Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Багабандиар хөтлүүлж, улстөрд хөл тавьсан Т.Аюурсайханы 24 БАРИМТ

2018-1-17
0
ЖИРГЭХ

 

БАРИМТ 1. Т.Аюурсайхан 1975 онд Улаанбаатар хотод төрж, Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг 1993 онд дүүргэсэн байна. 

 

БАРИМТ 2. Боловсрол мэдлэгийн хувьд 1995-1999 онд Турк улсын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч мэргэжлээр, 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистраар, 2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантурыг тус тус дүүргэсэн байна. Мөн 2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.

 

БАРИМТ 3. Түүнийг анх улс төрд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди хөтлөн оруулсан гэдэг. Үүнийг нь илтгэх нэгэн баримт нь 2006 оноос эхлэн гурван жилийн турш түүний шадар туслахаар ажилласан түүх. Мөн залгуулан зөвлөхийн ажлыг ч хийж байжээ.

 

БАРИМТ 4. Улс төрийн анхдагч хүчин болох МАН-ын шинэ залуу боловсон хүчин гэгдэх тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээх үед өөрийн дуу хоолойгоо чангаар илэрхийлж байсан нэгэн. Тэр ч бүү хэл намын дарга Ө.Энхтүвшин хариуцлагаа хүлээн огцроход шинэ даргын сунгаанд Т.Аюурсайхан орж, М.Энхболдтой өрсөлдөж ялагдал хүлээсэн.

 

БАРИМТ 5. Энэ нь улс төрд холын зорилготой, том амбицтайгаар орж байгааг нь илтгэсэн юм. Ерөнхийдөө УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд өрсөлдөнө гэдгийг нь илэрхийлсэн гэхэд болно.

 

БАРИМТ 6. Т.Аюурсайханы том амбицыг гүйцэлдүүлсэн хүн нь Т.Бадамжунайг гэж ярих нь бий. Түүнийг тойрогт сойж, сонгуульд ногоон гэрлээр өрсөлдөх эрхийг нь нээж өгсөн гэх бор шувууны жиргээ МАН-ын хаш цагаан ордноос ниссэн.

 

БАРИМТ 7. Эрхэм гишүүний хобби нь мод тарих гэх нь бий. 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа 5000 ширхэг мод тарьжээ. Гэхдээ ургаж өндийссөн нь хэд юм бол.

 

БАРИМТ 8. Чөлөөт цаг, зав гарвал сонгодог урлаг үздэг аж. Тодруулбал, балет үзэх дуртайгаа нэгэн ярилцлагадаа онцолжээ.

 

БАРИМТ 9. Улс төрд нэр цэвэр Т.Аюурсайханы хөрөнгө энгийн нэгний хажууд чамлахааргүй ч улстөрчид дунд бол багахан харагдана. Үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлсэн орон сууц нь 430 сая төгрөгийн үнэтэй, “Toyota prius XW30” унадаг, “Mercedes Benz ML350” маркын машинтай бөгөөд 113 сая төгрөгийн өртөгтэй аж. Мөн хадгаламжиндээ 40 сая 181 мянга 170 төгрөгтэй бөгөөд аль нэг компанийн эзэн биш, аж ахуйн нэгжгүй гэж мэдүүлжээ.

 

БАРИМТ 10. ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан түүхтэй. Тус газрыг удаан хугацаанд удирдаагүй билээ. Ерөнхийдөө намтар баяжуулах хэмжээнд даргалсан.

 

БАРИМТ 11. Тус газрыг толгойлох үедээ чамгүй олон асуудлыг хөндөж чадсан нэгэн. Хэрэглэгчдийн төлөө ажиллаагүй гэж хэлж болохгүй биз. Цахилгаан дулааны үнийн өсөлт, шатахууны асуудал, циркийн хувьчлал гээд олон зүйлд санаа тавин ажилласан байна.

 

БАРИМТ 12. Ер нь, түүнийг улс төрд цэвэр хүн гэсэн тодотгол дагаж яваа. Аливаа хар буруу зүйлийн талаархи мэдээлэл тун ховор. Ганц нэг зүйл дурдвал О.Магнай түүнийг тухайн үед “НИК” ХК-тай холбон “Н.Багабандиар толгойлуулсан нэг түрийвчтэй бүлэглэл” хэмээж байсан. Учир нь, тус компанид тавьсан дөрвөн тэрбумын торгууль цуцлагдсантай холбогдуулан ийнхүү мэдэгдэж байжээ.  

 

БАРИМТ 13. Т.Аюурсайхан ШӨХТГ-ыг удирдсан цагаасаа О.Магнайгийн үед аж ахуйн нэгжүүдэд тавьсан торгууль шийтгэлийн асуудлыг алга болгсон гэх яриа ч бий. Тодруулбал, мөн өмнөх дарга асан О.Магнай сүлжээ дэлгүүрүүдийн торгуулийг хүчингүй болгосон гэж Т.Аюурсайханы хэлснийг няцааж тухайн үед илэрсэн зөрчлүүдээ сүлжээ дэлгүүрүүд бүрэн арилгаж, дахин ийм зөрчил илэрвэл тавьсан торгуулийг маргаан үүсгэлгүй шууд төлнө гэсэн гэрээг шүүх дээр байгуулсан гэж байсан. Мөн Т.Аюурсайхан өөрөө торгуулийн асуудлыг бүгдийг хүчингүй болгосон гэдгийг онцолж байжээ.

 

БАРИМТ 14. Парламентын шинэхэн гишүүн тэрбээр УИХ-ын оффшорчдын эсрэг бүлгэмд ажилладаг. Татваргүй бүсэд хөрөнгө, мөнгөө нуугчдын эсрэг чангахан дуугарч байгаа нэгэн.

 

БАРИМТ 15. Намаа шинэчлэх ажлыг гардан гүйцэтгэх Шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа хэлж байсан үгс нь өдгөө хэр биелж байгаа бол гэдэг сонирхол татна. Тэрээр “Нам бол албан тушаалд хүрэх хөгшүүрэг, ашиг орлого олох хэрэгсэл биш. Нам бол оюун ухааны нэгдэл, үзэл бодлын нэгдэл, ард түмнийхээ төлөөх зүтгэл” хэмээн тодотгосон байдаг. Харин ирэх он жилүүд энэхүү үг нь хэр үнэн болохыг харуулах биз ээ.

 

БАРИМТ 16. Монголын жинхэнэ баялаг бол Монголын хүүхэд, эгэл жирийн ард иргэд билээ. Цөөхөн монголчууд ухаалаг амьдарч, цөөн хүн амаа олигтой удирдаж болно гэж тодорхойлж байсан хүн. Өдгөө төрийн толгойд заларсан тэрээр энэ асуудлыг хэр оновчтойгоор харж байгаа юм бол. Ямартай ч хотын утаа, ядууралд олигтой хариу өгөөгүй л сууна.

 

БАРИМТ 17. Эдийн засгийн ухаанаар тархиа цэнэглэж, эрдмийг нь сурсан Т.Аюурсайхан татваргүй бүсэд хөрөнгөө нуусан нөхдүүдтэй тууштай тэмцэх шийдэлд хүрсэн. Тиймээс ч тус бүс болон эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэсэн нийтлэл гаргаад амжсан байна.

БАРИМТ 18. ШӨХТГ-ын даргаар ажиллах үедээ нэлээд хэл аманд өртсөн тэрээр ямартай ч тус газрын хүндэт дэвтэрт нэрээ мөнхөлсөн. ШӨХТГ-н дарга Д.Мөнхтөрийн тушаалаар УИХ-н гишүүн Т.Аюурсайханыг байгууллагын хүндэт дэвтэрт бичиж, гэрчилгээ олгосон юм.

 

БАРИМТ 19. Бурууд нүд хурц гэдэг шиг нам доторхи болж бүтэхгүйг шуудхан хэлчихдэг тэрээр Засгийн газрын буруутай үйл ажиллагааг ч чимээгүй өнгөрөөж чадаагүй. Ж.Эрдэнэбатын засгийг унагаахад саналаа нэмэрлэсэн.

 

БАРИМТ 20. Тэгвэл У.Хүрэлсүхийн толгойлсон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа тийм ч зөв явахгүй байгаа. Үүнд ямар дүгнэлт хийж байгаа юм бол. Магадгүй энэ засаглал унах эсэх асуудал яригдвал өөрийн саналаа өгөх үү, үгүй юу гэдэг ч сонирхол татна.

 

БАРИМТ 21. Ц.Нямдоржийн улаан фен, түүнийг балиашиглагчдын нэг гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл, У.Хүрэлсүхийн засаг байгуулагдах үед Ц.Нямдоржийг магтан мандуулж, хэлж байсан үг үүнийг санагдуулдаг. Бараг л бурхан гэж хэлэхээ дөхсөн.

 

БАРИМТ 22. Т.Аюурсайхан гадаадад сурч мэргэжлийн өндөр зэрэг дэв хүртсэн учир хэл хэлний мэдлэгтэй. Тодруулбал, англи, орос, турк, япон хэлээр төвөггүй ярьдаг аж. Олон хэлээр ярьдаг болохоор салаа хэлт ч хэмээн хочлох нь байдаг гэнэ.

 

БАРИМТ 23. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж, хэлэлцүүлсэн нь түүний парламентад сонгогдсоныхоо дараа хийсэн том ажлын нэг.

 

БАРИМТ 24. Шударга байх асуудлыг нэн тэргүүнд тавьж, төрийн цэвэршүүлэх, албан тушаалын төлөө тэмцэлдэхгүй байхыг уриалдаг түүний ирэх жилүүдэд ямар ажил хийх нь олны анхаарлын төвд байгаа. Мөн сонгогдсон тойргоос илүүтэй улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулах нь чухал гэх яриа ч чих дэлсч байгаа.

image

Баримт 1. Т.Аюурсайхан 1975 онд Улаанбаатар хотод төрж, Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг 1993 онд дүүргэсэн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • зочид (202.21.97.90)
    энэ нөхөр луйвар хулгайд гаршсан авгай хятадын барилгын компанид ажиллаж байсан хятад хүн шүү дээ
    2018 оны 08 сарын 23 | Хариулах
  • зочин (59.153.112.16)
    УИХ-д Аюурсайхан Батзандан Оюунбаатар Б Жавхалан Учирал Цогтбаатар зэрэг Монголоо гэсэн сэтгэлтэй сайн залуучууд б-а энэ зулуучуудад сайн ажил гэж ерөөе
    2018 оны 02 сарын 02 | Хариулах
  • zochin (202.21.118.138)
    mundag zaluudaa,
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.212.119.250)
    Зурагтаар мэддэг болчихоод магтаад байгаа хумуус урам нь хугарах цаг ирэх л байх даа. Яагаад гэвэл хуучин бууны шинэчилсэн загвар.
    2018 оны 01 сарын 24 | Хариулах
  • иргэн (139.5.218.67)
    сэлэм тогмодиин дүр л харагдаад байдаг юм даа цаашдаа төрийг мөн ч их үймүүлэнэ дээ яана даа ард түмэн минь анхаараарай даа
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • RECLAMnii Mangas (73.246.128.222)
    Yag cameriin omno aihavtar yariad baigaa mortloo tsaanaa shiidver gargah, knop darah boloohooroo shal esreg hiideg nohor baina lee dee. hudlaa nohor
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (119.40.103.34)
    ихэнх гишүүдийг бодвол бас ч гэж гадаад хэлний асуудалгүй залуу ба
    2018 оны 01 сарын 22 | Хариулах
  • зочин (49.0.213.193)
    Шударга сайн залуу гэж боддог ийм л хүн бидэнд хэрэгтэй дэмжиж явдаг шүү
    2018 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.193.181)
    Овоо шудрага хүн гэж бодсон , улаан карьерист өөдгүй мудак байна лээ Нам нэгт Ө.Энхтүвшингээ Шадар Сайд болоход нь шээс алдан Зөв зөнө гээд хашгирч байсан энэ дурак !
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • Г.Батнасан (103.194.176.98)
    Хөхөө донгодхоор хүмүүсийн сэтгэл сэргэж тэр шувууг ёстой гоё шувуу гэж боддог. Гэтэл хөхөө маань өндөгөө бусдын үүрэнд гаргаж, бусдаар тэжээлгэж өсгөдөг. Гоё донгоддог хөхөө өөрөө бусдаар тэжээлгэж өссөн байдаг тэжээгчийнхээ ачийг уран гоё донгодож хариулдаг.
    2018 оны 01 сарын 19 | Хариулах
  • hurel (103.10.20.122)
    mash shudarga ondor bolobsroltol shildeg uls torch
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (124.158.111.65)
    дажгүй залуу гэж ойлгодог, зөв бурууд өөрийнхөө дуу хоолойг гаргаж л яваа төрд байх л ёстой хүний нэг.
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.212.117.125)
    Нямдорж багабаньд бадамжунай гэхээр л шударга хүн байх магадлал тун бага болоод явчих юм даа яая дээ байж итгэж байсан хүний нэг юм сан
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
    • Иргэн
      ХУЛХИ НӨХДҮҮДИИГ ДАГАХААР ЮУ БОЛОХ НЬ ОЙЛГОМЖТОЙ .
      2018 оны 01 сарын 18
    • Г.Батнасан
      Харин тийм ээ.
      2018 оны 01 сарын 18
  • Зочин (103.212.119.250)
    Khurelsukh, Ayaursaikhan,... geed Bagabandiin tseej, nuruunii hamgaalagchid bnaa, bna.
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • zochin (150.129.143.136)
    Ene zaluug eldveer helj doromjloh ereh hendech bhgui. Ene STAshig tord gants gaigui giltaah zaluu. Ayursaihan muu hun boluul tegeed busd ni yu boloh yumbee. MAN shudrg negnee ingej noolj barij iddeg yumaa.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Одоо Хүрэлсүхийн ЗГ-н болохгүй байгаа зүйлд дуугарахгүй байгаа нь шударга хүн мөн үү.Битгий ингэж туйлшир.Ёс зүй авах юмгүй шүү дээ.Зүүний хүчний хүн учир даргаа муулж чадахгүй байгаа нь өөрийнхөөрөө байгаа болж таарч байна уу.Шударга л юм бол хэн хэнгүй л адилхан л буруугийг хэлж залруулах ёстой байтал чимээгүй болж байгаа нь ямар өчүүхэн гэдгээ л харуулж байгаа нь тодорхой.Худлаа дүр исгэдэг нь олон зүйл дээр харагдаж байгаа шүү.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.27.35)
    Gants gaigui zaluu yarihdaa hurtel emh tsegtstei nyamdorjiig dagasnaar buruudah zuil b.gui
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.107.14)
    Хандлага ,байр суурь ойлгомжтой ,асуудал дэвшүүлэн хэрэгжүүлэх арга замаа хамт тодорхойлдог дажгүй залуу, юм хийх насны идэр эр гэж хардаг.
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Мундаг залуу ?
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (27.123.212.132)
    Ug n yarih n ih l zuw tsaanaa yag yamar .helhee holbootoi boltogoo bazuulsan uguig n medehguimdaa. Demjij yawdagshuu ard tumniihe itgeliig bitgii aldaarai.chi mongol hun shuu Auyrsaihan..
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    amny salia ni arilaagui alia salbadai Enhtuvshin gej tom hunii oodoos tsor tsor hiij yamar muuhai teneg bandi gedgee haruulsan. mon end bicheed baigaa shig ali ch heleer erdiin tuvshind yarij chddaggui, hi bi-tai l um bilee, meddeggui hunii hajuud dugaraad baina, meddeg hunii hajuud amaa neehguigee medne, end mash ih hudal zuil baina, asar zalitai, har argatai, doligonuur, gehdee ezendee tuiliin unench gulug. harts ni hurtel gulug shuu dee
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Yu ch medehgui baij tanihgui baij solioroodbaihiin bi 10 jiliin angiinh ni huuhed b.a naad zaluu chin 10 n jilee hurtel onts togsson 23 iig hir bargiin huntogsohgui enhtuvshin chin alban tushaaliin tuluu uheh gej b.san biz dee
      2018 оны 01 сарын 17
    • iluu sanaa bainuu
      Auyrsaihanaas iluug n chi olood heldee . Chi l gulug uymdaa. Enhtuwshin hulgaich chin arhag hulgaich gedegeeree l iluu baih
      2018 оны 01 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    50 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    2 цаг 20 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    3 цаг 45 мин
  • У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
    3 цаг 56 мин
  • "Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
    4 цаг 16 мин
  • Сири ОХУ-ын Газар дундын тэнгис дэх хоёр стратегийн баазыг хяналтдаа авна
    4 цаг 51 мин
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
    6 цаг 0 мин
  • Орос, Украины хооронд агаарын цохилтууд эрчимжиж, дайн ХУРЦАДМАЛ байдалд дахин шилжлээ
    6 цаг 18 мин
  • Тайландад нэгэн хүү өвөө, эмээгээ хөнөөгөөд сургууль дээрээ очин бусад зургаан хүний аминд хүрчээ
    6 цаг 50 мин
  • Гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Даниел Кинаханыг Арабын Нэгдсэн Эмиратаас Ирландад шилжүүлэн өгчээ
    6 цаг 56 мин
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
    7 цаг 3 мин
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    Өчигдөр 11 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК