Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Мандхай: Алдаа, бүтэлгүйтлээсээ битгий ич 

2018-9-10
0
ЖИРГЭХ

 

"Fuckup" хэмээх нэгэн эвент монголчуудад танигдаад нэг жилийг үджээ. Өөрийн карьер, бизнес, аливаа нэг төслийн уналт, бүтэлгүйтэл, ялагдал түүнээс авсан сургамжийн тухай чин сэтгэлээсээ, үнэн бодитоор ярьдаг энэхүү цуврал үйл ажиллагааг үзэж, сонссоноор хэн нэгэнд магадгүй өөрийн амжилтыг ахиулахад түлхэц болж буй биз ээ. "Fuckup Nights Ulaanbaatar"  эвентийг санаачлагч Ж.Мандхайтай хэсэг хором ярилцлаа. 

 

-Удахгүй "Fuckup nights Ulaanbaatar" арга хэмжээний нэг жилийн ой болох гэж байгаа. “Fuckup nights" гэж юу болох талаар яриагаа эхэлье?

-Fuck гэдэг үг орсон болохоор Fuckup nights гэдэг нэрийг эхлээд сонсоход эвгүй байдаг.  Гэвч fuckup нийлэмжийг бүтэлгүйтэл гэдэг утгаар хэрэглэдэг. Fuckup nights арга хэмжээ  анх 2012 онд Мексикт үүссэн. Таван найз шар айраг уугаад ярилцаж суухдаа олж байсан санаа одоогоор дэлхийн 90 улсын 300 гаруй хотын залуусыг эгнээндээ нэгтгэсэн байна. Тэд амжилтын түүхээс залхаж, яагаад хүмүүс ерөөсөө бүтэлгүйтсэн түүхээ ярихгүй байгааг асууж. Тэгээд санаагаа дэлхий даяаар хэрэгжүүлж чаджээ. Би үүний талаар анх Казахстан найзаасаа сонсоход их сонирхолтой, яг манай залуучуудад хэрэгтэй эвент юм шиг санагдсан. Тэгээд өнгөрсөн оны есдүгээр сард энэ арга хэмжээг Монголд явуулах албан ёсны эрхээ авч, 9 сарын 14-нд анхны арга хэмжээг зохион байгуулж байлаа.

-Монголчууд хэр хүлээж авч байсан. Анх эхлэхэд хүндрэлтэй зүйл байсан уу?

-Шинэ содон л байсан байх. Анх илтгэгч нараа олоод, хүмүүсийн өмнө бизнес юмуу төслийн том алдаагаа чин үнэнээр нь чин сэтгэлээсээ олон хүний өмнө яриад өгөөчээ гэж гуйж ойлгуулахад арга туршлага дутсан байх. Нэг удаагийн арга хэмжээндээ дөрвөн хүнийг урьж оруулахыг зорьдог. Бид нэг удаа өөрсдөө бүтэлгүйтэж, УИХ-ын гишүүн Н.Учрал ирж оролцоно гэж хэлээд ирээгүй тохиолдол гарж байлаа. Бас бус жижиг сажиг юмнууд гарч байсан ч ерөнхийдөө бол дажгүй шүү.

 

http://resource4.sodonsolution.org/24tsag/image/2018/09/10/b4idfc14nuu0ft9a/41375457_2128775137388162_4850730025378381824_n.jpg

 

-Fuckup nights арга хэмжээний гол зорилго нь юу вэ?

-Алдаа бүтэлгүйтлээсээ битгий ич, түүндээ битгий бууж өг, зарим тохиолдол алдсанаасаа болж юм зөв тийшээ эргэх, их юм ухаарах боломж ч гарч ирж болох юм гэсэн санаа.  Монголчуудад хүнд муугаа үзүүлэхгүй гэсэн уламжлалт зан байдаг. Амжилтын түүхийг бид мэдэж байна, харин тэрэнд хүрэхийн тулд юуг, яаж даван туулсныг бусдад сонсгохыг бид зорьдог. Амархан олдсон, буруу замаар будаа тээж олдсон, хурдан түргэн, хөнгөн хуумгай олдсон зүйл угаасаа л амттай байдаггүй, удаан оршин тогтнож ч чадахгүй. Одоогоор заавал амжилтанд хүрсэн байх ч албагүй. Амжилт гэдэг хүн бүрийн хувьд өөрөөр хэмжигдэнэ. Гол нь хүний амьдралд тохиолдож буй олон алдаа бүтэлгүйтлээс хүн олон туршлагажиж, суралцаад цааш явах сэтгэлийн тэнхээтэй байх ёстой юм шүү гэдэг л зорилготой гэж хувьдаа ойлгосон.

-Нэг жилийн хугацаанд юу хийсэн бэ?

-Нэг жилийн хугацаанд бид сард нэг удаа нийт 11 эвент зохиож, нийт 43 хүнийг урьж авчран түүхүүдийг нь хамтдаа сонссон. Хэзээ нэгэн цагт ямар нэг юм хийгээд ямар нэгэн байдлаар бүтэлгүйтэж үзээд түүнийгээ бусадтайгаа үнэнгээсээ хуваалцах зоригтой хүмүүсийг урьж оролцуулсан. Тэднийг сонсохоор ирж байгаа үзэгчид ч гэсэн нэг оройг найзуудтайгаа хөгжилтэй өнгөрөөж, авах гээхийн ухаанаар хандаж, урам зориг авсан байх гэж найдаж байна. Цаашид бас энэ хөдөлгөөнийг ойлгож амьдралдаа зөв байдлаар хэрэгжүүлэх ч юм билүү.

 

http://resource4.sodonsolution.org/24tsag/image/2018/09/10/a9ua3gfnok6msmx8/40784037_446013595888632_1414762107043315712_n.jpg

 

-Нэг жилийн ойгоороо юу хийхийг төлөвлөөд байна, хэн хэн ирж оролцох бэ?

-Энэ удаагийнх дээр Монголын хамгийн том туршлагатай бизнесменүүдийг, оролцуулахыг зорьж байна. Тухайлбал, Монос группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, Таван Богд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ нар ирнэ. Арга хэмжээгээ энэ сарын 14-ны 19 цагт Централ тауэр-ын Sky-17 лоунжид хийхээр бэлтгэж байна. Бидний ерөнхий ивээн тэтгэгчээр “Aureus”, Ikon.mn сайт, Sky-17 лоунж ажиллаж байгаа. Мөн бид цаашид салбарчилж хийе гэж бодож байгаа. Бид саяхны нэг эвентээ Playtime наадам дээр хийсэн, дараа нь “Дэлхийгээр аялагч групп”-тай хамтарч, аялалд тохиолдсон бүтэлгүйтлийн талаар ярилцсан. Компаниуд болон альваа нэг салбартай хамтарч ажиллахад үргэлж нээлттэй.

-Яагаад энэ арга хэмжээг Монголын залуучуудад тохиромжтой гэж бодсон юм бол?

Энэ арга хэмжээний талаар анх сонсоод л надад ямар ч эргэлзээгүй шууд таалагдсан. Бид яагаад мэдээгүй юм бол, бусад улсын бараг бүх хотод нь зохион байгуулагдаж байгаа энэ эвент Улаанбаатар хотод ч гэсэн зохион байгуулагдах ёстой гэсэн бодол төрсөн. Хувийн амьдарлын бүтэлгүйтлээ ярьдаг биш бизнес төсөл, карьерийн бүтэлгүйтлээ дүгнэн яриад, сонсож буй хүмүүс тэндээс нь өөрт хэрэгтэй мэдээллээ аваад, магадгүй урьдчилан сэргийлэх, өөр дээр нь ирэхэд сэтгэлийн хаттайгаар даван туулж, цааш цуцалтгүй зүтгэж, өөрийн мөрөөдлөө биелүүлээ ч билүү. Заавал тэгэхгүй байлаа гэхэд, нэг оройг арай өөр юм сонсож зугаатай өнгөрүүлж яагаад болохгүй гэж. Одоо тэгэж юмаа ярихгүй, хэлэлцэхгүй, шүүмжлэхгүй, алдаа дутагдалаа хүлээн зөвшөөрөхгүй байгаад байвал хаашаа ч хол явж чадахгүй байх гэж бодож байна.  

 

http://resource4.sodonsolution.org/24tsag/image/2018/09/10/e8sw70amjco31kdl/41450653_313774695844733_6697631151672000512_n.jpg

 

-Сонирхож байгаа залуус танай эвентэд хэрхэн оролцох вэ?

Манай Facebook Page (https://www.facebook.com/funUB/) нээс эвентийн талаарх ерөнхий мэдээлэллүүдийг авч болно. Нэг жилийн ойн мэдээллийг мөн (https://www.facebook.com/events/2118272941769142/) авч болно. Мөн энэ хөдөлгөөний талаар орчуулагдсан нийтлэлүүдийг сонирхон уншиж болно. (https://ikon.mn/opinion/16ym)

 

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Sain setguulch be xeregtei xunees yaria avchee (202.126.89.136)
    Mongol
    2018 оны 09 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    14 цаг 53 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    14 цаг 58 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    14 цаг 59 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    15 цаг 45 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    16 цаг 24 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    16 цаг 34 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    16 цаг 48 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    16 цаг 52 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    17 цаг 2 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    17 цаг 10 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    17 цаг 15 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    18 цаг 25 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    18 цаг 32 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    18 цаг 37 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    19 цаг 6 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    19 цаг 9 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    19 цаг 19 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    20 цаг 37 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    20 цаг 48 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    20 цаг 54 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК