Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чингис Хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой 24 баримт

2017-11-19
0
ЖИРГЭХ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг билээ. Энэхүү тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. Түүний байгуулсан гавъяа болон түүх намтар нь маш олон хүмүүст урам зориг, бахархах сэдэл төрүүлдэг. Гадынхан түүнийг хэрхэн дүгнэдэг вэ. “list25” Агентлагт,ОХУ-ын “Комсомольская правда” сонин  болон бусад хэвлэлүүдэд бичигдсэн Чингис хааны тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

 

 

Баримт 1.  Чингис хаан төрөхдөө нөж атгаж төрсөн. Домгоор бол Чингис хаан төрөхдөө гартаа шагайн чинээ нөж атгаж төрсөн нь түүнийг аугаа их эзэн хаан болохыг бэлгэдсэн гэдэг.

 

Баримт 2. Чингис хаан 50 хувь европ, 50 хувь ази цустай гэж үздэг. Зарим судлаачид дээрх өвөрмөц гадаад байдлыг ази болон европ ген холилдсон гэдгийн баталгаа хэмээн үзжээ.

 

Баримт 3. Чингис хаан, Хятадаас ОХУ хүртэлх нутаг дэвсгэрт оршин сууж байсан тархай бутархай олон овог аймгуудыг нэгтгэж, Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан ажээ.

 

Баримт 4. Овог аймгууд түүнийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг байв. Олон тархай бутархай овог аймгууд түүний сүр хүч, ухаан бодлыг хүлээн зөвшөөрч, эзэн хаан, удирдагчаараа өргөмжлөв. Овог аймгуудын нэгтгэсэн их хуралдайн үеэр түүний нэрийг өөрчилж Чингис хаан хэмээн нэрийдэхээр шийджээ.

 

Баримт 5. Чингис хаан барагцаалбал 40 сая хүн хороосноороо цаг уурын өөрчлөлтөд нөлөө үзүүлсэн хүн гэгддэг. Энэ нь агаар мандлаас 700 сая тонн нүүрс хүчлийг цэвэрлэснээр дэлхийг сэрүүн уур амьсгалтай болоход жаахан ч гэсэн нөлөөлсөн гэсэн үг юм.

 

Баримт 6. Түүний эзэнт гүрэн дэлхийн түүхэн дэх хамгийн агуу, хамгийн том нутаг дэвсгэртэй төрт улс юм. Монголын эзэнт гүрэн ид ноёрхлын үедээ Номхон далайгаас Дорнод Европ хүртэл өргөн уудам газар нутгийг эзлэн оршиж байжээ.

 

Баримт 7. Монголчууд үнэндээ дайн тулааныхаа ялалтуудын ихэнхэд нь тоогоор дутуу байжээ. Тэд морин дээр хуурамч хүн суулгах, их тоос босгохын тулд мориныхоо сүүлэнд саваа мод уях гэх мэтчилэн сайтар боловсруулсан арга мэхээр өөрсдийн дайснуудын нүдийг хуурах тал дээр маш сайн зохион байгуулалттай байсан.

 

Баримт 8. Чингис хааны байлдан дагуулалтын үеийн хэд хэдэн аян дайн тухайн овог аймаг, хүн ардыг хүүхэд хөгшид, эмэгтэйчүүд гэж ялгалгүй хүйс тэмтэрсэн тохиолдлоор төгссөн байдаг ажээ.

 

Баримт 9. Түүнд хүн таних онцгой чадвар байсан бөгөөд өөрийн албатуудаа сонгохдоо удам судар, гарал угсааг нь харахаас илүүтэйгээр үнэнч шударга зан, чадвар туршлагыг нь голчилдог байжээ. Тайчууд аймагтай дайтах үед тэрээр харвасан суманд өртөх шахжээ. Чингис хаан олзны цэргүүдээс хэн харвасан болохыг нь асуухад нэгэн цэрэг шударгаар өөрийгөө илчилсэн байна. Энэ хүн бол хожим нь түүний итгэлт жанжин болж Зэв хэмээх нэрийг авчээ. 

 

Баримт 10. Монголчуудын хийсэн аян дайн тухайн үеийн дэлхийн нийт хүн амын 11% -ийг бууруулсан. Мөн Ираны газар нутагт маш олон хүмүүсийг алснаар Ираны хүн ам 20-р зууны дунд үе хүртэл Монголын эзэнт гүрнээс өмнөх байсан түвшиндөө дахин хүрч чадаагүй хэмээн эрдэмтэд  тэмдэглэдэг.

 

Баримт 11. 1258 онд Монголчууд Багдадыг сүйтгэсэн юм. Түүнээс амьд үлдэгсэд хэлэхдээ, “Тигри голын ус, голруу орсон асар их хэмжээний номоос гарах хар бэх болон алагдсан гүн ухаанчид, эрдэмтдийн цусны улаан өнгөөр урсаж байсан юм” гэжээ. 

 

Баримт 12. Чингис хаан аливаа улс орныг шууд эзлэн түрэмгийлэхийг урьтал болголгүй,  өөрийн улстай эвсэж нэгдэхийг санал болгодог байжээ.  Тэрээр 1219 онд Хорезм улстай  гэрээ байгуулж  “Торгоны зам”-аар худалдаа наймаа хийхээр болсон ч Хорезмийн Шах амлалтаа зөрчиж түүний илгээсэн төлөөлөгчдийг алсан байна. Үүнээс болж  тэр цэрэг армиа илгээж Шахын вант улсын хэдэн сая иргэдийг хөнөөж бут ниргэсэн ажээ. Мөн Тангуд улс Чингис хааныг Хорезм улсад дайтаж байгааг ашиглан Монголын эсрэг Алтан улстай холбоо байгуулжээ. Чингис хаан Алтан улсыг дайлахад саадгүй болгохын тулд 1225 онд Ельюй Чуцай, Өгэдэй, Тулуй, Боорчи, Сүбэдэй нарыг дагуулан Тангуд улс руу дайлаар мордож ганц шөнийн дотор бут цохижээ.

 

Баримт 13. Зарим түүхчид Чингис хааныг “галдан шатаах“-ын загалмайлсан эцэг хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тэрээр тухайн эзэлсэн улс орныхоо соёл иргэншлээс ямар ч ул мөр үлдээлгүйгээр устгах чадалтай байлдааны технологийг ашигладаг байсан байна.

 

Баримт 14. Зарим нэг мэдээллээр, Перс буюу одоогийн Иран улсын ард иргэд 1900 он хүртэл Монголын эзэнт гүрний довтолгооны үеийн айдсаасаа салаагүй хэвээр байжээ.

 

Баримт 15. Чингис хааны алтан ургийг 20 дугаар зуун хүртэл бүртгэж байсан. 1918 онд Богд хаан Монголын хан, ноёдын гэр бүлийн бүртгэлийг хадгалах зарлиг буулгаж байлаа. Өнөөдөр Чингис хааны шууд удмынхан Монгол, Өвөр монгол болон бусад олон оронд амьдарч байна гэж бичжээ. 

 

Баримт 16. Чингис хаан Төв Азид 16 сая үр удамтай, “хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн амжилттай биологийн эцэг” хэмээн тооцогддог. 2003 онд хийгдсэн нэгэн том судалгаагаар дэлхий дээр одоо амьдарч буй 200 эрэгтэй тутмын 1 нь Чингис хааных байж болзошгүй “Y” хромосомтой байсан бөгөөд энэ нь дэлхийн бүх эрэгтэй хүмүүсийн 0.5 % нь түүний шууд удмын хүн байх үндэслэлтэй гэсэн үг юм.

 

Баримт 17. Чингис хаан ядуу тарчиг хүмүүс болон лам хуврагуудыг татвараас чөлөөлж, бичиг үсэгт суралцах үйл хэргийг дэмжин, шашны чөлөөт байдлыг бий болгосон бөгөөд маш олон хүмүүсийг олзлохоосоо өмнө өөрийн эзэнт улсад дагаар орохыг уриалдаг байжээ.

 

Баримт 18. Чингис хаан Дэлхийд анх олон улсын шуудангийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Морьтон  Монголчуудын хамгийн хүчтэй зэвсэг бол харилцаа холбооны шуурхай сүлжээ байжээ. Маш өндөр зохион байгуулалттай морин өртөөг байгуулан захидал илгээмжээ хурдан шуурхай өдөрт 300 гаруй замыг туулдаг байв. Мөн тэд үүнийг тагнуулын шугамаар  ашигладаг байжээ. Энэхүү өртөөний ачаар гадны түшмэл, худалдаачид Монголын газар нутгаар аюулгүй зорчиж өнгөрдөг байсан гэнэ.
 

 

Баримт 19. Тэрээр өөрийнхөө дүр төрхийг хөрөг зурганд үлдээх, хөшөө баримал бүтээх эсвэл зоосонд цутгахыг хэзээ ч зөвшөөрч байгаагүй. Чингис хааныг нас барсны дараа л анх удаа түүний дүр төрх илэрхий болсон юм.

 

Баримт 20. Гэхдээ олон эх сурвалжид  түүний гадаад төрх тодорхой  дурдагдаагүй өнгөрчээ.  Түүхчид энэ асуудлаар одоо хэр нь зөрчилдөөнтэй байдаг бөгөөд түүнийг  урт үс, сахалтай бөгөөд нуруулаг хүн байсан гэдгээс өөр зүйл олдоогүй ажээ. Гэвч 14-р зуунд Персийн түүхч Rashid al-Din гэгч тодорхойлохдоо “Чингис хаан улаан үс, ногоон нүдтэй байсан” хэмээсэн байна.

 

Баримт 21. Чингис хааны онгоныг голд живүүлсэн гэх мэдээлэл байдаг. Тэрээр гэрээслэлдээ нөгөө ертөнцөд одсон хойно нь хэн ч ясыг нь өндөлзүүлэхгүй гэсэн үүднээс өөрийнх нь онгонг голд хийхийг тушаасан гэж зарим эрдэмтэд үздэг ажээ.

 

Баримт 22. Эх сурвалжуудад түүнийг 1227 онд мориноос унаж бэртсэний улмаас нас нөгчсөн гэсэн байдаг. Түүний оршуулгад оролцсон  хүмүүсийг бүгдийг хөнөөж, оршуулсан газрыг дахин мориор гишгүүлж далдалсан гэдэг бөгөөд түүний шарилыг Бурхан Халдун ууланд нутаглуулсан  хэмээн ярьдаг ч өдийг хүртэл тодорхойгүй хэвээр...

 

Баримт 23. Монголчууд өөрсдийн бүтээсэн эрхий хурууны бөгжөөрөө эрхий хуруугаа гэмтээхээс урьдчилан сэргийлэхийн тулд нумын хөвчийг эрхий хуруугаараа тасалдаг байв.

 

Баримт 24. Зөвлөлт Холбоот Улс, Чингис хааны түүхийг устгахыг оролджээ. Чингис хаан бол Монголын агуу хаан төдийгүй үндэсний баатар юм. Гэвч Монголчууд Зөвлөлт Холбоот улсын нөлөөнд байх үед түүний нэрийг дурсах ч хориотой байжээ. Үүгээр ч зогсохгүй дунд сургуулийн сурах бичгээс түүний түүхийг хассан байна. 1990 онд Монголд Ардчилсан Хувьсгал гарсны дараа Чингис хааны түүхийг дахин сэргээж бичжээ.
 

 

image

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг билээ. Энэхүү тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. Түүний байгуулсан гавъяа болон түүх намтар нь маш олон хүмүүст урам зориг, бахархах сэдэл төрүүлдэг. Гадынхан түүнийг хэрхэн дүгнэдэг вэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (139.5.219.30)
    Оросод явахад нэгэн буриад өнөөгийн манай улс төрчдийн байр байдлаас болон ард түмний хоорондын хагарал,эвлэлдэн нэгдэж чаддаггүй байдал зэрэгээс үндэслэн маш эвгүй үг хэлж билээ.Монголын бүх зориг зүрхтэй эрчүүд нь аян дайны үед нутгаасаа холдож тэндээ сууршсан байхаа,одоо монголд тэр үеийн зоригт цэрэг эрсийн арын албанд үлдсэн зориг зүрх муутай иргэд нь өнөөгийн монголын нүүр царай болон улс орноо түвээж тараан худалдаж хооррондоо алалцаад байх шиг гэжҮнэн ч юм шиг,уурламаар ч юм шиг эвгүй байж билээ.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Молорда (202.179.2.118)
    Их хааны асар их баялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА бна вэ.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Хархоринд ислам,будда,христийн сүмүүдтэй,гадаадийн худалдаачид урчууд хурсан олон хэл соёл урлан байгууламж ихтэй динар,дирхэм гэх зоостой бсн гэж М.Поло болон бусад эх сурвалж батлаад бдаг. Гэтэл манайд ХҮНД үзүүлж ШУы эргэлтэнд орсон олигтой ОЛДВОР ЮУ бна вэ?Алт мөнгөн тоногдож,дээрэмдэгсэн байж болохч БУСАД УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ.Харамсалтай нь Бидэнд ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭХЭЭС өөр олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛАЙР,ХОНГИРАТ КИПШАК гхт аймаг овгууд болон ИХ ХААНЫ шууд угсаа болох ТӨРЕ чүүдын хэлхээг ХАСГУУД олон зуун жил тасрлалгүй өдгөө хүртэл өвлүүлж явааг нь СУДАЛЖ мэдээд ,,, БИ ШОКОНД ОРСИЙН Ш ДЭЭ..хэхэ МГЛ үндэсний дээл хувьцасхантаз,хөөрөг да_лян.шанз лимба хуучир ёчинтой урд зүгийн аялгуу нэв
    2017 оны 12 сарын 02 | Хариулах
    • мол
      БИ ШОКОНД ОРСИЙН Ш ДЭЭ..хэхэ МГЛ үндэсний дээл хувьцасхантаз,хөөрөг да_лян.шанз лимба хуучир ёчинтой урд зүгийн аялгуу нэвт шингэсэн ардын ДУУ. төрийн далбаан дээрхи ИНЯНманай эрдэмтэд эр эм загас гэж бурдаг бсн хэхэ гхм ЭНЭ ИХ ХЯТАДын соёлыг ЯАЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ.Бидны ӨВӨӨ ЭМЭЭгийн бидэнд өвлүүлсэн мөнгөн эдлэл эмээлын баавар.дэнзэн ташуур босоо захтай дээл ГХМт, ер нь МГЛ үндэсний соёлын өв ЯГААД ЭРТны БУНХАН малтлагаар илэрдэггүйЮМ бэ..Архиологийн олдворууд шаал өөр зүг заагаад байхнь урамгүй.Та соёл өөрчлөгддөг гэх байх,гэвч ХЯТАД МАНЖийн өв соёлийг хойч үе УДАМ нь ЯЛГАХАА байтлаа ӨӨРИЙМШҮҮЛСЭН нь хэний буруу вэ.
      2017 оны 12 сарын 02
  • Зочин (150.129.143.219)
    Орос, Казахстан хоёр Чингис хааныг маань монгол хүн биш гэж нотлох оролдлого маш их хийдэг болжээ!!! Интернэтээр дүүрэн шүлсдэж байна, цаана чинь!!! Шар үстэй, ногоон нүдтэй, өндөр нуруутай хүн байсан тул оросын хольцтой байж таарна гээд л авч өгч байна!! Казахууд бол ч бүр увайгүй юм ярьдаг болж!!! Одоогийн Монгол Улсын иргэд бол Чингис хааны үеийн монголчууд биш, тэд бол түрэг гаралтай үндэстэн байсан гэнээ!!! Өөрөөр хэлбэл, казахууд!!!
    2017 оны 11 сарын 19 | Хариулах
    • Ирээдүй чинь хэцүүдлээ монголчууд аа
      13 -р зууны түүх яах вэ 21-р зуунд монгол улс оршихуу гэдэг болоод байна аа найзаа. Дүүрэн хятад солонгосууд энэ орныг эдийн засаг ,соел урлагаар нь колончлож эхлээд байна .зурагтаар дүүрэн солонгос,хятад ,япон кино. Солонгос руу явах гэсэн хүний цуваа.Хэн нэгэнтэй цэц бүлаалдаж хэрүүл хийхийн оронд ирээдүй хүүхдүүдийн төлөө тэмц. Чингисийг монгол гэж дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн байгаа .
      2017 оны 11 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    54 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    2 цаг 24 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    3 цаг 48 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    4 цаг 0 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    4 цаг 20 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    4 цаг 55 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    6 цаг 4 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    6 цаг 22 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    6 цаг 54 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    7 цаг 0 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    7 цаг 7 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК