Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Амгаланбаатар,С.Эрдэнэбат нар алийн болгон хяналтгүй явах вэ

2018-9-16
0
ЖИРГЭХ

 

Социализмын үед төрийн өмч байсан эвсэл холбоодын өмч,хөрөнгө, байр, сав, газар өнөө цагт цөөн хэдхэн хүнийг тэжээж байгаагийн нэгэн жишээ бол Монголын Үйлдвэрчний эвлэл.   “Зах зээлийн эхэн үед л гэхэд  тэтгэвэр тэтгэмж тавьдаг, төв талбайг тойрсон хоёр ч  оффистой, спорт заалтай, уулын ам болгонд 130 гаруй зуслантай, аймаг болгонд контортой, ахмадын сувилалтай, хүнсний ногооны өргөн уудам талбайтай, 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 650 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 300 гаруй авто машинтай, адуу, үхэр, хонин сүргийн сууриудтай  эзэнт гүрэн байжээ” хэмээн  тус газрын нягтлангаар ажиллаж байсан Б.Гэрэлмаа нэгэнтэээ ярьсан байдаг.

Мэдээж тэр их өмч,хөрөнгийг үе үеийн дарга, тэргүүд нь хувьдаа завшсаар одоо цөөхөн нь үлдсэн. Цөөхөн, гэхдээ нүнжигтэй байр сав нь  өдгөө ч МҮЭ-ийн дарга нарыг тэжээсээр.

Хамгийн гайхалтай нь “олон нийтийн” гэх статустай мөнөөх өмч хөрөнгийг хянадаг газар гэж алга.

Өнөөдөр л гэхэд  МҮЭ-ийн  хотын төвийн төв байр нь түрээсийнхнээр дүүрэн.Гэхдээ бүр шинэхэн баригдсан тауэр, плазагаас ч өндөр үнээр түрээслэнэ.  Жишээ авахад, хааш хаашаа 20 метр  өрөө нь гэхэд л  2 саяын түрээстэй гэнэ. Гэхдээ түрээснээс нийт хэдэн төгрөг олдог, хэчнээнийг юунд зарцуулдгийг хэн ч хэлж үл мэднэ. Нэг үгээр хаалттай гэсэн үг.

Баруун 4 замд байх нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо гээд том байшин бас л түрээсийнх. Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордон гээд жилийн дөрвөн улиралд хошин шог, зохиолчдын дуучдын тоглолтоор дүүрэн газар багагүй ашиг олдог. Дээрээс нь хотод ойрхон хүн байнга очдог Сонгины амралтын газар гэхчилэн газруудаасаа олдог ашиг орлогоо яадаг вэ? Гэсэн асуулт эрхгүй тавигдаж байгаа юм.

Бас нэг тасралтгүй олдог орлого бол үйлдвэрчний эвлэлийн гишүүн бүрээс  сар бүр   цалингаас нь суутгаж авдаг гишүүний татвар юм.   МҮЭХ гэх ажилчдын эрх ашиг, хөдөлмөрийн маргааныг шийдэх ёстой байгууллага маань үүргээ яг сайн гүйцэтгэж байна уу гэдэг бас л  эргэлзээтэй. 

Үүргээ гүйцэтгэдэг байлаа ч  “олон нийтийн” гэх тодотголтой  өмч хөрөнгөнөөс хэдэн төгрөгийн ашиг олдог, түүнийгээ юунд зарцуулдаг вэ гэдгийг “шилэн” болгох цаг болжээ. 

Зарцуулалт нь тодорхой бус байсаар байгаа нь МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар байнга хардлагад өртөж, улмаар “олон нийтийн” төлөө гэх байгууллагын нэр хүнд унахад хүргэж байна.

Эхлээд МҮЭХ-ны удирдлага  өөрсдөөсөө эхлэн шударга цэвэр гэдгээ нийгэмд  харуулж байж иргэдийн эрх ашгийн төлөө тэмцэл нь  илүү шударга харагдана.

МҮЭХ-ны нягтлан бодогч Б.Гэрэлмаа “МҮЭХ-ны удирдлага  18 данстай, зарим  дансуудыг нэг удаа ашиглаад хаяж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд таван тэрбумын орлого нь 400 сая болтлоо буурлаа. 200 гаруй сая төгрөгийн өр нь 1,8 тэрбум болтлоо өслөө.  Сүүлийн жилүүдэд Нийгмийн даатгалд өртэй, татварт тайлангаа цаг тухайд нь өгдөггүй, байнга зөрүүтэй мэдээлэл өгч ирлээ. Энэ мэт МҮЭХ-ны удирдлагын хууль бус үйлдлүүд байгууллагын нууцад хамаардаг болжээ” хэмээн ЭНД ярьж байв. Б.Гэрэлмаагийн ярьснаар бол МҮЭХ албан ёсны дансаараа гүйлгээ хийдэггүй, өөр хувийн дансуудаар мөнгө оруулж, гаргадаг болж таараад байгаа юм.

Уг нь  “Үйлдвэрчний эвлэлийн өмч хөрөнгө гэдэг чинь 100 жил хөлс хүчээ урсгасан үе үеийн барилгачин, тариачин, багш, эмч, уурхайчны хуримтлал, үлдээсэн өв юм шүү. Би тэр хүмүүсийн өмнөөс МҮЭХ-ны өмч хөрөнгийг  хулгайч сэтэхүйтэй нөхдүүдээс хамгаалан дуугарч байгаа юм” хэмээн тэрбээр ярьж байв.

Түүний  мэдээллийн мөрөөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЭЦГ-т гомдол гаргасан ба Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат нар АТГ-д шалгагдаж байгаа  гэж мэдээлэгдэж байсан ч өдгөө сураг алдарчээ.

 МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар  МҮЭСТО-ны зүүн талд байрлалтай 12 давхар зочид буудал баригдаж буй газрыг “Макс” группт 170 сая төгрөгийн хивсэнцэрээр зарсан.1,6 га газрыг “Бэрэн” группт хоёр өрөө байраар зарсан. Тэр орон сууц нь замаасаа алга болсон. Засгийн газраас “Хаалтын гэрээ”-ны зарчмаар 780 сая төгрөг авч АНУ-д зугаалсан, “Альфа” зочид буудлаа ажилуулахын тулд сар бүр 5-10 сая төгрөг өндөр хүүтэй зээлж МҮЭХ-ноос төлдөг. Үйлдвэрчин хотхоноос нь 40 орон сууц сох дутсан гэдэг.  Хөлбөмбөг, ажилчдын, ногооны гэх мэт газруудыг хэсэгчлэн зарсан гэх зэрэг олон  асуудлаар шалгагдаж эхэлсэн билээ.

Ер нь нэг ийм шуугиан дэгдээд сураг алдардаг явдал аль ч дарга нарт хэвийн үзэгдэл болсон. Тиймээс Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат нар алийн болгон хяналтгүй явах вэ? гэж асуумаар байна. 

 

С.Саруул

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.179.25.166)
    Алийн болгон гэж бичдэг шүү. Аль юм болгон гэж бичдэг.
    2018 оны 09 сарын 17 | Хариулах
  • Zochim (103.212.118.239)
    Ystoi zuv sedev baina. Bid sar bur tsalingiin todorhoi huviig ogdog tuunees 60 huvi ni tuv uildverchnii evleld ochdog ene baiguullaga ajilchdiin erh ashgiin tuluu dorvitoi zuil hiideggui tatan buulga ulsiin umch bolgo
    2018 оны 09 сарын 17 | Хариулах
  • зооч (66.181.161.39)
    Энэ ёстой мэдмээр шалгамаар юм байна 100жилийн эмч багш барилгин тариачин үйлдвэрийн ажилчин малчдын хүчээр бий болсон хөрөнгөө р гараа угааж байдаг байна ҮЭ-д төлсөн мөнгөө буцааж авъя!? Батлахаа бариад очиж 1удаа тусламж авч байгаагүй гишүүд олон байгаа байх. Татварт төлсөн мөнгөө авах хэрэгтэй юм байна
    2018 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.24.195)
    Өдий болтол шалгаагүй юм уу. Аль эрт яригдаж байсан. Ил тод болгох хэрэгтэй. Дэмжиж байна.
    2018 оны 09 сарын 16 | Хариулах
  • сэнс (66.181.181.139)
    Энэ үсээ сэнсдсэн нөхөр асуудлыг холдуулахын тулд ажил хаялт энэ тэр гэж займчуулж байгаа юм болов уу даа
    2018 оны 09 сарын 16 | Хариулах
  • Дарь (202.126.89.103)
    МҮЭ гэдэг хувийн компани бий болсон. Тиймгүй бол дарга нар нь бас солигдоно биздээ. тэр маш их хөрөнгө ҮЭ-ийн гишүүдэд нялзаагүй шүү дээ.
    2018 оны 09 сарын 16 | Хариулах
  • багш (66.181.180.32)
    МҮЭ-ийн харьяа Хөдөлмөрийн дээд сургууль гэж бас байдаг байх аа. Үнэхээр ч нилээн хөрөнгө эргэлдэж байдаг байх шүү. шалагж, хянада ггазар гэж байхгүй. Сайхан олон объекттой, түүнийгээ өндөр үнээр түрээсэлдэг. мэдээж урсгал зардлаа түүнээс төлдөг байх. Цалингаа тавьдаг байх. Ер нь ил тод болгомоор юм.
    2018 оны 09 сарын 16 | Хариулах
  • Асуудал (66.181.189.74)
    Соц-ын үед анхан шатны ҮЭ-ийн хороодын татварыг 10 хувийг нь анхан шатны бай-д үлдээгээд 90 хувийг шууд авчихаж бсан шүү. Сүүлдээ мэргэжлийн сургууль төгссөн нь ажилгүй үлдэж мэргэжилгүй нөхдүүд бие биенээ татан гаргаж нэр хүндийг унагаж орхисон газар шүү дээ. Гавъяа шагнал нь арын хаалгаар хэдхэн сар болсон хүн авч, насаараа ҮЭ-ээ төлөөлөөд тогтвортой ажилласан хүнээ бараг шийтгээд, гомдоогоод гаргуунд нь хаячихдаг газар. Энд БШУҮЭХ-ны дарга сэтэртэй Батзориг нь хуучин ажиллаж байсан настай хүмүүсээ "Таныг танихгүй, та өөр газар ханд" гээд явуулчихдаг нөхөр яаж багш нарын эрх ашгийг хамгаалдаг бнаа гэж асуумаар бна. ҮЭ-д энэ мэт сэтгэл нь дутсан нөхдүүд өөрсдийгөө тэжээгээд хэвтэж байгаа нь зөв үү? Өч төчнөөн олон жил ҮЭ-ийн гишүүдийн татварыг юунд зарцуулж байгаагаа тооцож чадахгүй эдгээр нөхөд зайгаа тавьж өгөх цаг болсон баймаар.
    2018 оны 09 сарын 16 | Хариулах
  • Ахмад (66.181.160.19)
    Энэ ёстой хүн анзаардаггүй маш чухал сэдэв хөнджээ!!! Яг үнэндээ бол соц-змын үеийн "олон нийтийн байгууллага"-ууд бол улсын өмч хөрөнгөөр л байгуулагдсан шүү дээ! Хувийн өмч гэж ямар басан биш! Гишүүдийн татвар нь юунд ч хүрэхгүй, мэдээж!!! 1990-ээд онуудад өмч хувьчлахдаа ОНБ-ын өмчийг завсардуулан орихчихсон юм!!! Түүнийг нь хэдэн хулгайч нар л завшсан даа!!! Жишээ нь, Батлан хамгаалахад туслах нийгэмлэг, түүний харьяа авто сургууль г.м. маш том объектууд хулгайч нарын гараар ороод алга болсон шүү дээ!!! Энэ асуудлыг уг нь эргэж шалгаж болно л доо, даанч хулгайч хулгайчаа яаж шалагх вэ дээ, тийм ээ?????
    2018 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    12 цаг 44 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    12 цаг 49 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    12 цаг 50 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    13 цаг 36 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    14 цаг 15 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    14 цаг 25 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    14 цаг 39 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    14 цаг 44 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    14 цаг 53 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    15 цаг 1 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    15 цаг 6 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    16 цаг 16 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    16 цаг 24 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    16 цаг 28 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    16 цаг 58 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    17 цаг 0 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    17 цаг 10 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    18 цаг 28 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    18 цаг 39 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    18 цаг 45 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК