Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар ОУ-ын Нээлттэй засгийн түншлэлийн V дээд хэмжээний чуулга уулзалтанд оролцлоо

2018-7-24
0
ЖИРГЭХ

Гүрж Улсын Тбилиси хотноо 2018 оны 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд “Нээлттэй засгийн түншлэлийн V дээд хэмжээний  чуулга” уулзалт болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн удирдах зөвлөлийн тэргүүн Г.Занданшатар оролцлоо. 

 

Чуулга уулзалтыг нээж Олон Улсын НЗТ-ийн гүйцэтгэх захирал ноён Санжай Прадхан үг хэлсэн юм. Тэрээр үгэндээ Монгол Улсын сайн туршлагыг онцолж “100 орон иргэдийн оролцоог дэмжиж байна. Тиймээс, иргэдийн дуу хоолой, иргэдийн оролцоо нь төрийн бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулж төр, иргэдэд харилцан ашигтай сайн туршлагуудыг бие биенээсээ суралцах, шинэлэг санаачилгыг хэрэгжүүлж урам хайрлах нь чухал юм. Жишээ нь: Монголын нэгэн хөдөө суурин газарт Иргэний оролцоот төсвийн тусламжтайгаар төсвийн зардлаа 10хувиар бууруулжээ” гэсэн юм.

 

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дараах уулзалт, хэлэлцээрийг хийв.

·  Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын Гүйцэтгэх захирал ноён Эдди Ричтэй уулзаж Олборлох салбарын ил тод байдал, ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил тод болгох талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гаргасан амжилтууд болон ашиг хүртэгч эздийг ил тод болгох “Замын Зураг 2020” төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар ярилцлаа. Түүнчлэн Монгол Улсын ОҮИТБ-ын ажлын албаны үйл ажиллагааг цаашид санхүүжүүлэх талаар хүсэлт тавьсны дагуу ноён Эдди Рич боломжит санхүүжилтийн талаар судлан хариу өгөхөөр тохиров.

 

·  Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Монгол Улсын Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын Нарийн бичгийн дарга Л.Энх-Амгалангийн хамт ОҮИТБ – Бенефицарь өмчлөгч төв ази, кавказын бүсийн уулзалтад оролцож жинхэнэ ашиг хүртэгчдийг ил тод болгох талаар Засгийн газар идэвхитэй ажиллаж  байгаа, энэ зорилгыг хэрэгжүүлэхэд хэд хэдэн хууль, эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах, түүнчлэн шинэ хуулийн төсөл боловсруулж байгаа тухай мэдээллэв.

 

·  Гүрж Улсын ерөнхий сайд асан Ника Гилауритай, Эстон Улсын төрийн захиргааны сайд  Жанек Магги нартай  уулзаж, тус улсуудын цахим засаглалын  тэргүүн туршлагуудтай танилцаж төрийн үйл ажиллагаанд шинэлэг технлогийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар хүртээмж, төрийн ил тод шударга байдлыг нэмэгдүүлэх, авилгыг устгах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.Мөн Монгол Улсын сайд Г.Занданшатар 10 cард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Зөвлөлдөх Ардчилалын олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож тэргүүн туршлагаа хуваалцахыг хүсч байгаагаа илэрхийлж, түүний урилгыг Ника Гилаури баяртайгаар талархан хүлээн авч хуралд оролцохоор тохиров.

 

·  “Ази-Номхон далайн бүс нутагт төрийн үйлчилгээг шинэчлэх нь- чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шинэлэг санаачилгууд” панел хэлэлцүүлэгт оролцлоо. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх санаачилга, Төрийн албан хаагчийн хариуцлага, төрийн цахим шинэтгэлийн талаар гаргасан амжилт, авч хэрэгжүүлж буй алхамуудын талаар болон төр, иргэний нийгмийн идэвхитэй түншлэл, хамтын оролцооны талаар ярилцлаа.

 

·  Нээлттэй Засгийн түншлэлийн дэд захирал ноён Паул Массентай 2 талт уулзалтад оролцож, Монгол Улс “Нээлттэй засгийн түншлэл”-ийн гишүүн орны хувьд нээлттэй засаглалыг бэхжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа зорилт, арга хэмжээ, “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III”-ний төслийг танилцуулав. Ноён Паул Массен Монгол Улс НЗТ-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, бүс нутагтаа төдийгүй олон улсад манлайлан оролцодгыг сайшаав. Мөн, Ирэх 11 дүгээр сард Бүгд Найрамлах Солонгос Улсад зохион байгуулагдах Азийн бүсийн манлайлагч нарын уулзалт, 2019 оны хавар Канад Улсад зохион байгуулагдах VI дугаар дээд хэмжээний  уулзалтад  оролцохыг урилаа.

 

·  Дээд хэмжээний уулзалтын үеэр Бүгд Найрамдах Филлипин Улсын Засгийн газрын Төсөв, бодлого төлөвлөлтийн сайд ноён Бенжамин Диокнотой2 талт уулзалтад оролцож ирэх саруудад харилцан туршлага судлах аялал зохион байгуулахаар тохиролцов.

 

Чуулга уулзалтанд 70 гаруй гишүүн орнуудыг төлөөлөн Засгийн газрын тэргүүн, иргэний нийгмийн байгууллага, олон улсын хөгжлийн түнш байгууллагын төлөөлөл бүхий 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцож, иргэний нийгмийн оролцоо, авлигатай тэмцэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах сорилтын хүрээнд харилцан туршлага солилцлоо.

 

 

 “Нээлттэй засгийн түншлэл” нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, авилгаас ангид байх, засаглалын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэн засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан сайн дурын олон талт байгууллага юм. “Нээлттэй засгийн түншлэл”-ийг Бразил, Индонез, Мексик, Норвеги, Филиппин, Өмнөд Африк, Их Британи, АНУ зэрэг улс `орнууд санаачлан 2011 онд анх үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 75 орон гишүүнээр элссэн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, хөгжлийн эрх зүйн саадыг арилгана
ЗГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо
    14 мин
  • Үерийн эрсдэлтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа
    49 мин
  • Хятадын эдийн засгийн шинэчлэлийн гол архитектор Жу Рунжи 97 насандаа таалал төгслөө
    57 мин
  • Сирийн шүүх экс ерөнхийлөгч Башар аль-Асаддаа цаазаар авах ял оноолоо
    1 цаг 12 мин
  • Дональд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Левитт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өглөө
    2 цаг 12 мин
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 57.5 хувиар өсжээ
    2 цаг 23 мин
  • “Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
    2 цаг 32 мин
  • ФОТО: Залуус Сүхбаатарын талбайг угаалаа
    2 цаг 33 мин
  • Үндэсний стандартын үнийг чөлөөллөө
    2 цаг 37 мин
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
    2 цаг 57 мин
  • В.Зеленский: АНУ "Patriot" пуужингийн нөөцөөсөө ердөө 5 хувийг нь бидэнд өгвөл Украин энэ өвлийг давна
    3 цаг 22 мин
  • ​​​​​​​Лионель Месси талийгч аавдаа захидал бичиж, хөлбөмбөгийн замналдаа итгэлгүй байгаагаа илэрхийлжээ
    3 цаг 43 мин
  • Д.Трампын хүргэний төрсөн дүү Лос Анжелес Лэйкерс багийг 12.5 тэрбум ам.доллараар худалдан авлаа
    3 цаг 53 мин
  • Тэгш, сондгой дугаараар шатахуун олгох зохицуулалт бямба гарагт хүчингүй болно
    4 цаг 46 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийнэ
    4 цаг 53 мин
  • Өглөөний аяга кофе нь хүний өөртөө төлөвшүүлж болох САЙН дадал уу?
    5 цаг 52 мин
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
    5 цаг 57 мин
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
    20 цаг 12 мин
  • Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    20 цаг 25 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК