Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдын эрдэмтдийн манлайлал, хариуцлага, нийгмийн оролцоог дээшлүүлэх “Хөгжлийн гарц” Эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.
Хуралд олон салбарын эрдэмтэд өөрсдийн илтгэлийг танилцуулж байгаа бөгөөд зочин илтгэгчээр Анагаахын шинжлэх ухааны доктор, академич П.Нямдаваа, Химийн шинжлэх ухааны доктор, академич Ж.Тэмүүжин, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор Д.Болдбаатар, Түүхийн ухааны доктор Д.Эрдэнэбат, Компьютерийн ухааны доктор И.Цэрэн-Онолт нар оролцаж байгаа юм.
“Хөгжлийн гарц” хурал нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 27-ны өдрийн “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах тухай” бодлогын баримт бичгийн 4.2 дахь заалтын “Судалгаа боловсруулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх” зорилтыг ханган биелүүлэх хүрээнд зохион байгуулагдаж байна.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (1)