Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Адъяацэрэн: 320 дугаар тогтоолд Монголын говь баярлаж байсан юм

2018-9-11
0
ЖИРГЭХ

 

Говь сайхан нутаг минь гоё сайхан болж байна... Говь нутгийн нэрт найрагч, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны цэгц шулуухан “дүгнэсэн” шиг говь гоё болж байгаа. Харин “гоё”-уудынх нь нэг баялгийн талаар өнөөдөр эхлээд улсаараа, дараа нь олон улсаас зочид урьж чуулж байна. Гэвч говьд юу үлдэх вэ гэдгийг говийнхон л бодож шаналдаг. Үүнийхээ хэрээр говийнхон л илүү чинээлэг амьдарч байна уу гэвэл үгүй. Энэ талаар өнөө цагийн элдэв явдлыг хүүрнэж, нутгийн хүнээс үг сонсохоор “Алтан нутгийн мэдээ” сонины эрхлэгч Н.Адъяацэрэнг “Чат ярилцлага”-ынхаа зочноор урилаа.

-Үзэг нэгт найзыгаа Өмнийн говь, Улаанбаатарыг холбосон гүүр болж явааг дуулаад говийн “өчигдөр, өнөөдөр, маргаашийн” тухай ярихаар чат ярилцлагадаа урьсан юм. Өмнийн говиор намаржаа сайхан уу?

-Урьсанд баярлалаа. Энэ жил нутагт маань хур бороо ихтэй, ногоо цагаа ихтэй өнтэй сайхан зун болж байна. Сүүлийн 56 жилд ороогүй хур тунадас орсон гэж аймгийн Цаг уурын газар мэдээлж байгаа. Хур бороо орох сайхан ч гэлээ үер ус ихтэй нилээдгүй хохирол амссан.Ялангуяа Цогтцэций, Ханбогд, Гашуунсухайт боомт, Цагаан хад орчимд хүчтэй борооны улмаас ойрхон үер бууж зам харгуй эвдэрч, олон тооны мал үерт хорогдсон гээд хохирол их учирсан. Аймгийн Онцгой комиссын гаргасан тооцоосудалгаагаар гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан гэсэн байна лээ.Хохирлыг арилгах, харгуйг засан, сэргээн босголтын ажил үргэлжилж байна.

-Хоёулаа нутгийн хоёрын хувьд энүүхэндээ атаархаж хэлэхэд манай нутгийн баялгийг нийтээрээ хүртдэг хэрнээ нутгийн иргэдэд уул уурхайн өгөөж арай л бага байна уу даа?

-Баялгийн тухайд гэвэл манай аймаг улсдаа байтугай дэлхийд дээгүүрт тооцогдоно. Өмнөговь аймагт уул уурхай эрчимтэй хөгжөөд арав гаруй жил боллоо. “Энержи ресурс” л гэхэд арван жилийн ойгоо энэ зун тэмдэглэсэн. Оюутолгой уурхай баяжмалаа гаргаад таван жил боллоо гээд бүгд баяр ёслолын байдалтай тэмдэглэж л байна. Арван жилийн өндөрлөгөөс эргээд хархад уул уурхай, тэр дундаа нүүрсний экспорт улс орны эдийн засгийн гол тулгуур баганын нэг болж харинуул уурхайн хөгжил нутгийн иргэдэд ээлтэй, өгөөжтэй байна уу гэвэл учир дутагдалтай. 

-За, яаж байна?

-Газар нутаг сүйтгэгдэж, усны хомсдолд орж, агаарын бохирдол тоосжилт нэмэгдэж, уул уурхайн бүс нутагт уламжлалт мал аж ахуйн эрхлэх боломж хумигдсан гээд яривал асуудал их. Байгаль цаг уурын хувьдөвөл нь шигээ зун нь зун шиг байхаа больж,ган гачиг эсвэл үер усны аюул нүүрлэдэг болж байна.Нөгөөтэйгүүр бид байгаль дэлхийдээ хэтэрхий хатуу ширүүн хандсаны гор гарч байна ч гэж ярих хүн таарлаа. Уул уурхайн бүс нутаг орчимд үнэхээр хэцүү өр өвдөж, сэтгэл эмзэглэмээр дүр зураг харагддаг. Уул уурхайг эхлэхэд л хариуцлагатай уул уурхай гэдэг сайхан яриа яригдаж Өмнөговьчууд үүнд итгэж найдаж өнөөдрийг хүрсэн. Гэтэл энэ олон уурхай хариуцлагатай ажиллаж чадаж байна уу гэвэл тийм биш. Наадам, цагаан сараар боов боорцог өгчихөөд, баяр ёслолоор хэд гурван төгрөг хандивлачихаад түүнийг орон нутагтай сайн хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна ойлгуулж нутгийн иргэдэд ойлгуулж байна. Хариуцлага гэдэг нь нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр нөгөө талаар тэдний амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тэдний эрхийг хөндөхгүй байх цаашлаад тухайн сумын хөгжилд ямар оролцоотой байх вэ гэхчлэн олон асуудал яригдах ёстой. Гэвч харамсалтай нь орон нутагтай бодлогын хувьд хамтран ажиллагааны гэрээтэй уурхай тун цөөн байна. Ихэнх нь өдөр хоног аргацаасан, хэн хэнийгээ хуурсан байдалтай явж байна. Нөгөө талаар уурхайнууд үйл ажиллагаа эхлээд 10 гаруй жил болчихож ашиг орлогоо ч олж байна. Гэтэл уурхайн хаалтын тухай ярьж байгаа уурхай нэг ч алга байна. 10 жил ашиглахад нөхөн сэргээлтээ яаж хийж байгаа цаашдаа хэдэн жил ашиглаад хаах юм. Хаахаар энэ нутгийг ямар байдалтай үлдээх вэ гээд мэдээлэл илт тод биш байна л даа. 

-Асуудалтай гэхээр чинь санаанд орлоо. Coal Mongolia чуулган болохын зэрэгцээ нүүрс тээвэр, Цагаан хадны тухайн ид ярьж байна. Та бас энэ талаар асуудал хөндөж өөрийн фейсбүүк хуудаснаа мэдээлж байгаа харагддаг. Яг юунаасаа болоод Цагаан хад, нүүрс тээврийн асуудал мөнхийн сэдэв байсаар байна вэ?

-Би түрүүнд хэлсэн. Уул уурхай тэр дундаа нүүрсний экспорт бол Монголын эдийн засгийн тулгуур багана. Нүүрс тээвэрлэлт, цагаан хаданд төрийн тогтвортой, оновчтой бодлого дутагдаж байгаа. Гашуунсухайт боомт нээгдээд 25 жил болж байна. Гэтэл Хятадын Ганц мод боомтод 25 жилийн өмнө хэдэн тагз, Монголын Цагаанхад боомтод хэдэн гэр л байсан. 25 жилийн дараа эргээд харахад Ганц мод боомт хот болон сүндэрлэж,манай боомт, Цагаанхад яг хэвээрээ өнөөх хэдэн гэртэйгээ тоос тортогтоо дарагдсан, төр засагтаа нүд үзүүрлэгдсэн хэвээрээ байна. Энэ бол монгол төрийн бодлого дутагдсаны илрэл. Зарим нэг хүмүүс хэлдэг л дээ, “Цагаанхадыг хаа, боо, устга үгүй болго” гээд. 25 жилийн өмнөөс Цагаан хад, Гашуунсухайт боомтоор Өмнөговь гэлтгүй олон аймгийн хүмүүс хилийн худалдаа наймаа хийж амьдралаа залгуулж ирсэн. Харин 2007 оноос нүүрс тээвэрлэлт эхэлсэн. Одоо ч мөн адил нүүрс тээвэрлэлт, түүний дагасан бизнес эрхэлж Монгол орны өнцөг булан бүрээс хүмүүс ирж ажиллаж байна.Энэ зуны үер Гашуунсухайт, Цагаанхадыг үнэхээр хайр найргүй нэрвэлээ. Маш аймшигтай дүр зургийг тэндээс харна. Үерийн дараа тэр хавийн оршин суугчдын эрүүл мэнд яах вэ гэхчлэн сэтгэл өвдөхгүй байхын аргагүй байна.

-Оршин суугчийн тоо, аж ахуйн нэгжийн тоо нь хүртэл зөрүүтэй мэдээлэгдэх юм? Яг хэдэн хүн тэнд ажиллаж амьдарч байна вэ?

- Цагаанхад Ханбогд сумын Хайрхан баг гэж явдаг. Социализмын үед шилжилт хөдөлгөөн хаалттай үед Эрдэнэт, Бор-Өндөр гээд уурхайнууд рүү төр бодлогоор ажиллах хүч явуулдаг байсан байх. Одоо бол зах зээлийн нийгэмд иргэн хүн хаана ч ажиллах, амьдрах эрх нээлттэй учир нүүрс тээвэрлэлтэд 21 аймгийн 330 сумаас хүмүүс очиж ажиллаж байна.Тэдний ихэнх нь өөрийнхээ үндсэн хаяг дээрээ бүртгэлтэй, дуртай үедээ очоод ямар ч бүртгэл хийлгэхгүйгээр нүүрс тээвэрлэх ажилд оролцоод явж байна. Албан бус тоогоор нүүрс тээвэрлэлт, түүнийг дагасан бизнес ажил эрхлэж байгаа гээд 20 гаруй мянган хүн Хайрхан баг, Цагаанхаданд байна гэсэн үг. Манай говийн аймгийн нэг сум 2000 гаруй хүн амтай байдаг. Тэгэхээр Цагаанхад орчимд Өмнөговь аймгийн 10 сумын хүн амтай тэнцэх хүмүүс ажиллаж амьдарчбайна гэсэн үг. 10 гаруй сумын хүн амтай тэнцэх хүн амын төвлөрөл байгаа газар нэг ч төгрөгийн төсөвгүй төдийгүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг битгий хэлтог цахилгаангүй стандартын жорлон, халуун ус байхгүй. Төр, засаг бодлогоо гаргаад нөгөө талаар гаргасан шийдвэрээ тогтвортой хэрэгжүүлдэг бол Цагаанхад хөгжих боломжтой. Төр, засгаас алс ирээдүйг харсан бодлого байхгүй нүүрс тээвэрлэлттэй холбоотой шийдвэрүүдээ байнга өөрчилнө, Цагаанхадыг хаана, түгжинэ гээд байхаар Цагаанхад, Гашуунсухайт боомт хөгжихгүй өнөөдрийн хүрээд байна.

-Төр засаг шийдвэрээ өөрчлөөд байна гэж байна. Саяхан хүмүүс хэвлэлийн бага хурал хийж байгаагаас харахад Засгийн газрын 320, 185 дугаар тогтоол нэг нэгнийгээ үгүйсгэн шийдвэр гэсэн ойлголт өгч байсан.Урт, уртын урт, богино гэсэн тээвэрлэлтийн горим байх шиг байна. Аль нь монголчуудад хүндрэл бэрхшээлгүй, бас ашигтай гэсэн үг үү.

-Төрийн зохицуулалт л хамгийн чухал байна.320 дугаар тогтоол Монголчуудын эрх ашгийн хамгаалсан зөв шийдэл буюу уртын урт гэж байхгүй, зөвхөн урт, богино гэсэн горимоор явахыг зөвшөөрсөн тогтоол.Нүүрс худалдан авагч тал бол Хятадууд. Худалдан авагч тал уурхайн ам нөхцлөөр нүүрсээ авдаг. Нэг ёсондоо тэд мөнгөө төлөөд уурхайгаас нүүрсээ авчихна. Түүнээс цааш тэд нүүрсээ хэнээр хэд төгрөгөөр яаж тээвэрлүүлээд хил гаргатал хэдэн төгрөг зарцуулах вэ гэдэг зөвхөн худалдан авагч хятадуудын асуудал. Уурхайд огтхон хамаагүй. Худалдан авагч талын нүүрсийг хил гарах тэр процессийг монголчууд гүйцэтгэж нэг ёсондоо хятадуудад тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлж орлого олж амь зууж байгаа гэсэн үг. Тээврээс гадна Цагаан хадны гаалийн талбайгаар дамжуулан нэмүү өртөг шингээж , шатахуун, хоол, худалдаа бусад үйлчилгээ гээд олон мянган монголчууд нүүрс даган орлого олж амь зууж байгаа. 

Өнгөрсөн жилийнөдийд Ж.Эрдэнэбатын Засгийн газар Цагаанхадыг бүрмөсөн хаах шийдвэр гаргаад, дараа нь тэр шийдвэрээ болиулаад У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 оны арванхоёрдугаар сард оны320 дугаар тогтоол гаргаж хэрэгжүүлж байгаад өмнөх шийдвэрээ үгүйсгэж 2018 оны зургадугаар сард185 дугаар тогтоол гаргаж уртын урт тээвэрлэлтийг эхлүүлснээр нүүрс тээвэрлэсэн ачаатай машины цуваа 120 гаруй км-ын урт дараалал үүсгэжнөгөө хүндрэл дахиад бий болчихоод байна. Уртын урт тээвэрлэлт хятадуудад ашигтай горим. Юу гэсэн үг вэ гэхээр уурхайгаас хил гартал шууд тээвэрлэнэ гэсэн үг. Шатахуунаас хятадаас авна, монгол жолооч нар 10-14 хоног дугаарлаж байж хилээр гарна. Хилийн цаана гарч буудал хоол,тамхи тариа гээд л тээврийн хөлсөнд авсан хамаг мөнгөө хятадуудад буцааж өгчихөөд гарч ирдэг. Урт уртын тээвэрлэлтийн бас нэг сөрөг тал нь жолооч нар олон хоног дугаарт зогсохоос зайлсхийж засмалаасаа бууж замгүй газраар зам гаргаж давхилдаж малын бэлчээр сүйтгэж, мал, амьтан дайрдаг, мөн замаа товчилж урсгал сөрж явж осолдож амь насаа алдах явдал ихэсдэг. Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумын газар нутгаар хаа саагүй ачаатай том машинууд шөнө өдөргүй давхилдаж хөрс, газар, малын бэлчээр сүйтгэгдсээр л байна. Засгийн газрын 320 дугаар тогтоол гарснаас хойшхи хэдхэн сарын дотор л газрын шарх аньж, эрүүлжиж сайхан болж байсан юм. Одоо буцаад малын бэлчээр сүйтгэгдээд эхэлчихсэн малчид, иргэд бухимдалтай байна.

Урт буюу уурхайгаас ачаад хил гарахгүй цагаан хаданд буулгачихаад буцдаг, богино гэдэг цагаан хаднаас 25 км тээвэрлээд хил гардаг. Энэ хоёр горимын тээвэрлэлтээс олон мянган монголчууд ашиг олж амьдарч байгаа. Урт, богинын тээврийн хөлс нь боломжийн,хил гарах гэж олон хоног зам дээр дугаарлахгүй, Цагаан хаданд буулгачихаад л эргэнэ. Нэг хэсэг нь богинын тээвэрлэлт хийнэ, богинын тээврийг сайжруулсан шороон замаар хийж байгаа учир 100-120 тонноо ачигдаж экспорт нэмэгддэг, монгол жолооч нарын авах цалин нэмэгддэг. Хоол, шатахуун, худалдаа бүх зүйлээ монголчуудаасаа худалдан авдаг. Нэг үгээр хэлбэл Монголын зүдрүүхэн нэг иргэнээс эхлээд үндэсний хэмжээний томоохон компаниуд хүртэл орлого олдог.

-Тэгэхээр Засгийн газрын 185 дугаар тогтоолоос үүдэн нүүрс тээвэрлэлтэнд хүндрэл үүсээд байна гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Засгийн газрын 320 дугаар тогтоол бол монголчуудынхаа эрх ашгийг хангасан тогтоол байсан.320 дугаар тогтоолыг монголчууд зөв гэж дэмжиж харин худалдан авагч хятадууд эсэргүүцсээр ирсэн. Өнгөрсөн нэгдүгээр сард хятадууд Монголын Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж хилийн цаана жагсаал хийж хилээ хааж байсан. Дараа нь богинын тээврийн хөлсийг огцом хоёр дахин нэмэгдүүлсэн. Ингэснээр нийт машины 70-80 хувь нь богинын тээвэрт оролцож цагаан хаданд түгжрэл бөөгнөрөл үүсгэсэн гээд яривал их зүйл бий.Үүний дараа зургадугаар сард Засгийн газрын уртын уртыг эхлүүлэхийг зөвшөөрчихөөд өнөөдрийн хүндрэлийг бий болгочихоод байна. Хятадуудын, ялангуяа гол худалдан авагч “Чалко”-гийн лоббинд автсан байж мэднэ. Монголын Засгийн газар хэний эрх ашгийн төлөө ийм шийдвэр гаргасныг ойлгоход бэрх. Нүүрсээ уурхайн амнаас авсан л бол тэр Хятадын өмч. Нүүрсний мөнгөө төлсөн л бол хаанаас хаашаа хэзээ тээвэрлэх, тэр нь өөрсдөд нь ашигтай юу алдагдалтай юу хятадуудын л асуудал. Монголын уурхайд тэр огт хамаагүй. Нүүрсээ зарчихсан. Монголын төр худалдан авагч хятадыг өрөвдөөд, найр тавиад, алдагдлыг нь хэмнэх үүрэг хүлээх ёсгүй. Хууль дүрэм нь чанга, тогтвортой, хамгийн гол нь төрийн шийдвэр аль болох олон монгол хүний эрх ашигт нийцсэн байх ёстой биз дээ.Гэтэл хятадуудын мөнгөнөөс амь зогоож байгаа монголчуудаа боомилоод байгаль орчин хөрс шороогоо, Цагаанхадны буянд амьдарч байгаа монгол компани, иргэнээ хохироож урт уртын тээвэрлэлтийг зөвшөөрсөн энэ шийдвэрийг буруу гэж үзэж байна.

-Бас нэг зүйл тодруулья. Өөрийн чинь фейсбүүкээс харж байлаа. Малчид зам хааж эсэргүүцлээ илэрхийлж байгаа мэдээлэл байсан. Энэ яг хаана, юуг эсэргүүцэж малчид тэмцээд байна?

-Өмнөговь аймгийн зүүн бүсэд Тавантолгой орд газар, Оюутолгой уурхай үйл ажиллагаа явуулж баруун бүсэд “МАК”, “Өмнийн говийн элс”, “Нарийнсухайт”, “Чиньхау МАК”, “Жавхлант орд”,алдарт “Чойжилсүрэнгийн уурхай” гээд олон уурхайн үйл ажиллагаа явуулж Шивээхүрэнгийн боомтоор нүүрсээ гаргадаг. Баруун бүсэд үйл ажиллагаа явуулдаг уурхайнууд тусгаар тогтносон вант улс шиг “хаалттай” төдийгүйорон нутаг, иргэдтэй хамтын ажиллагаа маш муу гэж хэлж болно. Даланзадгадаас Баяндалай сум хүртэлх 80 км замыг хатуу хучилттай замыг Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьсан.Улаанбаатараас баруун бүсэд үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудын техник, хэрэгсэл, шатахуун, тэсэлгээний бодис, хоол хүнсний хангамжийн цуваа тасардаггүй. Гэтэл энэ тээвэрлэлтийг хийж буй жолооч нар Баяндалай сумаас цааш дуртай газраараа зам гаргаж явснаар говийн хөрс гэмтэж, мал хүн амьдрах аргагүй болгочихоод байгаа. Энэ асуудлаар аймаг, орон нутгийн удирдлага, нутгийн иргэд уурхайн эздэд удаа дараа хүсэлт гаргаж уулзалт зохион байгуулж байсан. Олон салаа замыг байхгүй болгож,замын нэг транс гаргажуул уурхайнууд хамтран сайжруулсан шороон зам гаргаж түүгээрээ тээвэрлэлтээ хийж малын бэлчээр, нутаг усаа хамгаалья гэдэг саналыг тавьсан. Гэвч уурхайнууд иргэд, орон нутгийн энэхүү саналыг хүлээн аваагүй өдий хүрч говийн газар нутаг эвдэгдэж30 гаруй км өргөн салаа замууд үүссэн, тэр бүү хэл байнга явдаг жолооч нарын нэрээр нэрлэсэн зам гарчихсан байх жишээтэй. Сүүлдээ нутгийн иргэдийн тэвчээр алдарч, гэр орон мал хуйгаа орхиод Баяндалай сумаас баруун тийш Хөнхөр хацавч гэдэг газар энэ сарын 3 наас эхлэнзам хааж тэмцэж байгаа. Өнөөдрийг хүртэл уурхайнууд удирдлага уулзаж, ямар нэг санал солилцсон зүйл алга.Баяндалай, Ноён, Гурвантэс, Сэврэй сумын удирдлага, малчид, иргэд энэ тэмцэлд оролцож байна. Тэдний маань гол шаардлага олон салаа зам гаргаж явахыг болиулж, гаргасан байгаа трансаар сайжруулсан шороон замыг уурхайнууд өөрсдийн хүч хөрөнгөөр хийж малын бэлчээр, хүн амьдрах орчныг бүрдүүлэхийг шаардаж байгаа. Малчид Ерөнхий сайд, Байгаль орчны сайд, уурхайн эздүүдийг газар дээр нь ирж танилцаж тодорхой шийдэл гаргаасай гэж хүсч байгаа. Энэ асуудалд төр засаг анхаарлаа хандуулж зөв шийднэ гэдэг найдаж байна. Уул уурхай бол уурхайн эзэд,хөрөнгө оруулагчид, улс төсөвт өндөр өгөөжтэй байгаа. Харин нутгийн иргэдэд өгөөжгүй төдийгүй тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа үзэгдэл хаа сайгүй л байна даа.Хариуцлагатай уул уурхай гэдэг тунхаг үгийг хөрсөнд буулгаж хэрэгжүүлэх цаг болжээ гэж хэлмээр байна даа..

-Нээлттэй ярилцаж, “Чат-ярилцлага”-ын маань зочноор оролцож мэдээлэл өгсөнд баярлалаа. Нутаг орныхоо төлөө хийж буй ажилд нь, уран бүтээлд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Нутаг орноо гэсэн ТББ-ын үгийг олон түмэнд хүргэсэн танд баярлалаа.

 

Эх сурвалж: baabar.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.42.209)
    лалар минь дэндэвийн пүрэвдорж чинь говийн биш, хангайн тодруулбал өвөрхангайн бүрд сумын хүн шүү дээ мал минь
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    13 цаг 48 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    13 цаг 53 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    13 цаг 54 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    14 цаг 40 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    15 цаг 19 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    15 цаг 29 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    15 цаг 43 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    15 цаг 47 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    15 цаг 57 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    16 цаг 5 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    16 цаг 10 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    17 цаг 20 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    17 цаг 27 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    17 цаг 32 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    18 цаг 1 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    18 цаг 4 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    18 цаг 14 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    19 цаг 32 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    19 цаг 43 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    19 цаг 49 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК