Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Мөнхзул: Эерэг хандлагатай байхад л болно

2018-9-12
0
ЖИРГЭХ

 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн, Хүний их эмчийн ангийн гуравдугаар курсийн оюутан Ш.Мөнхзултай ярилцлаа. Тэрбээр 19-хөн настай бөгөөд аутизмтай хүүхдүүдийн сурах орчинг сайжруулах төслийг санаачлагчдын нэг билээ.

 

-Хэзээнээс эдгээр хүүхдүүдэд туслахаар шийдсэн бэ?

-Юун түрүүнд байгууллагаа ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Манай байгууллага “Гэрэл гаргагч” Тэвчээргүй залуусын нэгдэл ТББ байгаа. Байгуулагдаад есөн сар болж байна. Бид байгуулагдсанаасаа хойш эхний гурван сар зорилтот бүлэг сонгон аваад, тэдгээрт  туслахын тулд таваас долоон үйл ажиллагаа явуулсан. Үүний дараа бид нийслэлийн тусгай 25 дугаар тусгай дунд сургуульд "Гэрэлт 25-ыг бүтээх" 1 болон 2 гэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдсэн. Яагаад 25 дугаар сургууль дээр вэ гэхээр, жишээлбэл нийслэлд зургаан тусгай сургууль байдаг. 29 дүгээр сургуульд сонсголын бэрхшээлтэй, 115 дугаар сургуульд харааны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг бол 25 дугаар сургуульд аутизм, дауны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг. Нэг ёсондоо олон бэрхшээл хавсарсан хүүхдүүд байдаг нь бусад сургуулиасаа илүү онцлогтой. Мөн тухайн сургуулийн барилга нь 1967 онд баригдаж 51 жил стандарт бус, чанарын шаардлага хангахгүй энэ барилгад үйл ажиллагаагаа явуулж байгаа нь бас нэг шалтгаан. Энэ тохиолдолд хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс бол хүүхдүүд байгаа юм. Тийм учраас шийдвэрлэж байгаа асуудлууд маань бүгд яг хүүхдүүдийн сурах орчинд чиглэсэн үйл ажиллагаанууд байгаа.

-Тантай энэ төсөл дээр хамтарч ажилладаг байгууллага, хувь хүмүүс байдаг уу?

-Бид нар төслөө 100 гаруй компаниудад санал болгосон л доо. Тэдгээрийн дундаас 100 хувь хөрөнгө оруулж танай төслийг дэмжье гэсэн байгууллага бол Оюутолгой компани байгаа. Мөн хувь хүмүүс нэлээдгүй байгаа. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан хариуцлагатай компаны ачаар Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй жишиг сургууль байгуулагдах гэж байгаад маш их баяртай байгаа

-Манай улсад ийм оноштой хэр хүүхэд байдаг юм бол?

25-р тусгай дунд сургуульд маань сурч байгаа гэх юм бол нийт 250 гаруй хүүхэд байгаа. Эдгээрээс 20-30% хувь уг оноштойгоор суралцаж байна.

-Та аутизм оноштой хүүхдүүдийн сурах орчинг сайжруулах төслийг санаачлагчдын нэг. Төслийн хүрээнд юу юу хийгдэж байгаа вэ?

-51 жилийн өмнөх барилга болохоор хамгийн нэгдүгээрт тавигдаж буй асуудал бол шатны асуудал байсан. 250 хүүхдийн маань 40 хувь нь тэргэнцэртэй хүүхэд байдаг. Харин багш нарын 90 хувь нь эмэгтэй багш нар байгаа. Тиймээс тэргэнцэртэй хүүхдүүдийг хоёр давхар луу өргөж зөөнө гэдэг бол эмэгтэй багш нарт ачаалал маш өндөр байна. Энэ нь ердийн сургуулийн багшаас 40 хувиар илүү ачаалал. Тиймээс бид хамгийн эхэнд шатны асуудлыг шийдэхийн тулд цахилгаан шатыг суурилуулж өгч байгаа. Энэ ажлыг “Өрнөх хүч” компани хийж байгаа. Нийгмийнхээ хариуцлагыг ухамсарлаад маш бага өртгөөр хийж байгаа. Цахилгаан шатны хаалгыг наана, цаана байгаа хүмүүст харагдахаар болгож, шилээр хийж өгч байгаа. Хоёрдугаарт хонхны асуудал байна. Тус сургуулийн хонх бол ердийн сургуульд байдаг чанга дуутай, давтамжтай явдаг хонх байсан. Ийм хонх хүүхдүүдэд цочрол өгөх эрсдэлтэй. Тийм учраас хонхыг нь аятай хонхоор орлуулж өгч байгаа. Энэ ажлыг "Amik Power" гэдэг компани ажиллаж байгаа. Гуравдугаарт сэргээн засах тоног төхөөрөмжийн ажил байгаа. Жишээлбэл хөлд оруулагч байгаа. Тухайн сургуульд алхаж чаддаггүй хүүхэд ч байдаг. Тиймээс хөлд оруулагч бол хамгийн хэрэгтэй зүйлүүдийн нэг. Үүн дээр “Rehtus” компани ажиллаж байна. Мөн үнэрийн асуудал их байдаг учраас био бие засах тоноглолуудыг суурилуулж өгч байгаа. Дараагийн асуудал нь стандарт бариулны асуудал байсан. Бариулын хувьд сургууль маань парны босоо төмрөөр орлуулсан байсан. Хүүхдүүд ямар нэгэн гэмтэл, бэртэл авах нь аюултай байсан учраас стандарт эмнэлгийн бариулыг суурилуулж өгсөн. Мөн сургалтын хэрэглэгдэхүүн, өдөр өнжүүлэх төв, довжоо, босго зэрэг зүйлүүдийг шийдэж өгч байгаа.

-Танай “Гэрэл гаргагч” ТББ гишүүнээ ямар журмаар, ямар шалгуур тавьж элсүүлдэг вэ?

-Уламжлалт маягаар авч байна даа Элсэх хүсэлтэй байгаа залуус эхлээд online-р Анкет бөглөөд тэнцсэн тохиолдолд ярилцлагад урьдаг. Эдгээрт тэнцсэн хүмүүс маань эхний 1 сар volunteer-р явж сарын дараахаас жинхэнэ гишүүнчлэлийн статустай болдог.

-Олон хүн анкет бөглөдөг үү?

-Олон хүн бөглөдөг. Тийм учраас бид өндөр шалгуур тавих хэрэгтэй болдог. Тухайлбал сэтгэлийн хөдлөлөөрөө анкет бөглөсөн хүмүүс байдаг. Тухайн үеийнх нь сэтгэлийн хөдлөл учраас замын дундаас шантраад гарчихдаг. Хамгийн анх элсэлт авч байхад тиймэрхүү зүйлүүд ажиглагдсан учраас одоо нэлээд өндөр шалгуур тавьж байж авна.

-Ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Манай байгууллага дотроо маркетингийн баг, судалгааны баг, спонсорын баг гэх мэт багуудтай л даа. Би бол маркетингийн багаа хариуцдаг. Жишээлбэл би маркетингийн тал дээр үнэхээр хэрэгтэй хүмүүсийг шилж авах ёстой. Үүний адил тодорхой шалгуур тавьж авдаг. Гэхдээ байгуулагдсан үеэсээ одоог хүртэлх үеийг бодоход мэдлэгтэй гэхээсээ илүү сэтгэлтэй залуусын хэрэгцээ их байна.

-Танай байгууллагын цаашдын зорилгын талаар асуумаар санагдлаа?

-Манай байгууллага анх байгуулагдахдаа нийгмийн хаана гэрэлгүй байна тэнд гэрэл асаахын тулд байгуулагдсан. Тийм учраас дараагийн үйл ажиллагаанууд маань хаана бодитой ажил хийгдээгүй байна тэнд чиглэгдэх болно.

-Анагаахын сургуульд сурч байгаа тань эдгээр ажлуудыг хийхэд нөлөөлсөн үү?

-Яг үнэндээ нөлөөлөөгүй. Би энэ нийгэмд залуу үеийн төлөөлөл гэдэг утгаараа харамсаж явдаг зүйлүүд их байдаг. Манай гишүүд өөр өөр сургуулийн оюутнууд. Тулгамдсан асуудлыг шийдэхдээ өөр өөрийн талын өнцөг,мэргэжлийн онцлогоосоо хамаарч олон талаас нь харж зөвлөлддөг болохоор асуудлын зөв шийдлийг олоход амар байдаг.

-Тань шиг ийм залуудаа хүмүүнлэгийн ажил хийгээд, санаачлаад явдаг хүн ховор. Бусад залуучуудыг уриалж юу гэж хэлмээр байна?

-Мундаг залуучууд зөндөө байгаа.Бид  нийгэмд байгаа болохгүй бүтэхгүй асуудлыг хангалттай өлгөж авч ярьж чаддаг болжээ. Одоо хийх цаг нь ирж. Social дээр мянган удаа share хийснээс нэг удаа бодитоор туслах нь илүү энэ бол залуус бидний нийгэмд хүлээсэн үүрэг гэж боддог. Хүн бүр үүргээ ухамсарлаад эрхээ эдлээд явбал аз жаргалтай нийгмийг удахгүй цогцлоох байх. Хүн бүр иргэн байцгаая гэж уриалмаар байна.

-Ярилцсанд баярлалаа

Л.Сайнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
"Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.160.34)
    Зөв, сайн байна!!! Ийм л залуу үе Монголыг өөд татна даа!!! Тэр хүртэл 20-30 жилийн зай байна даа!!!!
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.182.236)
    hun setgeliin amitan
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага бүртгэгджээ
    50 мин
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
    1 цаг 11 мин
  • Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав
    1 цаг 21 мин
  • “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
    1 цаг 25 мин
  • Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
    2 цаг 23 мин
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    2 цаг 43 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    3 цаг 32 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    3 цаг 43 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    4 цаг 18 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    4 цаг 28 мин
  • "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
    4 цаг 43 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
    5 цаг 53 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    6 цаг 20 мин
  • О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
    6 цаг 28 мин
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
    7 цаг 19 мин
  • Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
    7 цаг 42 мин
  • Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
    8 цаг 13 мин
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
    8 цаг 38 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    8 цаг 38 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 43 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК