Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АТГ-ын дарга болох хүмүүсийн нэр яригдаж эхэллээ

2018-9-07
0
ЖИРГЭХ

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргалын ажлыг өгүүлэхээр шахсаар байгаа бололтой.
Учир нь АТГ-ын дараагийн удирдлагад ямар хүмүүс ажиллах талаар "зураг" нь гарсан тухай улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ. Х.Энхжаргалын оронд Б.Билэгтийг очих гэж байна гэсэн мэдээлэл байна. Б.Билэгт нь МоАХ угшилтай, хууль хүчний бараг бүх байгууллагын даргаар ажиллаад үзчихсэн нэгэн. Түүнийг Улсын ерөнхий прокурор, бас АТГ-ын дарга болох нь гэсэн яриа нэг бус удаа гарч байсан юм. Тэгвэл энэ удаад АТГ-ын дарга болох нь бараг тодорхой болчихсон гэж байна.

Б.Билэгт 1960 онд Хэнтий аймгийн Бэрх суманд төрсөн. 1978 онд Нийслэлийн 10 жилийн V сургууль, 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын УААДС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль, 1988 онд МУИС, 1999 онд "Отгонтэнгэр" их сургууль төгссөн. Нягтлан бодогч, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

Улаанбаатар хотын Мах бэлтгэлийн конторт ачигч, ТЭЦ-2 цахилгаан станцад слесарь. "Сонсголон" элс, хайрганы завод, СОТ-2 барилгын трестэд нягтлан бодогч, МоАХ, "Ардчилал" сонинд улс төрийн ажилтан, сурвалжлагч, эрхлэгч, ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, ТЕГ-ын дарга, ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байв. Тэрээр Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад 2012 оны есдүгээр сарын 3-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаас ЦЕГ-ын даргаар томилогдсон. Гэвч Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй шөргөөцөлдсөөр 2014 оны наймдугаар сарын 14-нд ЦЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байв. Мөн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болсны дараа 2014 арваннэгдүгээр сарын 26-ны Засгийн газрын хуралдаанаас ШШГЕГ-ын даргаар томилогдсон байдаг. Улмаар 2016 оны есдүгээр сарын 21-ний өдөр Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Ц.Амгаланбаярыг томилсон юм. 

Түүнээс гадна АТГ-ын дэд даргаар ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаярыг очих гэж байгаа гэж байна. Н.Ууганбаяр нь Цагдаагийн дээд сургуулийг 1997 онд төгсөөд, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, ЭЦГ-т төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Тасгийн дарга, ЭЦГ-т тасаг, хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2012 онд ЭЦГ-ын даргаар томилогдсон байдаг. Тэрээр мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг 2008 онд төгссөн байна.
Н.Ууганбаяр нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэгдэж ЦЕГ-ын даргын 2014 оны наймдугаар сарын 29-ний өдрийн ''Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай" 526 дугаар тушаалаар чөлөөлөгдөж байжээ. Гэвч тэрээр ЦЕГ-ын даргын дээрх тушаалыг эсэргүүцэж, уг тушаалын өөртэйгээ холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө ажиллаж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, хурандаа цолыг буцаан олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргасан юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд ЦЕГ-ын даргын 2014 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалын Н.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Н.Ууганбаярт олгохоор шийдсэн байдаг. Түүнчлэн АТГ-ын дараагийн дарга нар хэн байх вэ гэсэн "зураг"-т Тамгын хэлтсийн даргаар Монголын төмөр замуудын нэгдсэн холбооны хуулийн зөвлөх, цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Батбаярыг нэрлэсэн байна. Тэрээр өмнө нь Л.Пүрэвбаатарыг УБТ3-ын дарга байхад Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргаар ажиллаж байжээ. Ийн АН-ыг засаглаж байх үед хууль хүчний байгууллагад дарга байсан эрхмүүд АТГ-ын удирдлагад очихоор яригдаж байгаа юм.
АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргал нь 2016 оны сонгуулиар МАН засгийн эрхэнд гарсны дараа буюу мөн оны долдугаар сарын 8-ны өдрийн УИХ-ын чуулганаас томилогдсон байдаг. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Х.Энхжаргалын ажиллах хуулийн хугацаа 2022 оны долдугаар сарын 7-ны өдөр дуусгавар болох юм. Гэвч түүний ажлыг өгүүлэх ажиллагаа сүүлийн нэг жилийн турш үргэлжилж байгаа.
Ер нь бол АТГ-ын даргыг ийн зургаан жилээр томилох болсон нь улс төрийн нөлөөллөөс хол байлгахаар хуульд хийсэн зохицуулалт юм. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үеэс АТГ-ын даргаар өөрийн хүнийг томилохоор өмнөх даргыг нь яаж ийгээд "буулгаж" эхэлсэн. АТГ-ын хоёр дахь даргаар томилогдоод байсан Ч.Сангарагчаа 2011 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр "Төрийн нууц задруулсан, доод албан тушаалтнаа /Э.Амарбат/ тагнаж, чагнаж хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, УИХ-ын гишүүний /АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн/ нэр төрд халдсан" гэх хэргээр буруутгагдаж шүүхээс 2.4 жилийн хорих ял авснаар албан тушаалаасаа огцорч байсныг хүмүүс санаж байгаа биз ээ.
Сүүлд, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаад 43.5 сая төгрөгийн тэтгэмж олгох шийдвэр гаргасан байна. Энэ захирамж гарснаас 12 хоногийн дараа АТГ-аас Ч.Сангарагчаагийн дансанд тэтгэмжийн урьдчилгаа болох 25 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг байна. Энэ талаар улс төрийн хүрээнд янз бүрийн дүгнэлт хийдэг юм, Юутай ч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг өмнөх Ерөнхийлөгчийнхөө арга барилаар ажиллаж байна гэцгээж байна.


Зууны мэдээ сонин, Б.Дамдин-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • SS (5.254.65.29)
    ZA MEDKUEEEEEEEEEEEEEEE SDA
    2018 оны 09 сарын 10 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.43.96)
    хөх тэнгэр мэдэх хэрэг махан биетэй хохимой толгойтой бид мэдэх юм алга
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
  • Ххх (64.119.20.106)
    Өчнөөн алба хаахдаа ол игтой ажлаагүй шүү
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.160.80)
    Бага гарын цагдааг хөлдүү цагдаагаар солиод "нийлбэрийн чанар" өөрчлөгдөхгүй ээ!!!!
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (43.242.243.226)
    Сахал Билэгт тэтгэвэр тэтгэмжээ авч гэртээ өвөөгийн ажлаа хий. Чи Монголын хууль хүчний бүхий л том алба хашлаа одоо хэрэггүй. Одоо жинхэнэ эх оронч чекистуудаас тавих хэрэгтэй. Шударга хүнийг олон түмэн өмгөөлөх болно./Тв9 улс төрийн тоймч Гантулга. Буян Жагаа /
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
  • suvd (202.9.40.82)
    Erhugin surguli gedeg chin bilegt metin lyuwarchdig awdgyuma erhug togsson yum bol yu gj muist orohin hoogson l bhgyu yu naad ardchilalinhan chin neg heseg baahan huuramch diplom awa biz de yrd omno duldagyu lyuwarig ed l hige biz de yadamd hurtel ih surgulin huuramch diplom olj ogson bhchule yamarch medleg dadlaga bhgyu ochson gazra bshin barih ajlig l hideg eswel sandal shire shiner awna eswel neg jijighench hamagyu bshin barina ter n unactai mongo ideh ashig honjo oloh tiim l ajil hine tuunees bish ulsin ajlig hih chadwarch bhgyu setgel ch bhgyu hie gesrn ch medehgyu l de zailul yadaj general bolchihod generaliudin bayart ochod bdgin bile ichihgyu yaj ter orig generaliudin nuurig harj chafak bnaa ceregt ch uawagyu teged general bi bol ichij uhnee
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • Zochin (103.26.193.147)
    Н.ЭНХЖАРГАЛ ДАРГЫГ СОЛИОД АТГ БҮР АЖИЛ НЬ ДОРДОХ БАЙХАА .ХУУЛИА МӨРДӨЖ АЖИЛЛАХГҮЙ ЮМ БОЛ ХУУЛЬ БАТАЛЖ 76 ХҮН БАЙХ ХЭРЭГ БАЙНА УУ.ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАР НЭР ДЭВШҮҮЛДЭГ ЭРХ БҮХИЙ ХҮНИЙ ӨӨРИЙН ОЙР ДОТНЫ ХҮН БАЙХ ЁСТОЙ ГЭСЭН ХУУЛЬ БАТАЛЧИХСАН НЬ ДЭЭР БИЗ ДЭЭ.
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • irgen (202.21.117.178)
    Bilegt l tohiroh hun yavcn bish shuu Arhicnin, zodoocn, huuhemseg hun dee
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • irgen (202.9.43.126)
    ene hvn huuli huchnii baiguullagad ajillah ymarch bolobsorolgvi ym bna
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • Дарь (66.181.186.103)
    Монголын улс төрчид бараг бүгд Отгонтэнгэрийн дипломтой юмуу даа. Бас арга барил нь ч ойролцоо юм. Тэгэхээр тэнд нэг сайн багш байнаа даа.
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.24.8)
    Эвгүй л гар очих гэж байгаа юм байна даа... Ер нь бол буруу... Одоогийнхоос сайжрахгүй бүр долоон дор болох юм байна гэж бодох юм. Ай бүү мэдээ.
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    15 цаг 58 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    16 цаг 4 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    16 цаг 5 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    16 цаг 50 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    17 цаг 29 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    17 цаг 39 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    17 цаг 54 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    17 цаг 58 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    18 цаг 7 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    18 цаг 16 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    18 цаг 20 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    19 цаг 30 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    19 цаг 38 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    19 цаг 43 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    20 цаг 12 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    20 цаг 14 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    20 цаг 25 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    21 цаг 43 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    21 цаг 53 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    22 цаг 0 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК