09:00 цагт
- Багш нарын ажил хаялттай холбоотой асуудлаар БСШУСЯам, МҮЭХ хамтран хэвлэлийн хурал зарлажээ.Хурал БСШУСЯ-нд болно.
- "Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: Өнгөрсөн-одоо-ирээдүй" сэдэвт симпозиум "Blue sky tower"-ийн "Daimond" танхимд болно.
- НИТХ-ын Ээлжит бус хуралдаан болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээлэл, Нийслэлийн хотын шуудын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, мөн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ.
- Уур амьсгалын өөрчлөлтийн талаархи Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэгч талуудын уулзалт Блю Скай Зочид буудлын Кристал танхимд болно
10:20 цагт
- “Бичил уурхай ба эдийн засгийн сэтгүүлчдийн оролцоо” сургалт Рояал академийн байранд эхэлнэ.
11:00 цагт
- "PQ" Олон улсын орчин үеийн театрын тайз, хувцас, архитекторын наадамд "АЗИОПА" бүтээлийг Монгол туургатан уран бүтээлчид танилцуулах үйл ажиллагаа, Эрдэм шинжилгээний хурал, хамтарсан үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээгдэнээ.
12:00 цагт
- “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриатай “Үндэсний номын баяр 2018” Сүхбаатарын талбайд эхэлнэ.
14:00 цагт
- Монголын тэргүүлэх 56 аж ахуйн нэгж 600 гаруй ажлын байр зарлах “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болно. Яармагийн үеэр эх орондоо хөдөлмөр эрхлэх боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлнэ.