Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Энхцэцэг: Эмэгтэй байх, залуу байх гэхээсээ илүү мөнгөтэй байх гэсэн шаардлага тавьж байна

2018-9-06
0
ЖИРГЭХ

 

Нээлттэй нийгэм Форм, Ардчилал, Сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон Улсын хүрээлэнтэй хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр энэ сарын 6-7-ны өдрүүдэд "Оролцоонд суурилсан улс төр: Саад бэрхшээл, шийдвэрлэх арга зам" сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Нээлттэй Нийгэм Формын хурлын танхимд зохион байгуулж байна.

 

Тус хэлэлцүүлгийг зохион байгуулагдсанаар ардчиллыг бэхжүүлэхэд улс төр дэх залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой талаар зохион байгуулагчид ярилаа.

 

Хэлэлцүүлгээр Улс төрийн намын бодлого, дотоод ардчилал, өнөөгийн практик, Улс төрийн санхүүжилттэй холбоотой олон улсын сайн туршлага мөн Монголын улс төрийн санхүүжилт: Өнөөгийн нөхцөл байдал, дүн шинжилгээ зэрэг дэд сэдвийн хүрээнд улс төрийн намуудын төлөөлөлтэй хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм.

 

Энэ талаар Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг “Ер нь бол жендерийн оролцоог их ярьдаг, харин залуучууд эмэгтэйчүүдийн оролцоог улс төрийн санхүүжилттэй холбож ярьж байгаа нь ховор байгаа. Уг нь манай намуудад дүрэмдээ 30 хувийн квоттой нам байна. Мөн 10 хувиас дээш тогтоосон намууд ч гэсэн байгаа. 
Гэтэл бодит байдал дээр нэр дэвших ажил эхлэнгүүт эмэгтэй байх, залуу байх гэхээсээ илүү мөнгөтэй байх гэсэн шаардлага тавьж байна. Иймээс хэчнээн чадварлаг мундаг лидер залуус, эмэгтэйчүүд байсан ч мөнгөний “шаардлагыг” давж чадахгүй бол цаашаа явахгүй болчхоод байгаа. Манай улсын хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа.  Залуучуудын оролцоог бодитоор хангахын тулд төрийн санхүүжилтийг намуудад олгодог. Ингэхдээ зориулалтыг нь зааж тодорхой хувийг залуучууд, эмэгтэйчүүдийг дэмжих тал дээр хэрэглэх зохицуулалтыг тусгадаг байх хэрэгтэй. Үүнээс гадна улс төрийн намын санхүүжилтийг ил тод, хяналттай болох  зэрэг олон асуудлыг ярьж байна. Түүн дотроо яаж энэ залуучууд, эмэгтэйчүүдийн асуудлыг хамт авж явах вэ гэдэг дээр өнөөдрийн энэ сургалт хэлэлцүүлэг болж байна” гэлээ.

Өнөөдрийн хэлэлцүүлгийг удирдаж буй МУБИС-ийн профессор Э.Гэрэлт-Одоос хэлэлцүүлэгтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

 

-Оролцоонд суурилсан улс төрийн тогтолцоо явуулахад та юу саад болж байна гэж бодож байна вэ?

-Нэгдүгээрт бидний соёл “хүнд”, хэтэрхий хуучинсаг байна. Хоёрдугаарт бид сонгуулийн оролцоог улс төрд бүхэлдээ оролцож байна гэж үзэж байна. Оролцоонд суурилсан улс төр гэдэг бол аль болох иргэдтэйгээ хамтарч шийдвэр гаргадаг, хэрэгжүүлдэг, бодлогыг шүүж тунгаадаг ийм соёлын тухай асуудал юм. Энэ соёл манайд дутагдаж байна. Энд нөлөөлж байгаа хүчин зүйл нь нөгөө талдаа манай хуучинсаг өмнөх нийгмийн хандлага, хүмүүсийн хүлцэнгүй байдал үүнээс гадна нийгэм, эдийн засгийн сул дорой байдал нөлөөлж байгаа байх гэж би хувьдаа бодож байна.

 

-Энэ оролцоонд эмэгтэйчүүд залуучуудын оролцоо бага байна гэж яригдаж байна. Улс төрд эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо бага байгаа шалтгаан нь юу вэ?

-Ерөнхийдөө голлох шалгаан нь улс төрчид асуудлыг өөрсдийнхөөрөө шийдвэрлэх гэж оролддог хуучны уламжлал нөлөөлж байна. Мөнгөний улс төр болсон байна. Өнөөдрийн улс төрд чи хэдий их мөнгөтэй байна төдий чинээ хүчтэй байна гэдэг хууль үйлчилж байх шиг. Тиймээс эмэгтэйчүүд залуучуудад боломж бол маш бага болж байна гэсэн үг.

 

-Эмэгтэйчүүд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч ажиллавал илүү үр дүнтэй вэ?

-Миний бодлоор хэвлэлийн зардлыг бууруулах аль болох цөөн тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болох. Сонгуулийг бага зардлаар явуулдаг болох ёстой. Тэгэхгүй бол өнөөдөр энэ төлбөрийн өндөр нөхцөлтэй сонгуульд шударга бус өрсөлдөөн явагдах болов уу гэж харж байгаа.

 

-Гэхдээ бас Азид эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоогоороо Монгол тэргүүлж байна гэсэн судалгаа гарсан байсан?

- Шийдвэр гаргах төвшинд Ази бол жендерийн хувьд их суль соёлтой. Гэхдээ өнөөдөр бид дэлхий даяар хүлээн зөвшөөрөгддөг ардчилал, хүний эрх, түүний үнэт зүйл бусад үнэт зүйлийг дэмжиж хамтран бүх хүн ижил тэгш эрхтэй гэдэг зарчмыг барьж явах ёстой. Хэдийгээр бид бүс нутгийн хувьд Азид байгаач гэсэн харьцангуй Европчилсон соёл иргэншилтэй улсуудын нэг.

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Б.Жаргалан

 

-Таны бодлоор Монголын эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо хэр байна гэж харж байна вэ. Ер нь улс төрийн намууд эмэгтэйчүүдийн оролцоог хэр дэмжиж өгдөг вэ? оролцох боломжоор хангаж өгч чадаж байгаа болов уу?

-Манай улсад эмэгтэйчүүд, залуучуудын улс төр дэх ялангуяа шийдвэр гаргах өндөр дээд түвшинд оролцоо хангалтгүй байна. Дэлхийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад манай улсын үзүүлэлт муу байна. Эмэгтэйчүүдийн оролцооны тухайд ярих юм бол олон улсын судалгаанууд байна л да. Тэр дээр яаж бай гэхлээр парламентад буюу хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх тусам эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж гэх мэт манай улсад нэн тулгамдсан салбаруудад хөрөнгө оруулалт, засаглал нэмэгддэг гэсэн судалгаа байна. Гэтэл манайд оролцоо нь хангалтгүй байгаа учраас энэ салбарууд орхигдоод байна.

 

-Эмэгтэйчүүд залуусын оролцоог нэмэгдүүлэх тал дээр танай нам ямар арга хэмжээ авдаг вэ. Ер нь энэ тал дээр намууд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Улс төрийн намуудын хувьд бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулж дэвшүүлдэг гэдэг утгаараа эмэгтэйчүүд, залуучууд бусад бүлгийн оролцоог хангахад чухал үүрэгтэй байдаг. Манай намын хувьд 2016 оны сонгуулиас хойш намын шинэчлэлийг эхлүүлсэн. Намын шинэчлэлийг эхлүүлэхэд эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолой хүчтэй байсан. Бид энэ чигээрээ явж болохгүй, дотоод ардчилал болон намын засаглалаа сайжруулж, институц хэлбэрт ормоор байна гэсэн. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийн байгууллагын зүгээс их хурлын тойрог болгонд эмэгтэйчүүдийн төлөөл байлгамаар байна гэсэн асуудлыг дэвшүүлж, түүнийгээ дүрэмдээ суулгаж чадсан. Бүх шатны намын шийдвэр гаргах байгууллагад эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллүүд автоматаар орж байгаа гэх мэтчилэн дүрмийн хүрээнд харьцангуй сайн зүйлүүдийг оруулж чадсан. Гэхдээ энэ бол нэг дүрэм батлаад шийдэх асуудал биш бид цаг тутам намын дотоод үйл ажиллагаа болгон дээр энэ эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж ажиллах чиглэлээр ажиллаж байна. Энэ бол тийм амар ажил биш, нийгмийн сэтгэлзүй, хүмүүсийн хандлагатай холбоотой ажил.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Г.Хишигээ (103.212.117.167)
    Дина гээд Төв аймгийн мөнгөтэй хүн байна
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
  • MGL (103.10.22.211)
    Монголын улс төрд эмэгтэйчүүд хэрэггүй.
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • чимэддорж (103.57.92.126)
    Хуучинсаг үзэл баримтлалтай хэвээр гэчихээд мөнгөнд суурилсан сонгууль гэжээ.Хуучин мөнгөөр сонгууль явуулж байсан гэжүү.Худлаа мэдэмхийрч хоорондоо зөрчилдсөн юм ярьжээ
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    15 цаг 57 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    16 цаг 3 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    16 цаг 4 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    16 цаг 49 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    17 цаг 28 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    17 цаг 38 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    17 цаг 53 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    17 цаг 57 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    18 цаг 6 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    18 цаг 15 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    18 цаг 19 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    19 цаг 30 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    19 цаг 37 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    19 цаг 42 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    20 цаг 11 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    20 цаг 13 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    20 цаг 24 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    21 цаг 42 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    21 цаг 53 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    21 цаг 59 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК