Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш орон даяар 130 сургууль ажил хаясан бөгөөд өнгөрсөн даваа гарагт Сүхбаатарын талбайд 10 мянган багш суулж байгаа. Энэ сарын 15-ны дотор цалингийн асуудлыг шийдэхгүй бол орон даяар 100 хувь ажил хаяна хэмээн Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний холбооноос мэдэгдсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ц.Цогзолмаа нүүр хуудсандаа ийнхүү нийтэлжээ.
Тэрбээр, “Сайн байцгаана уу?
Багш нарын цалин бага байгаа нь бодит үнэн боловч, заавал ажлаа хаяж ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийнхээ эрх ашгийг хохироох замыг сонгохгүйгээр ширээний ард зөвшилцөлд сууж, асуудлаа ул суурьтай судалгаатай , цогцоор нь ярьж шийдвэрлүүлэхийн төлөө ч миний бие цаг наргүй, чин сэтгэлээсээ бүхий л боломжоо дайчлан , доромжлол бүхнийг тэвчин ажиллаж байна.
Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй л нийгмийн сүлжээгээр дайруулж, доромжлуулж байна. Би өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсээр ирсэн, цаашид ч ухрахгүй хийх болноо.
Сайн багшийн гараас олон сайн шавь гарч, эх орондоо ихийг бүтээх иргэдийг олноор төлөвшүүлэх нь манай Боловсролын салбарын эрхэм зорилго.
Дангаараа миний бие цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргах боломжгүй гэдгийг олон иргэд ойлгож байгаа гэдэгт итгэж байна” нийтэлжээ.
Сэтгэгдэл (38)