Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мэдэгдэл

2018-8-27
0
ЖИРГЭХ

Миний биеийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга болсноос эхлээд урд өмнө нь үүсгэн байгуулж, хийж бүтээсэн ажил бүтээн байгуулалтыг маань үгүйсгэх, мушгин гуйвуулах явдал хэрээс хэтэрлээ.

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын ажлыг хашиж байхад ашиг сонирхлын зөрчилтэй хийж байгаа мэтээр дайрч давшлах, эх орноосоо урвасан мэтээр зохион байгуулалттайгаар, захиалгатайгаар гүтгэсэн, доромжилсон мэдээллийг зориудаар тараах боллоо. Өмнө нь тухай бүрт тайлбар өгч, нийгэмд мэдээллэж явсангүй.

 

Гэсэн ч гүтгэгчид улам бүр дайрч доромжлох болов. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л “Дэлхийн Монгол” хэмээх Төрийн бус байгууллагын Бээжин, Алтангэрэл зэрэг хүмүүс Туул голыг уйлуулж байна, бохирдуулж байна хэмээн 15 минутын турш мэдээлэл хийхдээ Ц.Гарамжав гэдэг нэрийг 20-30 удаа илтэд гүтгэн доромжлохын тулд хэлж, УИХ-ын гишүүний нэр төрд халдлаа. Иймээс бодит мэдээллийг хариуцлагатай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан өгөхийг зорилоо. Анх 1996 онд Засгийн газрын шийдвэрээр тендер зарласны үндсэн дээр Канадын “Заамар гоулд” компани Тосонгийн ордыг ашиглах эрхийг эзэмшсэн. Үүний дараа “Монполимет” компани 60 хувийг эзэмшихээр болж, хөрөнгө оруулалт хийх, босгох асуудлыг хууль эрхийн дагуу явуулж эхэлсэн. Тосонгийн голын гольдролыг ашиглах төслийг хамтран эзэмшиж, дэлхийн төвшинд олон мянгаараа ажилладаг байгаль орчинд ээлтэй драгийн үйлдвэрлэлийг барьж байгуулж, техник технологийг нэвтрүүлж хөрөнгө оруулалтыг босгосон.

 

Ингэхдээ Монгол Улсын ашигт малтмалын тухай хууль болон цаг үеийн өөрчлөлтүүдийг баримтлан Засгийн газраас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу онцгой хамгааллын бүсэд ажиллаж байгаа болно. Драгийн үйлдвэрүүд нь Туул голын ойролцоо нуур байгуулан үйлдвэрлэлийнхээ усны 70 хувийг тогтмол ашиглан, 30 хувиа сэлгэж ажилладаг технолгитой. Шаардлагатай үед уулын ажлын төлөвлөгөөнд тусган тухайн орон нутгийн байцаагч, байгаль орчны хамгаалалагч нарын хяналт доор батлуулсан төлөвлөгөөний дагуу голыг хөндлөн гарч, нэг цэгээс нөгөө цэгт шилжин ажиллах технолгитой байдаг. Гол гарч байх үед ямар нэгэн ашигт малтмал олборлодоггүй болно.

 

Энэ талаар үйл ажиллагаа явуулж байгаа холбогдох компани нь дэлгэрэнгүй тайлбар, нотолгоогоо удахгүй хийх байх. Уул уурхайн үйлдвэрлэл нь байгалийн төрөл бүрийн орчин нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Устай нөхцөлд ч, хад чуулуутай нөхцөлд ч ажиллах шаардлагатай болдог. Хамгийн чухал нь байгаль орчноо аль болохоор байгаагаас нь илүү буюу нийгэмд ач холбогдолтой эдийн засийн эргэлтэд оруулахад боломжтойгоор явуулах байдаг. 2009 онд Урт нэртэй хуулийг УИХ баталсан. Үүний дараа Засгийн газрын 130, 199 дүгээр тогтоолоор хөрөнгө оруулалтаа хийсэн, үйлдвэрүүдээ барьж байгуулсан, ашиглалт, үйл ажиллагаагаа жигд тогтмол явуулдаг үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн онцгой хамгаалалтын бүсэд ажиллах зөвшөөрлийг баталгаажуулж өгсөн. Үүний дагуу Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Онцгой хамгаалалтын бүс буюу 50 метрийн зайг баримтлан “Монросцветмэт”, “Алтандорнод Монгол”, “Монполимет”-ийн драгийн үйлдвэрүүд Туул голын адагт 12-24 дэх жилдээ ажиллаж байна. “Монполимет” компанийн хувьд 12 дахь жилдээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа уул уурхайн хууль эрх зүйн орчинд бүрэн нийцүүлэн явуулж байна. Анх Драгийн үйлдвэрлэлийг манай улс 1972 онд Толгойтын Ерөөгийн голын гольдролд улсын үйлдвэрийн газар болох “Монросцветмэт” барьж байгуулж, үйлдвэрлэлээ явуулж ирсэн түүхтэй.

 

Драгийн үйлдвэрлэлийг энгийнээр тайлбарлахад голын татан болон гольдролд үүссэн ашигт малтмалын ордыг ашиглахад зориулсан баяжуулах үйлдвэр юм. Драгийн үйлдвэрлэл нь байгаль орчны нөхөн сэргээлтийнхээ 60 хувийг өөрөө хийдэг, цахилгаан хөдөлгүүртэй бүрэн автомажсан үйлдвэр юм. Миний үүсгэн байгуулсан “Монполимет” компани нь Монгол Улсын хууль тогтоол, дүрэм журмыг бүрэн дүүрэн мөрдөж жил бүр Мэргэжлийн хяналт болон холбогдох яамдаар үйлдвэрлэлийн ажил явуулах талбайн төлөвлөгөө норм, гүйцэтгэлийн ажлаа батлуулж, хэрэгжүүлэн тайлагнадаг. “Монполимет” компани Монгол Улсдаа анхны жишиг загвар болох байгаль орчны нөхөн сэргээлтийг бий болгож, улс орон нутгийн хэмжээнд хэмжээний нөхөн сэргээлтийн сургалтуудыг явуулж, их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллаж, мэргэжлийн уул уурхайн компани гэдгээ батлан ажиллаж явна.

 

Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны багц хуулийг нэг бүрчлэн хэрэгжүүлж Монгол Улсын уул уурхайн салбарт тулгараад байгаа байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааны жишиг загварыг тогтоон ажиллаж байна. Гэтэл цахим сүлжээгээр мэдээллийг хяналтгүйгээр цацдаг болсныг буруугаар ашиглаж, бодит бус гүтгэлгийн шинжтэй мэдээллийг зориуд санаатайгаар олон давтамжтайгаар цацах гэмт хэргийн шинж чанартай үйлдэл газар авах боллоо. Энэ нь хүний эрх болон УИХ-ын гишүүний эрхийг зөрчиж байна гэдгийг мэдэгдье. Энэ хэргийг мэргэжлийн байгууллага хууль, хяналтын байгууллагууд шалган хариуг олон нийтэд мэдээллэхийг хүсье.

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • санж (64.119.23.27)
    Гарамжаваа хуулийхан чамайг үнэхээр шудрагаар шалгавал ЧИ 461-ийн хүндэт "зочин" гарцаагүй болно гэдгээ ойлгож заргалдвал өлзийтэй гэдгийг зөвлөе
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Ойн инженер Болд (64.119.23.27)
    Чи алт ухаж гайгүйч хөрөнгөтэй болсон.Одоо иргэд бидэндээ идэх юм өгөөч дээ.Талх таллаж,тос грамалж төмс ширхэглэн авч амьпарч байгаа биднийхээ төлөө ганц үг ган хийхгүй байж юун заргач юм бэ Ямар ид шидтэй учраас та том тендерүүдийг авч чадаад баяжаад байгаа юмбэ Миеэ Энхболдтой нийлээд улам баяжих шуналдаа хөтлөгдөөд бидний дургүйг үнэхээр хүргэж байна шүү Заргын чинь энэ бичгийг уншихад гайхалтай логиктой тооцоотой төсөл хийдэг гэж ойлголт төрөхгүй,мунгинж будмлсан авгайн дүр төрх харагдаж байнашүү
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Ойн инженер Болд (64.119.23.27)
    Чи алт ухаж гайгүйч хөрөнгөтэй болсон.Одоо иргэд бидэндээ идэх юм өгөөч дээ.Талх таллаж,тос грамалж төмс ширхэглэн авч амьпарч байгаа биднийхээ төлөө ганц үг ган хийхгүй байж юун заргач юм бэ Ямар ид шидтэй учраас та том тендерүүдийг авч чадаад баяжаад байгаа юмбэ Миеэ Энхболдтой нийлээд улам баяжих шуналдаа хөтлөгдөөд бидний дургүйг үнэхээр хүргэж байна шүү Заргын чинь энэ бичгийг уншихад гайхалтай логиктой тооцоотой төсөл хийдэг гэж ойлголт төрөхгүй,мунгинж будмлсан авгайн дүр төрх харагдаж байнашүү
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.70.34.78)
    muuhai bizness hiidgees gadna bichig usgiin bolovsrol tun maaruuhan yum baina gej oilgogdloo, yadaj yum bichdeg huneer bichuulehgui, dahin dahin neree baastah yun
    2018 оны 08 сарын 28 | Хариулах
  • ҮНЭН (203.91.116.158)
    МӨН Ч ОЛОН ЖИЛ ТУУЛ ГОЛЫГ БУЗАРЛАЖ БАЙГАА ДАА.ОЧООД ҮЗ Л ДЭЭ БӨГС ДОЛООГЧ ОО
    2018 оны 08 сарын 28 | Хариулах
  • Иргэн (64.119.23.75)
    Чи ус уудаггуй зевхен алт иддэг болтой Монголчууд ус уудгийн Их хурлаар хэвлэл мэдээллииг шоронжуулах асуудал оруулсан четгер авгай юм хугацаатай бас хязгаартай!!!
    2018 оны 08 сарын 28 | Хариулах
  • СУРВАЛЖЛАГЧ (66.181.181.73)
    ГАРАМЖАВ ТАНЫГ АЛТАНД ДУРТАЙ , АЛБАН ТУШААЛД ДУРТАЙ , АВЛИГАД НУГАСГҮЙ ДУРТАЙ - ТЭРНИЙГ ЧИНЬ Л ХЭЛЭЭД БАЙНА ШҮҮДЭЭ .
    2018 оны 08 сарын 27 | Хариулах
  • сонгогчид (66.181.177.16)
    Манай УИХ-д зөвхөн Гарамжав бус өөр олон компанийн захирал, эзэд сонгогдон ажиллаж байгааг хүн бүр мэднэ.Тэд өөр өөрийн ашиг сонирхлоор гишүүн болсон байх. Гэхдээ энэ нь тэр хувь гишүүний буруу гэхээсээ манай сонгуулийн тогтолцоог л өөрчлөх шаардлагатай байгааг харуулаад байгаа хэрэг шүү дээ. Тэр үед л иргэн хүн сонгосон, зорьсон ажил үүргээ хийх боломжтой болно.Сонгогчид ч өөрийн сонгоё гэсэн хүнээ аль нэг намын оролцоогүйгээр, аль нэг намын тулгалтгүйгээр чөлөөтэй сонгож байх эрх нь нээгдэнэ.
    2018 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.131.243.186)
    алтаа олборлоод л явахгүй элэнцээ хийж ИХ -д орсон юм бэ
    2018 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сангийн сайд З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
    саяхан
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
    26 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 39736 хүүхэд хүсэлтээ илгээж, бүртгүүлжээ
    28 мин
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
    55 мин
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
    58 мин
  • Колумбид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 130 гаруй хүн амиа алдаад байна
    1 цаг 13 мин
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
    1 цаг 17 мин
  • “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа
    1 цаг 22 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн гурван холбоо нэгдэн ФИФА-гийн ерөнхийлөгч Инфантиног огцрохыг шаардлаа
    1 цаг 28 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 43 мин
  • Скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ
    1 цаг 54 мин
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
    2 цаг 0 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 54 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 3 мин
  • ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ
    3 цаг 18 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    3 цаг 28 мин
  • Оюутан цэргүүд тангараг өргөлөө
    19 цаг 6 мин
  • Зарим голууд үерийн аюултай түвшинг 30 см даван үерлэж байна
    20 цаг 12 мин
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
    21 цаг 41 мин
  • “Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ
    23 цаг 6 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Британид трансжендер хүмүүсийг энгийн ариун цэврийн өрөө ашиглахыг хязгаарлах шинэ журам хэрэгжиж эхэллээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК