Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: ТЕГ-ын шинэ дарга Д.Гэрэл гэж хэн бэ

2017-11-02
0
ЖИРГЭХ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Хурцыг чөлөөлж, түүний оронд Д.Гэрэлийг томилжээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн дуулиантай томилгоонуудын нэг нь энэ байв. Уг нь энэ албан тушаал хурандаа, дэд дарга нарын нэр бүхий дөрвөн хүн яригдаж байсан ч  Д.Гэрэл шууд томилогдов.  Д.Гэрэлийн хувьд ТЕГ-ын даргын суудал шинэ албан тушаал биш. Тэрбээр одоогоос таван жилийн өмнө энэ байгууллагыг толгойлж байсан юм. Ингээд ТЕГ-ын шинэ дарга Д.Гэрэл гэж хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэе.  

 

 

Намтар

 

Баримт 1. Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургуулийг төгсгөж,  ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн.

 

Баримт 2. НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга,

 

Баримт 3. Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга

 

Баримт 4. БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байсан.

 

Спортын хүн

 

Баримт 5. Монголын Теквондогийн холбооны хүндэт Ерөнхийлөгчөөр 10 гаруй жил ажилласан төдийгүй Олимпийн хороо “Олимпийн алтан од”-оор шагнаж байжээ.

 

Баримт 6. Түүнийг самбо, боксын  спортоор хичээллэж байсан талаар ойр дотныхон нь ярьдаг.

 

Элчин сайд

 

Баримт 7. Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож  2013 оны 5 дугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан.

 

Баримт 8. Түүнийг 2012 онд ТЕГ-ын даргаар томилогдоход тус газрын даргаар Р.Болд ажиллаж байсан юм. Түүнийг үүрэгт ажлаас нь гэнэт чөлөөлсөн. Энэ цаг хугацаа бол 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө.

 

Баримт 9. Тэрбээр үүнээс өмнө  2009 оноос хойш БНСУ-д суух элчин сайдаар ажиллаж байгаад 2011 онд эргүүлэн татаж байсан билээ.

 

Баримт 10. 2012 онд Р.Болдоос халааг нь авч Тагнуулын Ерөнхий газрын 9 дэх даргаар ажилласан ч тэрбээр хамгийн богино хугацаанд энэ байгууллагыг толгойлсон  даргаар мөн тодорсон билээ.

 

ТЕГ-ын даргаас халагдсан шалтгаан

 

Баримт 11. 2013 онд түүнийг тухайн үеийн Ерөнхий сайд чөлөөлсөн.

 

Баримт 12.  Энэ талаараа “ТЕГ-ын дарга бол Монгол улсын нүд чих болж зөв шийдвэр гаргахад мэдээллээр хангах байгууллага. Гэтэл үүргээ биелүүлж ажиллахгүй байсан. Тухайлбал, Якунины захидал надад ирэхээс өмнө сонин дээр гарсан. Яагаад тэгэв. Захидлыг задалсан хүнийг олоод ир гэхэд биелүүлээгүй”

 

Баримт 13. “Солонгосоос шатахуун оруулж ирье гэхэд хэдэн авлигач нь нийлж байгаад Солонгосын компаниас 30 мянган ам.доллар идчихсэн байсан. Мөнгө хүлээж авсан хүнийх нь гарын үсэгтэй баримтыг олж өгөөд энэ хэргийг тодруул гэхэд чадаагүй”

 

Баримт 14. ““Роснефть” дээр очоод шатахууны үнээ битгийн буулга. Нэмээд бай гэж хэлсэн хүн бий. Тэр хүнийг мөн олоод ир гэсэн ирээгүй. Ийм байхад нь даргыг нь өөрчлөхгүй яах юм бэ” гэж хариулж байжээ.  

 

Баримт 15. Харин Д.Гэрэл энэ талаар “ “Намайг ямар үндэслэлээр ажлаас халсаныг мэдэхгүй байна. Засгийн газар хуралдах үед би эмнэлэгт байсан. Одоо ч эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлэгээс гараад тушаалтай танилцана. Би ажлаа өгөх хүсэлт гаргаагүй” гэсэн юм.

 

Засгийн газрыг "ялав"

 

Баримт 16. Улмаар 2013 оны 8-р сард Хурандаа Д.Гэрэл нэхэмжлэл бичиж Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан.

 

Баримт 17. Шүүхээс Д.Гэрэлийг хууль бусаар ажлаас нь халсан гэдэг шийдвэр гаргасан байдаг.

 

Баримт 18. ТЕГ-ын даргын томилгоо зургаан жилийн хугацаатай байдаг аж.

 

Баримт 19. Тагнуулын байгууллагын тухай хуулиар газрын даргыг чөлөөлөхдөө өөрөө хүсэлт гаргасан, биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан, эсвэл гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр нотолсон бол ажлаас нь чөлөөлдөг гэж заажээ. Харин бусад тохиолдолд чөлөөлөхийг энэ хуулийн 14.5 дахь заалтаар хориглосон байна.

 

Дуулиант зодооны талаар хэвлэлд...

 

Баримт 20.  2015 онд тэрбээр "дэлбэртэл" зодуулсан гэх дуулианд холбогдож байв.

 

Баримт 21. Мэдээллийг дэлгэрүүлбэл  ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга асан “шанага” М.Ганболд нар ширүүн зодоон өрнүүлсэн гэх.

 

Баримт 22. Тэд бизнес болон мөнгөний маргаанаас болж зодолдоод зогсохгүй М.Ганболд нь Д.Гэрэлд нэлээд гэмтэл учруулсан талаар хэвлэлийнхэн шуугисан.

 

Баримт 23. Гэхдээ ч энэ хоёр эрхмийн зодооны талаарх мэдээллийг хүчнийхэн ихэд нууцалсан.

 

Баримт 24. Тэдний энэхүү зодооны талаар нэг ч үг үсэг гадагшаа гаргаж болохгүй гэсэн үүргийг ч алба хаагчид нь аваад байгаа талаар хэвлэлд онцолжээ.

 

24tsag.mn

 

 

image

У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн дуулиантай томилгоонуудын нэг нь энэ байв. Уг нь энэ албан тушаал хурандаа, дэд дарга нарын нэр бүхий дөрвөн хүн яригдаж байсан ч тааварт байгаагүй Д.Гэрэл шууд томилогдсон нь олны анхаарлыг ихэд татав. Д.Гэрэлийн хувьд ТЕГ-ын даргын суудал шинэ албан тушаал биш.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • тэтгэвэрийн хүн (59.153.113.139)
    Тэтгэвэрийн насны хүн гээд намайг ажилд авдаггүй.би 57настай.гэтэл энэ хөгшин юранда мэтийн этгээдыг танил тал ар өвөрөөр томилж байдаг иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж хий хоосон лоозон уриа шиг хууль монголд хэрэг бна уу.тэгвэл тэтгэвэрийн насны бүх хүмүүсийг ажилд нас харгалзахгүй авах шийдвэр ЗГ гарга.
    2017 оны 11 сарын 05 | Хариулах
  • irgen (103.212.117.76)
    er em ni medegdehgvi iim uvguniig zodoh hvn bhuu
    2017 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (59.153.87.174)
    Хүрэлсүхийн хүн юм байгааз дээ чаос тааруухан намтартай гэж хэлэхээр юм байна.
    2017 оны 11 сарын 04 | Хариулах
  • zochin (103.57.95.23)
    mundag hun gesen bolj baina
    2017 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (59.153.87.201)
    65 настай юм байна ш дээ залуу сайхан хөнгөн улсууд их байхад залуу улсуудыг дэмжмээр байгаа юм даа
    2017 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.21.106.136)
    Бас л олигарх хүн шүүдээ баруун 4 замын хилл сайд хотхоныг 5 давхарын суурин дээр 12 болгоод барьсан
    2017 оны 11 сарын 03 | Хариулах
  • Zochin (202.9.42.222)
    Gerel guai ikh hurungujsun hvn harj l baiy
    2017 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.177.113)
    Aimaar bayan hun dee
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • mmm (112.72.8.250)
    iim balai yumig dahin dahin darga bolgoj yana odoo avilgalas angid tiim hvnig tavimar yuma
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • ner (66.181.180.55)
    sitgel huduljinee
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.72.240.5)
    дуулиантай хөгшин нэгэн томилогдож байгаа нь сонин байна
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Цнд (66.181.160.50)
    Тааруухан тагнуулч байх нь ээ дээ. Чамайг хэрхэн ажиллахыг чинь харах л үлдэж байх шив
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    51 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    2 цаг 21 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    3 цаг 45 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    3 цаг 57 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    4 цаг 17 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    4 цаг 52 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    6 цаг 1 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    6 цаг 19 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    6 цаг 51 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    6 цаг 57 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    7 цаг 4 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК