Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Чинзориг: Үйлдвэрчний эвлэлийн мэдэгдлийн хариуг өглөө

2018-9-07
0
ЖИРГЭХ

 

-Хэлэлцээртэй холбогдуулан Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хамтын маргаан үүсгэж, ажил хаях хууль эрх зүйн үндэслэлгүй-

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш нарын ажил хаялтыг зохион байгуулж буй Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газарт энэ сарын 3-нд ирүүлсэн мэдэгдлийн хариуг өглөө.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын нэр дээр илгээсэн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.АМГАЛАНБААТАР ТАНАА

Мэдэгдлийн хариу

Танай холбооноос Засгийн газарт ирүүлсэн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаарх мэдэгдэлтэй танилцлаа.

Уг шийдвэр нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалттай зөрчилдсөн гэж үзэхээр байна. Тухайлбал,

1. 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн гурвын 2-т “Тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой уялдуулан 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө талууд нэмэлт хэлэлцээр байгуулж, шийдвэрлүүлнэ” гэж заасан.

Энэ дагуу 2017 оны 10 дугаар сард хийсэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны нэмэлт хэлэлцээнд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөлөл болох Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо оролцсон боловч хэлэлцээрт гарын үсэг зураагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-т “Хэлэлцээ нь талуудын бүх төлөөлөгч хамтын гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурснаар дуусгавар болно” гэж заасны дагуу нэмэлт хэлэлцээ бүрэн дуусгавар болоогүй гэж үзэхээр  байна. Түүнчлэн хөдөлмөрийн зуучлагч томилсон  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 1/198 дугаар захирамжийг хүчингүй болгосон шийдвэрээ манай яаманд ирүүлсэн байна.

Дээрх нөхцөл байдал, шийдвэрээс үзэхэд хэлэлцээртэй холбогдуулан үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хамтын маргаан үүсгэж, ажил хаях хууль эрх зүйн үндэслэлгүй байна.

Иймд цалин нэмэх асуудлыг шийдвэрлэхдээ Засгийн газар нийгмийн зөвшлийг үл хүндэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

           2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны  үйлдвэрчний эвлэлийн холбоо хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан салбарын нэмэлт хэлэлцээрийн 2.13-т “Инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг нэмэгдүүлэх саналыг Олон улсын валютын сантай хийх хэлэлцээрийн хүрээнд хүргүүлнэ” гэж заасан байна. Гэвч салбарын хэлэлцээрээр тохирсноос давж “Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмсэн шийдвэрийг өөрчилж боловсролын салбарын ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар нэмэх, 2019 оны нэгдүгээр сараас эхлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиас доошгүй хувиар нэмэх” шаардлага тавьж ажил хаялт зохион байгуулахаар шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1.3-т заасан нөхцөл үүсгэхээр байна.

            Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван тал улсын нэмэлт хэлэлцээг яаралтай үргэлжлүүлж төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр дараах асуудлыг хэлэлцэх саналтай байна. Үүнд:

            1. Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн нэмэгдүүлэх эх үүсвэрийн талаар байр сууриа нэгтгэн, 2019 оны улсын төсвийн төсөлд тусгуулах;

            2. Төрийн албан хаагчдын цалинг 2014 онд нэмэгдүүлэх арга хэмжээ авахдаа боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинд зөрүүтэй байдал үүсгэснийг засах;

            3. Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажлын байранд хийсэн үнэлгээнд үндэслэн эмч, багш нарын ангилал, зэрэглэлийг шинэчлэх талаар санал нэгдэх;

            4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны  үйлдвэрчний эвлэлийн холбоо хооронд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан салбарын нэмэлт хэлэлцээрийн зорилт, МБШУҮЭХ-оос одоо тавиад байгаа шаардлагад тусгагдсан зөрүүтэй асуудлаар салбарын нэмэлт хэлэлцээг эхлүүлэн байр сууриа нэгтгэх; 

5. Ажил хаялтын нөхцөл байдлын талаар 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд Ерөнхий сайдаас ойрын хугацаанд улсын болон салбарын хэлэлцээг хийж, зөвшилцөлд хүрэх чиглэл өгсөн болно. Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нартай Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийх чиглэл өгсний дагуу уулзалтын цаг товлох.

Шаардлагатай гэж үзвэл талууд төрийн албан хаагчдын цалингийн асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулж, тооцоо судалгаа хийж саналаа нэгтгэх нь зүйтэй гэж үзэж байна.

 

            Хувийг: МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар танаа

  Хүндэтгэсэн, САЙД  С.ЧИНЗОРИГ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    14 цаг 53 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    14 цаг 58 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    14 цаг 59 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    15 цаг 45 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    16 цаг 24 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    16 цаг 34 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    16 цаг 48 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    16 цаг 53 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    17 цаг 2 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    17 цаг 10 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    17 цаг 15 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    18 цаг 25 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    18 цаг 33 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    18 цаг 38 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    19 цаг 7 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    19 цаг 9 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    19 цаг 20 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    20 цаг 37 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    20 цаг 48 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    20 цаг 54 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК