Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Ногоон паспорт-Монгол орон даяар” хэрэгжиж эхэллээ

2018-9-17
0
ЖИРГЭХ

 

“Үе тэнгийнхэн маань байгаль орчноо хайрлана гэж хэлдэг үгээ үйлдлээрээ ч гэсэн харуулж байгаасай гэж боддог хэмээн Дорноговь аймгийн Сайншанд сумын наймдугаар ангийн сурагч М.Мөнх-Ундрах хэллээ. Тэр бол Сайншанд сум, Хамрын хийдэд болсон “Ногоон паспорт-Монгол орон даяар” аяны нээлтэд оролцсон 300 гаруй хүүхдийн нэг. Тус аянд оролцоод сурч, мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцахдаа “Түмпэнд ус хийж аягаа угаадаг байх, тарьсан модоо усалж байх, хог, шүлсээ ил задгай хаяхгүй байх зэрэг өдөр бүр хийдэг ажлууд маань жижиг гэлтгүй байгаль орчноо хамгаалах үйлсэд ямар их хувь нэмэр оруулдгийг өнөөдөр маш сайн ойлголоо” гэсэн юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Ногоон паспорт-Монгол орон даяар” аян нээлтээ дотоодын аяллын төв цэг, шашны жуулчлалын гол маршрут болсон Дорноговь аймгийн Сайншанд сум, хамрын хийдэд зохион байгуулсан юм.

 

 

Тус арга хэмжээнд Улаанбаатар хот, Дорноговь, Говьсүмбэр аймгийн сургуулиудын “Эко клуб”-ийн нийт 300 гаруй хүүхэд оролцов. Монгол улсын ирээдүйн эзэд болсон тэд хамтдаа эх дэлхий, байгальтайгаа зөв харьцах талаар өртөөчилсөн сургалтад сууж, хамрын хийдтэй танилцах аялалд оролцов. Мэдээж тэдний гол зорилго нь мод тарих. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “Бид говьд хамгийн сайн ургадаг гурван төрлийн нийт 400 орчим модыг энд суулгаж байна. Мод тарих нэг хэрэг. Харин усалгаа, арчилгаа маш чухал. Энэ ажлыг хамрын хийдийн лам нар хариуцна. Яамны зүгээс мод тарьсан талбайг хашаажуулах, усалгааны систем хийх, сандал сүүдрэвч тавих зэрэг ажлыг хийлээ. Хамрын хийдийг зорьж ирсэн аялагч, жуулчид энэ цэцэрлэгт хүрээлэнд саатдаг, тэгэхдээ нэг мод тариад буян үйлдээд буцдаг байх боломжийг олгох зорилготой” гэсэн юм.

 

 

Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв харьцах тухай л ярьж ирсэн болохоос бус эх байгальтайгаа зөв харьцах талаар төдий л хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн доройтол. 1992 онд Монгол Улсын нийт газар нутгийн 11 орчим хувь нь ойн сан байсан бол өдгөө долоон хувь болтлоо буурчээ. Тэгэхдээ Монгол орны ойн хангай болон төвийн хэсэг нь мөнх цэвдэг дээр байдаг бол говийн бүсийнх нь усны судалбар даган ургадаг аж. Говийн ааш, авир үзээгүй хүндээ бэрх. Хэдийгээр энэ жил хур бороо элбэгтэй, өвсний гарц орон даяар сайн байсан ч говь нутагт армаг тармаг харагдана. Говь нутагт мод тарьж, цөлжилттэй тэмцэхийн шалтгааныг ийнхүү нүдээр үзэж, биеэр мэдэрсэн сурагчидтай хамт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Ж.Дэлгэрсайхан нар ч мод тарих үйлсэд нэгдсэн юм.

 

“Ногоон паспорт” аян шинэ эриний иргэдийг бэлдэх зорилготой

 

Мод тарих сайн ажил боловч модоо арчлах нь чухал. Монголчууд сүүлийн жилүүдэд мод тарих аяныг идэвхтэй зохион байгуулж байгаа ч ургуулсан нь хэд билээ гэдэг асуултад бүрэн дүүрэн хариулж чаддаггүй. Арчилгаа, усалгаагүйгээс бяцхан моддын олонх нь үхэр, ямаа, хүүхэд, нохойн хөлд үрэгддэг байсныг одоо бодоход харамсам. Харин салбарын яамныхан үүнийг тооцож, төлөвлөсөн нь сайшаалтай. 109.5 мянган ам километр нутагтай энэ аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг. Эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг. гадаргын усны нөөц бараг үгүй ийм нутагт модны арчилгаа гэдэг “инкубаторт байгаа хүүхдийнхтэй ойролцоо” байхаар төсөөлөгдөнө. Тиймээс усалгааны иж бүрэн систем, мал амьтны хөл, машин тэрэгний цуваанаас хамгаалсан төмөр хашаа зэргийг шийдсэн нь өсвөрийн экологичдын тарьсан суулгац өндөр ойн шугуй болох итгэлийг төрүүлж байлаа.

Дорноговь аймгийн Сайншанд сум, Хамрын хийдэд нээлтээ хийсэн “Ногоон паспорт-Монгол орон даяар” аяны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас дараах тодруулгыг авлаа. 

 

 

-Ногоон паспорт аяны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай яам өнгөрсөн жилээс эхлэн “Ногоон паспорт” аяныг орон даяар зарласан. Дэлхий даяар шинэ эринд зохицож амьдрах, шинэ эриний иргэдийг бэлдэх зорилготой тогтвортой хөгжлийн зорилтуудад монгол улсын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор санаачилсан аян. Энэ бол дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан акц. Өнгөрсөн гуравдугаар сард “Найрамдал” зусланд Улаанбаатар хотын сургуулиудын “Эко клуб”-ийн сурагчдаар батлуулаад “Ногоон паспорт” аянаа улаанбаатар хотын хэмжээнд эхлүүлсэн. Мөн нийслэлийн сургуулийн сурагчдын дунд аюултай хог хаягдал, тэр дундаа хэрэглэж дууссан батарейг хэрхэн ангилж хаях, ус, эрчим хүчээ яаж хэмнэх талаар уралдаан зарласан. Дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх, байгалийн шавхагддаг нөөцийг урт удаан хугацаанд тогтвортой ашиглах санал, санаачилгыг Монгол Улсын хойч ирээдүй болсон хүүхдүүдэд төлөвшүүлэх зорилготой. Бидний хувьд энэ жилийн улсын наадмаар “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай хэрэгжүүлсэн. Тиймдээ ч наадмын үеэр иргэдийн тарьсан хог хаягдал өмнөх жилүүдийнхээс нэлээд буурсан. Мөн амарч, аялж, зугаалж байгаа иргэд маань тусгай цэг дээр хогоо хаяж дадаж байна. Харин өнөөдрийн энэ арга хэмжээг хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Монгол орон даяар дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд эхлүүлж буй юм.

 

-Яагаад аяныхаа нээлтийг Дорноговь аймаг дахь Хамрын хийдийг сонгож хийв?

-80 гаруй жилийн өмнө энэ газар ой шугуй байсан гэж нутгийн өвгөд ярьдаг юм билээ. Тиймээс энергийн төв хэмээгддэг хамрын хийдийн ойр орчмыг ойжуулахаар эхлүүлсэн хэрэг. Үүнд Дорноговь, Говьсүмбэр, Улаанбаатар хотоос сурагчдын төлөөлөл ирж “Ногоон паспорт”аа хэрхэн үр дүнтэй хөтлөх, байгаль орчноо хамгаалах, мод тарих, хог хаягдлаа ангилан ялгах талаар бүтэн өдрийн өртөөчилсөн сургалтад суулаа. Хамрын хийд бол монгол орны дотоодын аялал жуулчлалын гол цэг. Жилийн дөрвөн улиралд жуулчин ирдэг маршруттай. Тиймээс энд мод тарьж, цэцэрлэгжүүлэлт хийснээр говийн бүсэд усжуулалтын систем бүхий ой, амарч тухлах орчин зэргийг бий болгож байна. Ийм төслийг манай яам орон нутгийн удирдлагуудтай хамтран аймаг бүрт хэрэгжүүлэх зорилт тавиад байна. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.167.54)
    Энэ сайд ийм маягаар мөнгө идээд мэргэшсэн байна.Үүний үр дүнг шалгаж олонд ил тод мэдээллэх хэрэгтэй АТГ-хан.Энэ сайдын мөнгө угаасан хэрэг нь яасан бэ АТГ-хаан.
    2018 оны 09 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намар төв болон говийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орж, сэрүүхэн байна
    12 цаг 44 мин
  • "Дөрвөн сарын бензиний хэрэглээгээ ганцхан сард хэрэглэчихсэн" гэж мэдэгдсэн П.Баянбаатарын томилгоог ТАЗ хууль зөрчсөн гэж дүгнэжээ
    12 цаг 49 мин
  • COP17 хурлыг угтаж газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа
    12 цаг 50 мин
  • Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
    13 цаг 36 мин
  • Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм журмыг цэгцэлж, хуулиас давсан дүрэм журмуудыг хүчингүй болгуулав
    14 цаг 15 мин
  • НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа
    14 цаг 25 мин
  • Хэт халалтаас шалтгаалан Европчуудын дунд Хятадад үйлдвэрлэсэн агааржуулагч эрэлт өндөр байна
    14 цаг 39 мин
  • Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
    14 цаг 44 мин
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
    14 цаг 53 мин
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
    15 цаг 1 мин
  • Royal Armouries музей 13-р зууны Монголын түүх, соёлыг тодотгосон “Монгол зун” тусгай хөтөлбөрөө нээлээ
    15 цаг 6 мин
  • Туул голын салаанд хоёр автомашинтайгаа боогдсон байсан иргэдийг авран хамгаалжээ
    16 цаг 16 мин
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
    16 цаг 24 мин
  • ОХУ-д шатахууны нийлүүлэлтийн хүндрэл үргэлжилж байна
    16 цаг 28 мин
  • Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ
    16 цаг 58 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ
    17 цаг 0 мин
  • Их Британид Ирантай холбоотой гэмт бүлэглэлийн захиалгаар аллага үйлдэхийг завдсан өсвөр насны хүүг яллав
    17 цаг 10 мин
  • ОХУ-д шатахууны хомсдол нүүрлэж, ШТС-уудад урт дараалал үүсэв
    18 цаг 28 мин
  • Марк Зукерберг: АНУ Хятадын хиймэл оюуны загваруудыг хориглох ёсгүй
    18 цаг 39 мин
  • Трампын тариф Канадын архины үйлдвэрлэгчдэд шинэ боломж авчирлаа
    18 цаг 45 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • “Айраг фестиваль-2026” хойшилжээ
  • Сэлэнгэ мөрөнд хөл алдсан дөрвөн иргэнийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Улаанбурхан өвчнөөр 5 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК