Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Туяа: Эд хөрөнгө, ажил мэргэжил харах хэрэггүй

2018-9-16
0
ЖИРГЭХ

 

Жүжигчин А.Туяатай ярилцлаа.

-Ярилцлагаа сүүлийн үеийн уран бүтээлээс тань эхлэе. “Дундын бүсгүй” шоу драмд та ямар дүр бүтээж байна. Таны бүтээж байгаа дүрийн онцлог?

-Манай жүжиг хоёр өөр жанраас бүрдэж байгаа. Би энэ удаагийн бүтээлдээ урьд өмнө нь бүтээж байгаагүй дүрээ бүтээж байна. “Эрх мэдэлтэй хүний охин, түүнд мэдлэг боловсрол гээд бүх юм байна. Нэг л удаа амьдрахаас хойш юу ч хамаагүй хийнэ гэсэн бодол эрмэлзлэлтэй тийм бүсгүйн дүр байгаа. Энэ дүрээр гарах нэг чухал санаа нь зарим хүн ганц л амьдрах юм шиг хувиа бодож, маргааш хамаагүй гэсэн буруу ойлголттой байдаг. Гэтэл цаана нь өөр амьдрал явагдаж байдаг учраас бодууштай.

-Энэ жүжгийн нийгэмд хүргэх мессеж нь юу вэ?

-Би саяхан инстаграмийнхаа зурганд хүн амьдарвал утга учиртай амьдрах ёстой. Мал адгууснаас долоон дор амьдарч байна үүнийг утга учиртай амьдрах гэхгүй байх гэж бичсэн. Гэтэл хүмүүс утга учиргүй амьдрал гэж ямар амьдралыг хэлээд байна гэж их асуусан л даа. Манай жүжгийг үзээд тэр ойлголтуудыг авна. Хүн “амьдарч байна” гэж амьсгаатай байгаагаа л тэгэж хэлээд байдаг байх. Гэтэл амьдралын утга учир гэдэг өөр зүйл. Зарим хүмүүс, залуучууд утга учиргүй бүр адгуус малнаас долоон дор амьдарч байна. Тухайлбал, хэтэрхий их хартай, хамаа намбаагүй сексийн амьдрал, хүчирхийлэл, хар тамхи гэдэг юм уу энэ бүхэн зарим залуучуудын амьдралд тэр чигтээ байна. Үүнийг зөв, буруу гэх дүгнэлтээ үзэгчид өөрсдөө хийх байх.

-Хүчирхийлэл гэлээ, охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн талаар сүүлийн үед их ярих болсон. Таны бодлоор хүчирхийлэл ихсэх болсон шалтгааныг юу гэж харж байна, ер нь ирээдүйн найз залуу, нөхөртөө ямар цензур тавих хэрэгтэй вэ? Энэ асуултыг яагаад танаас асууж байна гэхлээр та ханиа сонгох тад дээр их нухацтай ханддаг юм шиг санагдлаа?

-Мэдээж хүн болгон л ирээдүйн ханьдаа цензуртай байдаг байх. Миний хувьд цензур тавилгүй харин сайн танихыг л хичээдэг. Хүнийг танъя гэвэл удаан хугацаа хэрэгтэй.Юу юугүй хүүхдийг нь гаргачихгүй хамт амьдарч байж илүү танина. Ингэж байж л зөв хүнээ сонгох юм шиг санагддаг. Тэгэхгүй тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө миний мөрөөдөж байсан хүн байна даа гээд сонгочихдог. Гэтэл хамт амьдраад ирэхээр ойлголцохгүй олон асуудал гарч гэр бүл салалт, хүүхэд өнчрөх асуудлууд үүсдэг, мөн гэр бүл салалтын ард ихэвчлэн эмэгтэйчүүд хохирч үлддэг юм шиг санагддаг. Ямар сайндаа одоо бонустай эмэгтэй, бонустай хүн алга гэж ярьдаг болсон байна шүү дээ. Энэ бол маш харамсалтай зүйл. Тийм учраас гэр бүл зохиож байгаа залуус маань ерөнхийдөө бодож, нухацтай хандах хэрэгтэй болов уу. 

 

-Та хосууд гэрлэхээсээ өмнө нэг гэрт орж, хамт амьдрах хэрэгтэй талаар ярьлаа. Гэтэл манай нийгмийн хандлага эсэргээрээ юм шиг?

-Энэ чинь их буруу ойлголт л доо. Хэт баригмал байх шаардлагагүй.Хуримаа хийхээсээ өмнө хамт амьдарч, нөгөө хүнээ таниад салах тохиолдол зөндөө байдаг. Үерхэж байхдаа л ээж аавтай нь танилцаж мэдэж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Би ер нь хуучинсаг үзэлтэй хүн байж магадгүй. Гэхдээ энэ асуудал дээр нухацтай хандахыг хичээдэг. Энэ бас эцэг эхийн хүмүүжил л дээ.

-Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу, ээж аав тань таныг хэрхэн хүмүүжүүлдэг байсан бэ?

-Би ээж, ааваасаа дөрвүүлээ, айлын дунд охин. Аав ээж маань жирийн л нэг эгэл хүмүүс бий. Аав маань геологич, ээж маань геофизикч мэргэжилтэй. Би хотод төрж өссөн. Ээж аав маань биднийг соц нийгмийн хүмүүжлээр өсгөсөн. Гэхдээ зөвхөн ээж, аавын хэлснээр болоод байхгүй, ер нь бид эргэн тойрны амьдралаасаа л суралцаж байдаг шүү дээ.

-Таныг багадаа үг дуу цөөтэй, бүрэг хүүхэд байсан гэж сонссон. Одоо та хэр өөрчлөгдсөн бэ, урлагийн нөлөө бас байгаа байх?

-Багадаа маш даруухан охин байсан. Гэхдээ даруухан хэрнээ сургуулиас зохион байгуулагдсан бүхий л юманд оролцож байдаг идэвхтэй охин байсан. Өөрчлөгдсөн гэвэл мэдээж хүн цаг хугацааны явцад өөрчлөгдөж л байгаа л даа. Бүх юм өөрчлөгддөг. Тийм учраас их бага хэмжээгээр зөв зүйлрүүгээ өөрчлөгдсөн байж магадгүй буруу ч зүйлрүүгээ өөрчлөгдсөн байж магадгүй. Гэхдээ хүний хүмүүжил эцэг эхийн хүмүүжил гэдэг ерөнхийдөө суурь хүмүүжил байдаг. Манай ээж, аав хоёр биднийг буруугаар, задгай хүмүүжүүлж байгаагүй. Хатуу чанга ээж, аавтай.

-Та эрч хүчтэй, бие даасан, эрхэмсэг эмэгтэйн дүрүүдийг ихэвчлэн бүтээдэг. Амьдрал дээрх Туяа ямар вэ?

-Би их үг дуу цөөтэй, даруухан талдаа. Гэхдээ ажил мэргэжлийн онцлогоос хамаарч нүүрэмгий байх нь өөр. Түүнээс амьдрал дээр ер нь их үг дуу цөөтэй. Одоо энэ өрөөнд байгаа гурван бүсгүй дундаа бол би хамгийн дуу цөөн, даруухан нь.

-Тэгвэл их дотогшоогоо хүн юм?

-Үгүй дотогшоогоо биш байгаа нь л тэр байхгүй юу.

-Таныг жүжигчин мэргэжилийг сонгоход юу нөлөөлсөн бэ?

-Цэвэр миний өөрийн сонирхол байсан. Ер нь ээж, аав хоёр маань ингэж болохгүй, тэгэж болохгүй, чи ийм байх ёстой гэж хэлдэггүй. Хүүхдүүдтэйгээ сайн ярилцдаг, юунд сонирхолтой тэрийг нь хүлээн зөвшөөрдөг байсан. Ямар сайндаа  намайг  эмч болгох гээд сургуультай нь ярьчихсан байхад нь би жүжигчин болно гээд жүжигчний ангид шалгалт өгөөд орсон. Багаасаа шийдвэрийг зоригтой гаргадаг  түүндээ баттай зогсож чаддаг байсан.Тиймээс гаргасан шийдвэр маань ч буруу байгаагүй.

-Драмын урлагт орох нь ихэнх жүжигчдийн хүсэл байдаг.Та яагаад хошин урлагийг сонгосон бэ?

-Би багаасаа л Одончимэг, Аглуу ах хоёрыг үзэх дуртай, фэн нь байсан. Ямар гоё азтай хүмүүс энэ хүмүүстэй цуг ажиллаж хажууд нь хараад байж байдаг байнаа гэж боддог байлаа. Өөрийгөө тэдний дунд орно гэж төсөөлсөн ч үгүй. Гэтэл СУИС-ийн гуравдугаар курст байхад Х-ТҮЦ”-ээс ажлын санал ирсэн. Ёстой нөгөө нэг хөөх гэж боддог байсан хүмүүсийнхээ дэргэд нь суугаад, оролцоод явахдаа энд л би байх ёстой юм байна гэж боддог байсан. Ангийн багш маань намайг драмд оруулах сонирхолтой, драмд шалгалт өгөхийг зөвлөж байсан.Бас л өөрийнхөөрөө шийдвэр гаргадаг хүн чинь тэр зангаараа л явсан. Анхнаасаа л драмд ороё гэсэн бодол байхгүй байсан одооч хэвээрээ.

-Та өөрийгөө хувь хүн талаас нь тодорхойлбол юу гэж тодорхойлох вэ?

-Их л өөрийнхөөрөө, жаахан зарчим ч хүн.

-Зарчим ч гэснээс та хэр цаг баридаг вэ?

-Энэ асуудал дээр өөртөө маш шүүмжлэлтэй ханддаг. Миний өөрөө өөртэйгөө тэмцдэг зүйлийн нэг.  Яг чухал юман дээрээ цагаа барилгүй л яах вэ.

-Төлөвлөгөөгөө яаж боловсруулдаг вэ?

-Би долоо, 10 хонгийнхоо ажлын төлөвлөгөөг  тэмдэглэлийнхээ дэвтэр дээр бичээд явдаг. Тэгээд түүнийхээ дагуу ажилладаг.

-Таньд бусдын мэддэггүй нуугдмал авъяас бий юу?

-Айхтар нуугдмал авьяас байхгүй. Гэхдээ би интерер дизайнд сонирхолтой. Миний тохижуулсан янз бүрийн интрер хүмүүст их таалагддаг. Тиймээс би интерерд гайгүй авьяастай гэж боддог шүү.

-Таныг чимдэг дотоод болон гадаад зүйл юу гэж боддог вэ?

-Үнэнч, тууштай зан чанартай. Янз бүрийн юманд урваж шарваад хэлсэн ярианаасаа зөрнө гэдэг зүйл байхгүй. Харагдах байдлаасаа чимдэг зүйл инээмсэглэл. Чин үнэнээсээ инээж чаддаг.

 

 

-Таныг бясалгал хийдэг гэж сонссон. Яагаад бясалгах болсон бэ?

-Бясалгал хийдэг байсан. Бясалгал оюун санааны тайвшрал, ухааныг олж авдаг гэж боддог. Ядаж л бясалгал хийдэг гэхээр хүмүүсийн ойлголт шал өөр болсон шүү дэ одоо бол ядаж л надад юу хэрэгтэйг мэднэ. Ямар байхдаа гоё байдаг, юу хэрэглэхээр бие биш байгаад байна энэ мэт зүйлээ мэддэг. Сайн, муугийн тухай мэддэг хэрнээ тэрийгээ барьж дийлдэггүй. Бясалгал хийснээр хүн шал өөр болдог.Өөрийгөө улам илүү таньж, мэдэрч эхлэдэг.

-Та ямар нэгэн зүйл сүсэглэдэг үү?

-Ямар нэгэн шашин шүтлэггүй. Зүгээр хөх тэнгэр хараад бол шүтнэ. Хөх тэнгэр ээж аавыгаа шүтнэ.

-Та хэр зоригтой хүн бэ? Алдаа гаргахаас айдаг уу?

-Алдаанаас айдаггүй байсан, одоо л жаахан айдаг болсон. Ер нь шударга хүн байсан.

-Стилээ яаж бүрдүүлдэг вэ?

-Өөрийнхөө таалагдсан, өмсмөөр байгаа юмаа өмсдөг. Түүнээс биш стиль хөөцөлдөөд байдаггүй. Өөртөө эвтэйхэн, биед амар хувцас л ихэвчлэн өмсдөг.

-Эмэгтэй хүний хэрэглээ өндөр байдаг. Ялангуяа олны танил хүнд хэрэглээ их өндөр байдаг байх. Одоо та санхүүгээ яаж зохицуулдаг вэ?

-Санхүүгийн тал дээр эрх чөлөөнд хүрсэн гэж худлаа ярихгүй. Мэдээж олсон мөнгөө зөв зарцуулж байх хэрэгтэй. Хэзээ өмсөх гээд байгаагаа  мэдэхгүй хэрэгтэй хэрэггүй олон зүйл цуглуулаад байдаггүй.

-Таны бүтээж байгаа дүрүүд ихэвчлэн ихэмсэг эмэгтэйн дүр байдаг. Энэ таны биеэ авч явах соёлтой холбоотой юу?

-Магадгүй. Намайг хүмүүс их зантай гэж хардаг гэсэн. Харагдах байдал ийм боловч өөрийгөө их л нийтэч хүн гэж боддог.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • emch (66.181.160.69)
    utga uchirtai amidral gej yu yarij baigaagaa ooroo oilgoj bgaa yum bolob uu sayhan usa d heg gariin booviig hohoj bgaad l irsen ats shuu dee ene maliin jujigchin gej yu bhav dee zolbin jinger baihgui yu ene ats 214 ond hoshnogduulssar bgaad mnai emnelegt suv uragdaj ireed oyuullaad yavj bsan durak da bas boloogui mongoo hagas dutuu ogson shuu
    2018 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.182.151)
    Yashka shig l haragdaad baih yum huvtsas nuur budalt ni
    2018 оны 09 сарын 17 | Хариулах
  • Болд (202.131.242.42)
    гоё шүү чи шүү
    2018 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.190.27)
    hoshnog yumaa
    2018 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    12 цаг 44 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    12 цаг 49 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    12 цаг 50 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    13 цаг 36 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    14 цаг 15 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    14 цаг 25 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    14 цаг 39 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    14 цаг 44 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    14 цаг 53 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    15 цаг 1 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    15 цаг 6 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    16 цаг 16 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    16 цаг 24 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    16 цаг 29 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    16 цаг 58 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    17 цаг 0 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    17 цаг 11 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    18 цаг 28 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    18 цаг 39 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    18 цаг 45 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК