ. Дараа нь тэрбээр энэхүү хүчирхэг механизмаа ашиглан санхүү-эдийн засгийн салбарт голлох өндөрлөгүүдийг эзлэн авчээ. 
 
Одоо түүний мэдэлд Хөгжлийн банк, “Голомт”, Худалдаа хөгжлийн банк болон бусад том том салбарын үндсэн эрх мэдэл төвлөрөөд байна. Мөн “Энержи ресурс”, MCS зэрэг томоохон бүлэглэлүүд түүний мэдэлд байна.
 
Ц.Элбэгдорж олбол зохих “бүх ялалтыг” байгуулсан мэт боловч цаг хугацаа, үнэн мөн гэдэг хатуу шалгууртай тулгараад байна. Учир нь ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд тэр 3 дахь удаагаа өрсөлдөх хуулийн боломжгүй.
 
Ц.Элбэгдоржийн өөрийнх нь нас залуу, харин улс төрийн нас нь хөгшин байгаа нь түүний хамгийн том зөрчил болно. Гэхдээ тэр хувь хүнийхээ хувьд улс төрөөс хэзээ ч салахгүй зууралдах төрөлх араншинтай. Одоо түүнд улс төрийн насаа уртасгах ганцхан зам байгаа. Энэ нь АН-ыг аль болох сулруулан “юу ч биш” болгохын хамт МАН талаас түүнийг шоронд илгээчихгүй байх найдвартай хүн хэрэгтэй ба энэ нь түүний олон жил хамтран ажилласан М.Энхболд болно.
 
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа АН-д “аврагчийн дүр”-ээр эргэн ирж улс төрд буцаж орохыг оролдож байгаа нь эдүгээ хэн бүхэнд тодорхой байна. Ямар ч гэсэн Ц.Элбэгдорж АН-ын хамгийн гол фракц МоАХ-г Х.Баттулгыг “бүлдэгдэж” байгаад эзлэн аваад байна. Х.Баттулгад шахалт үзүүлнэ гэдэг бол З.Энхболдод давхар дарамт учруулж буй хэрэг мөн. Дашрамд дурдахад МоАХ бол АН-ын хамгийн дайчин, үзэл санаандаа үнэнч партизанууд байдаг.
 
Ц.Элбэгдорж АН-ыг УИХ-ын сонгуульд ялагдуулах, тодруулбал жижиг тойргоор сонгууль явуулахыг санаачилж, биечлэн зохион байгуулсны үр дүнд АН бараг сүйрлийн ялагдал хүлээв. Өөрийн хувийн эрх ашгийн төлөө төрөлх намаа ингэж хайр найргүй сүйтгэдэг хүн энэ дэлхийд Ц.Элбэгдоржоос өөр байхгүй. 
 
Энэ хооронд 2012 оны сонгуульд МАН-ыг ялагдуулсан Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар түр явж М.Энхболд МАН-ын дарга болов. МАН-ыг шинэчлэх хөдөлгөөнүүд борооны дараах мөөг шиг олшров. Энэ нь МАН-ын эрх мэдлийг хэн дангаар хянах вэ гэсэн өрсөлдөөн байсан бөгөөд энэ нь одоо ид үргэлжилж байна. Олон үйл явдал болсны дараа ялалт байгуулсан МАН-ын “нийслэлийн” фракцын ахлагч МАН-ын дарга М.Энхболдын амжилт эхлэв. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг унагаж, түүний өрсөлдөгч Ц.Элбэгдоржид МАН үлэмж тус хүргэснийг олон хүн мартаагүй байгаа.
 
АН-ын дампуурал илт болох тусам МАН-ын ялалтыг дэмжигчид олширч тэд зөвхөн М.Энхболдод ханддаг болсон ба үүний хариуд Н.Энхболд зөвхөн амлалт л өгөх ажилтай үлдсэн ба энэ нь түүний амжилт олох гол нөхцлийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд Н.Энхболд сөрөг хүчин байхдаа ч хүчний байгууллагуудад өөрийн хүмүүсийг томилж чадаж байсан юм.
 
2016 оны сонгуулийн өмнө М.Энхболд “томилгооны арга”-аар нам төрийн боловсон хүчний сүлжээгээ бий болгож, бэлэн болгосон байсан юм. Харин сонгуулийн дараа энэхүү “томилгооны аргаа” хамаагүй их хэтрүүлж, зөвхөн өөрийн бүлгийн хүмүүсийг дэвшүүлэх болсон тул МАН-ын бусад бүлгүүдийн дургүйцлийг хүргээд байна. Ингээд “бусад бүлгүүд” салангид байдлаас “эв нэгдэлд” шилжиж эхлэв.
 
МАН дотоод асуудлаа гадагш гаргадаггүй боловч энэ удаад УИХ дотор М.Энхболдыг болон түүний Засгийн Газрыг эсэргүүцэгч нэлээд хүчтэй бүлгийг бүрдүүлж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Сү.Батболд, У.Хүрэлсүх нар энэ бүлгийн цөм болж байна.
 
М.Энхболд баттай ялалт байгуулсныхаа дараа “ном ёсоор” бол өөрөө Засгийн Газраа толгойлох ёстой атлаа сул дорой, үхээнц Б.Эрдэнэбатыг томилов. Энэ нь Засгийн Газар унах өндөр магадлалаас шалтгаалсан гэж үзэж болно. Үнэхээр ч МАН болон түүний Засгийн Газарт хямралаас гарах ямар ч төлөвлөгөө байхгүй нь нэн тодорхой байна. МАН мөнгө зээлэх, аль болох их мөнгө зээлэхийг “эдийн засаг” гэж ойлгодог болжээ.
 
МАН болон АН-ын олигархи цөөнхи мөнгө зээлэхийг л тэсэн ядан хүлээж байна. Мөнгө олоод ирсэн тохиолдолд сонгуулийн үеэр гаргасан зардлаа нөхнө гэж ил цагаан хэлэх хүмүүс ч олон байна. Үүнтэй холбоотойгоор “шархаа нөхөх” гэсэн нэр томъёо хүртэл гарсан байна. Ингээд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар “өөрт мөнгө өгөх” “өөрийн хүн” томилох өрсөлдөөн хоёр намд ид явагдаж байна.
 
АН-ын даргын сонгууль буюу сунгаанд Ц.Элбэгдоржийн хүн ялах уу, бусад бүлгийн хүн ялах уу гэдэг нь АН-ын болон Ц.Элбэгдоржийн дараагийн хувь заяаг шийдвэрлэнэ.
 
Одоогийн байдлаар АН дахь Ц.Элбэгдоржийн эсрэг хүчин нэгдэж, түүнд Н.Алтанхуяг, З.Энхболд, Ж.Баттулга нар нэгдээд байна. Албан тушаалд байхдаа хэзээ ч эвлэрч байгаагүй З.Энхболд, Н.Алтанхуяг нар гар нийлж ажиллаж байгаа нь тодорхой байна.
 
Үүний эсрэг Ц.Элбэгдорж Х.Баттулгыг “шоронгоор” дарамталж байна. Энэ бол Х.Баттулгаар дамжуулан З.Энхболдод шахалт үзүүлж буй хэрэг мөн. Ц.Элбэгдорж “нам унагасан” гэх шалтгаанаар өрсөлдөгчдөө намнах оролдлого хийж байхад “бусад бүлэг” “өөрийн” гэсэн “шинэ хүн” олох гэж тэмцэж байна.
 
МАН-ын Бага Хурал болж МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн Даргаар Д.Амарбаясгаланг сонгов. Энэ нь М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын тохиролцоогоор болсон ба Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын Засгийн Газар унах магадлалыг улам баттай болгож байна. Гэвч энэ нь маш их эрсдэлтэй бөгөөд МАН-ын болон Засгийн Газрын нэр хүнд унаснаас шалтгаалж МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч унах өндөр магадлалтай. 
 
2009 оны сонгуулиар МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Н.Энхбаярыг унагах ажлыг С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр хамтран зохион байгуулсан “арвин баян” туршлага МАН-д бий. Иймээс М.Энхболдыг “дэвшүүлэн зайлуулах” аргаар унагах өндөр магадлалтай. Хэрэв М.Энхболд унаж өөр хүн Ерөнхийлөгч болбол Ц.Элбэгдоржийн “оймс гозойх” гэсэн өөр нэг магадлал улам өндөрсөнө.
 
Энэ бүхнийг дүгнэж үзвэл Ц.Элбэгдоржид “оймс гозойлгож” шоронд илгээчихгүй “өөрийн хүн” хэрэгтэй бол М.Энхболдод заавал ялагдах “сул” хүн хэрэгтэй. Энэхүү “өөрийн” болон “сул” хүний ойлголт давхцаж байгаа учир М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрын эрх ашиг одоохондоо нэгдэж байна.
 
Зөрчлийн нөхцөл. 
 
Төр засаг, эдийн засгийн бүх эрх мэдэл ердөө л хоёрхон хүний мэдэлд төвлөрсөн нь олон хүний дургүйцлийг төрүүлж байна. Гэвч энэ байдал ойрын үед эвдэрч улс төр эрх мэдлийн замбараагүйдэл үүсэх нөхцөл бүрдээд байна. Учир нь Ц.Элбэгдорж хууль ёсоор Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй учраас нэг хэсэгтээ арга буюу “завсарлага” авахад хүрээд байна. Чухам энэхүү “завсарлага”-д л гол аюул байгаа юм. “Иргэн” Ц.Элбэгдоржийн дараагийн буудал бол АН-ын хамгийн нөлөө бүхий МоАХ юм. МоАХ-гоор дамжин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ц.Элбэгдорж хүч нөлөө нь үлэмж суларсан АН-ыг аврагчийн дүрээр улс төрд дахин орох санаатай байгаа нь одоо нэгэнт тодорхой байна.
 
Үйл явдлын ийм өрнөлийн хувилбаруудыг харсан Ц.Элбэгдорж өөртэйгээ өрсөлдөж болох АН-ын бүх удирдагчдыг сонгуулиар “устгасан” ба улмаар АН-аас өрсөлдөж болох бүх хүнийг ямар нэг гэмт хэрэгт холбоод байна. Бүгдээрээ “бүлдэгдүүлсэн” учраас Ц.Элбэгдоржийг илт эсэргүүцэх хүн АН-д Н.Алтанхуягаас өөр алга. 
 
Н.Алтанхуяг ихээхэн хүнд байдалд байгаа боловч шоронд оролгүй өнгөрөв. АН буюу “бусад” нь “нэгдэн” хамгаалсаар авч үлдэв. Энэ нь АН-д Ц.Элбэгдоржийн эсрэг фронт ямар нэг байдлаар бүрдэж байна гэсэн хэрэг юм. 
 
Дашрамд дурдахад Н.Алтанхуягийг бондын мөнгө “алга болгосон” ялаар унагаж болох байв. Энэ зүйл ангиар Н.Алтанхуягийг шийтгэвэл МАН, АН-ын хамтарсан олигархууд хам хэрэгтэн болох учраас “жижиг” зүйл ангиар оруулжээ. Энэ нь түүнийг аварсан байх.
 
Сүүлийн үед Ц.Элбэгдоржийн хамтран зүтгэгчдийн үйл ажиллагааны эрч хүч илт суларч байгаа нь суурь шинжтэй ихээхэн том өөрчлөлт мөн. Саяхан түүнийг үхэн хатан хамгаалдаг томоохон “арми” байсан бол одоо тэд илт эргэлзэх болж энэ нь улам улам нэмэгдсээр байна. Ялангуяа Тагнуул, Цагдаа, Авилгатай тэмцэх газрын дээд болон дунд тушаалтнуудын дунд “Ц.Элбэгдорж үхвэл бид хамт үхэх ёсгүй” гэсэн болгоомжлолын уур амьсгал илт давамгайлах болов. “Үхвэл” Хурц, Чингис хоёр л үхдэг юм байгаа биз !!! Ер нь бол улс төрчид алалцах болгонд хүчний байгууллагынхан хэлмэгддэг адгийн тэнэг орчлыг халах цаг болсныг олон хүн ойлгож байна.
 
Хүчний байгууллагууд дунд Ц.Элбэгдоржоос “зай барих” болсныг эдийн засаг, санхүү- бизнесийн бүлэглэлүүд ч хамгийн түрүүнд анзаарсан ба тэдний дунд “хүлээзнэх” уур амьсгал илт ноёлж байна. 
 
Нөгөө талаас Ц.Элбэгдоржийн рейтинг олон түмний дунд навс унаад байгаа нь түүнийг ил тод хараан зүхэх болсон хэвлэл мэдээллийн тоймоос илт харагдана.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 8 жилд явуулсан үйл ажиллагааг бүхэлд нь дүгнэвэл тэрээр Барууны эрх ашгийг шууд хамгаалагч, Монгол Улсын эрх ашгийг шууд худалдагч, хоёр хөрштэй дайсагнуулагч гол хүн бөгөөд түүний бүхий л үйл ажиллагаа Монгол Улсыг төр, эдийн засаг, нийгэм, оюун санааны хувьд доройтуулагч ихээхэн том хүчин зүйл болж байгаа нь тодорхой байна. 
 
Зөрчлийн шийдэл. 
 
Ийнхүү Монгол Улс хөгжлийн замаар явах уу, нэг хүний дарангуйллын замаар явах уу гэсэн асуудал шийдэгдэх цаг болоод байна. Энэ нь Монголын улс төрд үе солигдох цаг болсныг тов тодорхой харуулж байна.
 
Ц.Элбэгдорж эрх мэдлээ “түр шилжүүлэх” хүсэлтэй бол М.Энхболд эрх мэдлийг бүр авах хүсэлтэй байгаа нь тодорхой хэрэг. Үүний тулд М.Энхболдод МАН доторхи бүх өрсөлдөгчдөө дарах хэрэгтэй ба үүнд Ц.Элбэгдоржийн тусламж хэрэгтэй. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бол М.Энхболд Ц.Элбэгдоржийг авах уу, хаях уу гэдэг нь ихээхэн сонирхолтой асуудал юм.
 
Ц.Элбэгдорж “Путин, Медведев хоёр шиг” ээлжлэн засаглах холбоо тогтоохыг хүсч байна. Харин М.Энхболд Медведев болох эсэх нь их эргэлзээтэй. Ц.Элбэгдоржийг АН-ын дарга болгож, улс төрд дахин оруулах сонирхол М.Энхболд болон МАН-д бараг байхгүй гэж бүрэн итгэлтэй дүгнэж болно. Эндээс үзэхэд Ц.Элбэгдоржийн “эрин үе” дуусвар болж байна.  Ц.Элбэгдорж  бол Монголын балмад, зэрлэг, бүдүүлэг, гэнэн ардчилал хийгээд капиталын анхдагч хуримтлал, зэрлэг капитализмын сонгодог бөгөөд сүүлчийн төлөөлөгч мөн.       
 
Үүний тулд Ц.Элбэгдоржийн мэдэлд буй эрх мэдлийн, хүчний болон санхүү-эдийн засгийн хөшүүрэг “өөр хэн нэгэнд” шилжих ёстой. Өөрөөр хэлбэл эрх мэдлийн, хүчний болон санхүү-эдийн засгийн олигархууд Ц.Элбэгдоржоос “зугтахад” бэлэн байгаа боловч “хаана хэний мэдэлд” очих, хэнийг түшиглэхээ мэдэхгүй байгаад гол учир оршино. Одоохондоо ил харагдаж байгаа ганц хүн нь М.Энхболд байгаа хэдий ч тэр нь бас л найдваргүй юм. Ингээд тэд одоохондоо аль алинаас нь “ижил зай барих” аргыг илүүд үзэж байна.
 
Хэн ялахыг шийдэхэд тун бага хугацаа үлдэж байна. Үүний эхний шат нь АН-ын даргын суудал юм. АН-ын дарга Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг тодорхойлох түлхүүр албан тушаал учраас түүнийг эзлэн авахыг улс төрийн бүх бүлэглэл хүсч байна. АН-ын даргын суудал зөвхөн АН-ын биш, МАН-ын хувь заяаг шийдвэрлэх асуудал болон хувираад байна.
 
Хэрэв Монгол Улсын гадаад, дотоод бодлогыг тогтвортой, тодорхой, ойлгомжтой, туйлбартай байлгахыг хүсч байвал хамгийн эхлээд энэхүү Монгол Улсыг өнөөгийн хямрал дампууралд хүргэсэн гол буруутан Ц.Элбэгдорж болон түүний бүлгийг улс төрөөс бүрмөсөн бөгөөд эгнэгт зайлуулах явдал мөн.
 
Гэвч Ц.Элбэгдорж өөрөө зайлаад явчих хүн биш учраас бид асар их хүчин чармайлт гаргаж баймаажин энэ ариун бөгөөд зөв үйлсийг гүйцэлдүүлж чадна…
 
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГХЯ: Израил, Иранд зорчихгүй байхыг зөвлөж байна
Х.Нямбаатар: Бурхны авралаар өнгөрсөн жил хот мөнгө босгож, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсан
Х.Нямбаатар: Хуучин алаг хавтан, бордюрыг аймгууд авч байгаа
Ж.Бат-Эрдэнэ: Намууд нэгдлээ гээд амаа хамхих асуудал биш
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (66)

  • зочин (122.201.31.57)
    Бас л нэг хөл гозойлгох нь дээ. Яана даа. Энэ ч хятад ,тэр ч хятад гэсээр ер нь хүн үлдэх нь үү.
    2017 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.10.23.94)
    Хулгайч нар үнэнээс айдаг С Ганбаатар Уянга нараас айхдаан бөхс долоогч нараараа муулуулаж тэнгүүдийг толгойг иргүүлэж улё төрөөс зайлуулах гэж оролдож байна
    2017 оны 01 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.225.147)
    Uhej baisan elbegee erunhiilugchuusuu byygaad shalgagdval enkhbayaraasaa doloon dor yum garch irj medne... mongol ylsad ulemj hemjeegeer gai bolson hun dee... UHEJ DALD OROOSOI
    2017 оны 01 сарын 06 | Хариулах
  • Irgen (103.26.194.33)
    Minii bodol shu. Ene hun het shudarga yumuu terneesee bolood namdaa bolon avilgiin suljeend adlagdaad bgan yum shig. Uuriinh uruuliin nam yalgalgui avilgaltai temtssen. Erunhiilugch bol beleg temdeg tudii gehdee ene hun yum hiih gej ih oroldood bga yum shig etsest ni yum hiij bgaa hun l aldaa gargadag yu ch hiigegui hunees aldaa onoo ali ni ch harahgui. Bid l ene huniig songoson shu de 2 udaa. Tsag hugatsaa l ene huniig shuuh baih
    2016 оны 12 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Uhej baisan elbegee erunhiilugchuusuu byygaad shalgagdval enkhbayaraasaa doloon dor yum garch irj medne... mongol ylsad ulemj hemjeegeer gai bolson hun dee... UHEJ DALD OROOSOI
      2016 оны 12 сарын 22
  • Зочин (103.229.122.61)
    Элбэгдоржийг 13 онд л аваад хаячих байсан юм даа. Тэр үед нэг л онцгүй болчихсон байсан юм шүү
    2016 оны 12 сарын 21 | Хариулах
  • иргэн (202.179.31.46)
    Монголын төлөө цохилох зүрхгүй урвагчдын нэг нь шүү дээ
    2016 оны 12 сарын 20 | Хариулах
  • Irgen (203.91.117.8)
    Ene psda balai xov bicheed xol yavaxgui
    2016 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.185.179)
    Цаг цагаараа байхгүй нь сайхан юм даа удахгүй наад намхан бацаан чинь хугацаа нь дуусаж өөрийн нь суга анусний үсийг нь долоож амьдарч байсан лалруудаараа амьдаараа бариулж идүүлэх үеийн харах үлджээ ккккк
    2016 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.14.38.14)
    Элбэгдоржийн талд ороод байгаа хүмүүс хамаатнууд нь юмуу эсвэл өөрөө бичээд байгаа юмуу. Улс орон ямар болгож байгааг хардаггүй сохор малнууд вэ яасан
    2016 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Элбэгдоржийг 2006 оны 01-р сарын 26 нд М.Энхболдын шаардлагаар огцруулах жүжиг байсан уу? МоАХ-ын гишүүд цуглаад жагсаал хийх гэсэн Элбэгээ татгалзаад МоАХ-ын дарга нар нь ирээгүй Самааранз агсан удирдаад Чингисийн талбай хүрээд тарсан, Ерөнхий Сайдаа ЖҮЖИГЛЭЖ БЭЛЭГЛЭСЭН үү?
    2016 оны 12 сарын 20 | Хариулах
    • Зочин
      өдөөгөөд,сугарч зайлсан л даа.7,1.баримт үлдсэн байгаа
      2016 оны 12 сарын 20
  • Зочин (103.229.120.249)
    миний монголыг идэх гэж аль газраас ирсэн амьтан бээ чи... үр үндсээрээ удам судраараа далд орж монголын газрыг амрааж нурууг нь тэнийлгэх цаг удахгүй дээ хаяж өгсөн өгсөн яс нь томдсон бүлгээ гээд эзэн чинь бүгдиыг чинь хуга дэвсхээр ирсэн дээ
    2016 оны 12 сарын 20 | Хариулах
  • yyy (122.201.21.27)
    Ene neg tagjiisan muuhai hun alga boloh tsag hurdan l boloosoi aimaar hun shuu
    2016 оны 12 сарын 20 | Хариулах
  • ШӨХТГ-Т (150.129.141.24)
    ҮНЭГҮЙ.МН НЭРТЭЙ ҮНЭТЭЙ МӨНГӨ НЭХСЭН ААШТАЙ АВГАЙ ШИГ АРГА НЬ ОЛДОХГҮЙ САЙТАД БИТГИЙ ЗАРАА ТАВИАРАЙ ГАНЦ ЗАР ОРУУЛАХ ГЭЭД САР ГАРАН НОЦОЛДЛОО ТАНЫ ЗАРЫГ ХЯНАЖ БАЙНА АЖЛЫН ӨДРҮҮДЭД 2-12 ЦАГИЙН ХООРОНД ТАВИХ ЭСЭХЭЭ ШИЙДНЭ ГЭСЭН БИЧИГ ГАРАХ ЮМ ТЭГСЭНЭЭ 12 ЦАГИЙН ДАРАА ТАНЫ ЗАР АРХИВЛАГДСАН,ТҮГЖИГДСЭН,ДАНС ЧИНЬ МӨНГӨГҮЙ БАЙНА,ЗАРАА ДАВТАН ӨГВӨЛ ӨДРИЙН ТӨДӨН ТӨГРӨГ,ОЛОН ДАХИН ОРОЛДВОЛ УТАСНЫ ЧИНЬ ДУГААРЫГ БОЛОКЛОНО ШҮҮ МАНАЙХ ЦЕГ,ШӨХТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙГАА Ч ГЭХ ШИГ БИЧГҮҮД ГАРААД ИРЭХ ЮМ. ОЛНЫ ЗАРААР ООДРООД ОЛСОН ЖААХАН МӨНГӨ НЬ ХАТГААД БАЙГАА САЙТААР БИТГИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ.
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • зочин (103.229.120.249)
    миний монголыг идэх гэж аль газраас ирсэн амьтан бээ чи... үр үндсээрээ удам судраараа далд орж монголын газрыг амрааж нурууг нь тэнийлгэх цаг удахгүй дээ хаяж өгсөн өгсөн яс нь томдсон бүлгээ гээд эзэн чинь бүгдиыг чинь хуга дэвсхээр ирсэн дээ
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Тэнгэрийн бөө (103.229.122.69)
    Энэ бичсэн юм бол хэн нэг хүний даалгаавраар бичсэн юм шиг санагдаж байна. Ер нь бичих нь хэн ч чадна гэсэн утгаар явагдаж байгаа бололтой. Энхбаярыг унгааад, дараа нь Элбэгдоржийг ... гээд мөн ч олон хүн цувраад байна шүү дээ. Элбэгдоржийг ямар аргаар муулах, зайлуулах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн сэтгэгдэл байна гэж ойлгож байна.
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
    • Зочин
      гэмтэнг олон түмэн мэднэ дээ.чи юугаарч хааж чадахгүй
      2016 оны 12 сарын 19
  • Зочин (150.129.143.179)
    э ардчилсан намын тэр татвараа өгч байсан 50 мянган хүнд л монголын хувьмзаяа очлоо доо ардчилсан намыг баярцогт сайханбилэг элбэгдорж баяр зоригт гантөмөр бас багабанди очирбат ч ордог гэж хэвлэлээр гарч байгаа ану д бэлтгэгдсэн монголыг тонодог луйварчдаас салгаж авчихвал бас учиртай маныг шахаж байгаад нямдоржтой нийлж байгаад бас гэмт хэрэгтнүүдээс салгачихвал монгол ч өөдлөнө дөө юухан байхав 3 хүрэхгүй сая хүн шүү дээ тэгэхээр энэ их хэрэгтэй сонгууль байх соногдсон хүмүүс сайн ойлгох ёстой байх дараа нь ёстой ичихгүй идсэн жижиг хулгайч нараас бол хоёр нам шааригдаад л гараад явчихна тээ
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • зочин (150.129.143.229)
    Монголоо гэсэн сэтгэлгүй нь сэнтийд заларснаасаа хойш лмэдэгдэж эхэлсэн хойт хөрш тулдаа л харж үзээд байсан тэхэд урд хөрш ганцхан хүн шашны шугамаар авчирсны төлөө яаж дарамталж байгааг ойлгох сөхөөтэй амьтан байна уу
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (49.0.205.156)
    ter tug toircn bga ni uag xohsin hsog
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (49.0.205.156)
    zygeer l ooroo ogtsorson ni oort ni olziiteidoo
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.5.217.65)
    Erunxiilugch vnet zvileesee xezee ch urbaxgvi gedgiig medej bna uls ornoo boddoggvi xvnii chalchaa vgnvvd bna daa tsag xugtsaa xaruulana ter ved ene vimvvlegchiig xen be gedgiig oilgox baix
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
    • Зочин
      ямар мал мангуу болохоороо төвийг сахих үзэл гэж түмний дургүй хүргэж дэлхрйд багтахгүй шившиг болох вэээ цэрэг угшилтай гэх шиг тавьсан амьтан даа
      2016 оны 12 сарын 19
  • зочин (122.201.24.198)
    Цаг хугцаа бүх зүйл үнэнээр тогтооно Элбэгдорж ийм зүйл хийхгүй
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Ь (93.26.167.10)
    ҮНЭН ГЭЖ БАЙДАГ БОЛ ЭНЭ БИЧСЭН НИЙТЛЭЛ ЯАХИЙН АРАГҮЙ ЗӨВ ЭНЭ элбэгдорж ГЭДЭГ УРВАГЧ, ХУДАЛЧ,ХУЛГАЙЧ,ТАМЛАН ЗОВООГЧ ХУРДАН ДАЛД ОРООСОЙ ҮНДСЭН ХУУЛИНД УГ НЬ ГАЗАРЫН ДООРХИ БАЯЛАГ БҮХ АРД ТҮМНИЙ ӨМЧ ГЭЖ БИЧСЭН БАДГИЙГ ГАНЦХАН ЕРӨНХИЙЛӨГЧ Л МЭДЭХГҮЙ БАЙНА ДАА БИЧИГ ҮСЭГ ЗААЖ ӨГӨХ ЮМ САН МОНГОЛ ЭНЭ НӨХӨРТ ИЧИХ БУЛЧИРХАЙ БАЙХГҮЙ ГЭСЭН ЭМЧ НАР ТАИРААД АВСАН ГЭНЭ ЧИ ЭРДЭНЭТИЙГ УЛСАД БУЦААЖ ӨГӨӨРӨЙ ГАНХУЯАГИЙН БИЧСЭН НИЙТЭЛЭЛИЙГ ДЭЛХИЙ НИЙТЭД ЦАЦААРАЙ ХҮМҮҮСЭЭ МОНГОЛ ЭХ ОРОН МИНЬ ҮҮРД МАНДАН БАДРАГ
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • зочин (180.149.93.14)
    сэтгэгцийн эмгэгтэй хүний тэмдэглэл шиг л байна даа хөө
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • ХЭХЭ (139.5.219.12)
    ЭЛБЭГЭЭ ЭНЭ НИЙГМИЙН СҮВНҮҮДЭД ХАТУУ ШИЙТГЭЛ ОНООХ ХЭРЭГТЭЙ
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Шүүхийн шинэчлэл нэрээр шүүхийг самарч гүйцлээ. ҮҮНЭЭС БОЛЖ ТӨСӨВТ 35 ТЭРБЭУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛААД БАЙНА.
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЭЛБЭГЭЭ БОЛ МОНГОЛ ОРОСЫН ХАРИЛЦААГ ХҮЙТЭН ДАЙНЫ ХЭМЖЭЭНД АВААЧСАН ГОЛ БУРУУТАН ШҮҮ ДЭЭ..... ГЭТЭЛ ӨНӨӨ АМЕРИК БАРУУНЫХАН НЬ Ч ТООХОО БОЛЬСОН..
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
    • ХЭХЭ
      ОРОСУУД БОЛ ӨВӨГ ЧИНГИСЭЭС ЭХЛЭЭД ӨНӨӨГ ХҮРТЭЛ МОНГОЛЫН ДАЙСАН БАЙСАН ДАЙСАН БАЙСААР Ч БАЙХ БОЛНО ОРОС СӨНӨЖ МОНГОЛЫН НЭГ ГОЛ ДАЙСАН ДАРАГДАХ БОЛНО
      2016 оны 12 сарын 19
  • Зочин (103.9.90.98)
    Тухайн үед Элбэгээг дэмжээд явсан олон зуун мянган хүн өнөөдөр хар толгйогоо шааж байгаа байх даа...
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
    • Зочин
      чи тэгээд наад хар тол
      2016 оны 12 сарын 19
    • vnen
      hahaha nambar guan hvvgiin vedl uud nar harj bjde mongol uls
      2016 оны 12 сарын 19
    • Зочин
      Яг үнэн надаас авхуулаад. Хажууд нь Н.Энхбаяр зүгээр л халаасны хулгайч байж.
      2016 оны 12 сарын 19
    • ХАХАХА
      ЗААСС БИТГИЙ ХУДЛАА ШААЛЦААД БАЙ НАМБАРЫН БАЛИН ХАМАРТЫГ ХАРИН ДЭМЖИЖ ЯВСАНДАА ӨНӨӨДӨР ХАР ТОЛГОЙГОО ТАСДААД ХАЯХАД БЭЛЭН ХҮМҮҮС МАААШ ОЛОН БАЙНА ПИЗДААА МИНЬ
      2016 оны 12 сарын 19
  • Зочин (103.9.90.98)
    АРД ТҮМЭН СОНГООГҮЙ. ХАР МАШИН , ОЮУТНЫ 70.000 ХОЁРООР Л САНАЛ АВСАН ШҮҮ ДЭЭ.
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    МАШ ҮНЭН ЗӨВ БИЧЖЭЭ...
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Өмнөд Солонгост ерөнхийлөгч нь ганцхан үндэслэлээр огцорч байхад манайд 120 байсан ч хууль үйлчлэхгүй
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    хорчин .Ийм ерөнхийлөгчтэй улс гэж бас байна.
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.101.130)
    Элбэгдоржийг ойрын хугацаанд баривчлах юм гэсэн үнэн үү.
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Ard (202.9.40.117)
    Sudlaachdaa amjilt hvse vnen yaldagdaa !!!!!!!!!!ard tvmeen ser dendvv hvltsehgvi bna shvvColongosoos sanaa abaachee!!!!!!!
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Ard (202.9.40.117)
    Ganhuyag cudlaach argagvi uls turiin mundag sudlaach yumaa bichsen yun ni zaabal vnen baih yum Uyangaa ta 2 too amjilt hvse!!!!!!!!!
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (27.123.214.85)
    МАШ ҮНЭН ЗҮЙЛ НИЙТЭЛЖЭЭ
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • zocin (202.9.40.66)
    Elbegdorjiig zailuulah .n zuv udahgui laigaa edlendee
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.5.217.65)
    Хов живээр улс орныг үймүүлж хэрэггүй э Үнхээр тийм байгаа бол бүрэн эрх 6 сар дуусахаар тавьж шоронд нь хийгээрэй Чимээгүй болчихов Уяангаа
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • hogiin sab? (148.60.180.115)
    ylas tor bol hii hooson galzyyral hezee yheheen medehgyi demiirel?...
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Hoid nasandaa honin gyrbel bolooroi chi!!!! (148.60.180.115)
    Mongoliin tyyhen dahi hamgiin adgiin erenhiilegch saiahn aldriig gytaasan hyn,sayahan hyyhedyydtei yarilzah yeeree bi ysand seleh dyrtai namaig hyyhed baihad Zereg syman jijighen bylag baisan tyyndeel dyyldeg bailaa geb?Teheer bylagiin ys byzartyylaj baisan bagaasaa gainii damsig baijee,gej bodoh ye garab!ene muu geleg bainga bidnii tolgoi ergyyleh yum aa!!ylas torch nertei luibarchid iim byzar argatai boltoi!!!hoid nasandaa honin gyrbel bolooroi chi!!!!
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.7.85)
    хар машинаар сонгогдсон ард түмэн сонгоогүй
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.40.156)
    5112 -ыг дэмжиж нүүр нүүрээ хараад халуун ярилцлага хийчих төрийн тэргүүнээ хараан гэдэг дам цаад утгаараа ард түмнийхээ сонголтыг үл хүндэтгэж сонгогч нийт монголын ард түмнийг үл хүндэтгэж байна гэсэн үг юм аааа
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (113.36.205.163)
    Yhej dald oroosoi
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • ottawa (202.9.43.104)
    Miye Elbeg 2 niileed Mongol orniig jinhene haanchlaliin sistem ruuu oruulj baigaa ni margashgui unen
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Дамба (112.72.12.91)
    Элбэгээ бас түүний хамсаатан хүчний байгууллагынхан яагаад Америкийг сохроор шүтээд өмгөөлөөд байдаг юм бэ. Америк оролцохгүй юм дэлхийд байхгүй тэгээд нөлөө ул мөр нь даан ч бараан байх юм даа
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Zochin (59.153.114.221)
    Deerhi zuiluudiig hudalaa gej uguisgehiig ni haria, Odoo tuund hevleliin erh chuluu gej gargaj irsen ni l joohon chudur bolj bgaa bh. Yag saihan yum yarisaniihaa esreg hiideg sonin hun shuu, ene ulsiin ezen bolson ard olniig nudgui, chihgui, oyoun uhaangui gej bodoogui bailgui
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • иргэн (124.158.90.56)
    Миний мэдэх ганцхан үнэн энэ дотор яг байна Тэргүүн хатагтай Болормаагийн Хавдарын эсрэг санд Гадаад дотоодын компанууд ихээхэн хандив өгцгөөдөг юм билээ.Тэр их мөнгө эзэддээ очиж эдгээдэг л байх даа бодвол
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Батаа (202.179.29.62)
    Үүнийг унших боломж авч ирсэн АРДЧИЛАЛД баярлалаа.
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
    • Цахар
      Бас бичих боломж авч ирсэн АРДЧИЛАЛД баярлалаа
      2016 оны 12 сарын 19
  • ganba (27.123.214.89)
    Bauartsogtiin davalgaand hamt yavna bizee. Ex erunhiilugchiig barivchilj boldgiig uuriin bier uzuulsen nuhur shuu dee
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ЭНЭХҮҮ ТААМАГЛАЛУУДАА БОЛИОД, МОНГОЛЧУУД МИНЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ МОНГОЛЫН ОЛОН НИЙТИЙН ТЕЛЕВИЗЭЭР УРЬЖ, ӨӨРИЙНХ НЬ АМНААС БҮХ ХАРДАЖ БАЙГАА АСУУЛТУУДЫНХАА ХАРИУГ АВБАЛ ЯАСАН ЮМ БЭ? ЭРХ БИШ ЭБЭЭ ХАРИУЛАХ НЬ ГАРЦААГҮЙ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА. ХАРДАХ НЬ ХҮНИЙ ЭРХ Ч ГЭЛЭЭ, УГ ХҮНЭЭСЭЭ, ЦАГТ ХЯЗГААРЛАЛГҮЙ, БАРИГДАЛГҮЙ ЭНЭ АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛЧИХ ТЕЛЕВИЗ МОНГОЛД БАЙГАА БИЗДЭЭ. ЭБЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ЯМАРЧ ГЭСЭН БҮХ АРД ТҮМНЭЭСЭЭ СОНГОГДСОН ХҮН. ТАТГАЛЗАХГҮЙ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА...
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
    • Зочин
      ЁСТОЙ ХУЦНАА Л БАЙНА Ш ТЭЭ
      2016 оны 12 сарын 19
    • Зочин
      наад гай чинь хошгирохоос хариулж чадах уу ... олон хувьсагчтай тэгшитгэл бодохыг хар сармагчингаас сурсан байхйй
      2016 оны 12 сарын 19
  • Зочин (66.181.185.94)
    Манайхан их тайван ч юм шиг, хэнэггүй ч юм уу, сонин ард түмэн! Солонгосууд бараг шалихгүй юмаар Ерөнхийлөгчөө унагачихлаа шдээ!!! Энэ хэрэв үнэн бол Эби огцроод зогсохгүй ял шийтгүүлэх юм биш үү????
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.7.29)
    тийм үү? үнэмшихгүй байна уу? эрдэнэтийн 49 -ын эзээн?
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
    • ХАХАХА
      БИ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН ЭЗЭН ХАХАХАХ ГИЧИЙНҮҮД МИНЬ ХАХХАХА
      2016 оны 12 сарын 19
  • bayaraa (202.9.40.219)
    Uyangaa yriad bgaa bolhoor unemshil muutai bna l daa....
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • хахах (202.5.196.34)
    шар уянга яахав дээ зайлуул ерөнхийлөгчийг зөөлчилж байхгүй юу даа хаххахах чааваас улс төрийн янхан
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.23.70)
    эрт орой хэзээ нэгэн цагт үйлийн үрээ эдлэж л таараа, тэр цаг нээх их холгүй байх өө
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • зөв (203.91.114.170)
    монголчууд ер нь сонин хүмүүс шүү. улс орныг чинь сүйрүүлж дуусаж байхад энэ мэт яахав вээ гээд суугаад байхын. Уг нь бол огцруулах үндэслэлтэй л юм байна. Огцруулъя элбэгдоржийг...
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.25.98)
    ингэж улс орноо сүйрүүлж ард иргэдийн амьдрал дордуулчихаад доромжилж буй мэт төрийн 9-н хөлт цагаан туг тойрсон шигээ баясалтай дэвсэн болоод тойрч явдаг энэ мөн тэнэг хүн шүү
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.72.243.209)
    Эхлэлийг нь хараад л Ганхуянга бичиж гэж таалаа
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.106.165)
    Авлигачидтай тэмцэх их хэцүү ажил юм даа. Намынх нь нөхөд авлигачид болохыг харлаа. Тэд нартай тэмцэхээр эргүүлээд Элбэгдорж руугаа дайрах юм даа чааваас. Ийм Ерөнхийлөгчтэй байгаадаа баярлах л хэрэгтэй дээ
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.8.6)
    ЭНЭ СҮРХИЙ БИЧЭЭЧ БОЛ СЭТГЭЦИЙН АСУУДАЛТАЙ ХҮН ДЭЭ
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
    • Зочин
      ЧИ БОЛ ЯМАР АСУУДАЛТАЙ ЭТГЭЭД ВЭ
      2016 оны 12 сарын 19
  • иргэн (202.179.29.238)
    Элбэгдорж Төрийн 9 хөлт цагаан тугийг тойрон дэвж өөрөө өөрийгөө баясгаж байгаа нь монголын ард түмнийг доромжилж байгаа хэрэг.
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
    • Зочин
      estoi gutamshig.
      2016 оны 12 сарын 19
    • хэхэ
      надад бол үнэхээр сайхан санагдсан
      2016 оны 12 сарын 19
    • Зочин
      УЛС ОРОНЫГ ЯАЖ ДОРОМЖИЛЖ БОЛДОГИЙГ ЯРУУ ТОДООР ХАРУУЛЖ БАЙЛЭЭ.
      2016 оны 12 сарын 19
  • Зочин (43.228.131.110)
    Эргүү балай АВГАЙ хуц.
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.35.145)
    УЯНГА МУНДАГ.
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.193.198)
    zarim ni ch yaahav undesleltei l yum... zarimiig ni bol unshaad uyanga gedeg nuhuriig eruul bish gej bodloo
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрэгтэйчүүдийн дундаж цалин 2.8 сая, эмэгтэйчүүдийн дундаж цалин 2.4 сая төгрөг байна
    20 мин
  • Элсэлтийн шалгалт маргааш эхэлнэ
    24 мин
  • Голомт банк BNY банктай хамтран “Golomt Bank & BNY Joint Compliance Workshop 2025” арга хэмжээг зохион байгууллаа
    39 мин
  • ГХЯ: Израил, Иранд зорчихгүй байхыг зөвлөж байна
    49 мин
  • Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
    1 цаг 31 мин
  • Х.Нямбаатар: Бурхны авралаар өнгөрсөн жил хот мөнгө босгож, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсан
    1 цаг 38 мин
  • Х.Нямбаатар: Хуучин алаг хавтан, бордюрыг аймгууд авч байгаа
    1 цаг 50 мин
  • Ж.Бат-Эрдэнэ: Намууд нэгдлээ гээд амаа хамхих асуудал биш
    2 цаг 2 мин
  • Б.Батбаатар: Засагт хамтарвал парламентын ардчиллыг хадгалж ажиллана
    2 цаг 12 мин
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
    2 цаг 13 мин
  • Энэ засгаас эргэн санах САЙН ҮЙЛ
    2 цаг 25 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2 цаг 42 мин
  • Байнгын хороод хуралдана
    3 цаг 22 мин
  • Дэлхийн аваргаас "хүрэл" медаль хүртсэн ОУХМ Б.Ганхайч гэж хэн бэ?
    3 цаг 26 мин
  • Ангир уураг шиг ард түмэн минь, гэх нь үү?
    3 цаг 38 мин
  • Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    3 цаг 39 мин
  • Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
    3 цаг 42 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ
    4 цаг 9 мин
  • Нийтийн тээврийн орлого энэ оны эхний таван сарын байдлаар 22 тэрбум төгрөгт хүрчээ
    5 цаг 20 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулна
    5 цаг 23 мин
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • С.Ганбаатар: Ерөнхийлөгч үсэрч орж ирсэн нь дэндүү жижигхэн байгаагийн шинж
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Намын бодлогоо сөрж, Г.Занданшатарт "ёсолсон" ДӨРӨВ
  • Х.Нямбаатар: Зам засварт 1-2 зуны бороонд урсчихгүй, автобусны жинд хотойж гүдийхгүй полимер битум ашиглаж байгаа
  • С.Цэнгүүн: МАН-д арай өөр нэр дэвшигчид байж болоогүй юм уу?
  • Ч.Номин: Дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Ц.Даваасүрэн: Сайд болох санал ирвэл чадах л ажил
  • Чуулган: УИХ-ын гишүүн Х.Баттулга гадаад томилолттой, сайдын үүрэг гүйцэтгэгч Т.Доржханд эмнэлгийн чөлөөтэй байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Л.Гантөмөр: МАН-тай хамтрах асуудал байхгүй
  • Б.Пүрэвдорж: Тэтгэврийн зээлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол ахмадуудтайгаа жагсана шүү
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
24 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • БАРИМТ: Бурхан багшийн Их дүйчин өдрийн талаар мэдвэл зохих зүйлс
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК