Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас “Миний сонгосон мэргэжил-Монгол орны хөгжилд” хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны судалгаа хийх мэргэжил сонголтын аялалыгзохион явуулж байна.
Энэ нь сурагчдын өөрсдийн чадвар, сонирхолд үндэслэн мэргэжлээ зөв сонгоход туслах, зорилгогүй үр дүнгүй шалгалт өгдөг ачааллыг бууруулах зорилгоор Хөвсгөл аймгийн Тариалан, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ гэсэн чиглэлд зохион байгуулах юм байна. Аялалд арваннэгдүгээр ангийн сурагчдын төлөөлөл болсон 40 хүүхэд оролцсон ба Тариалан сумын Алтан дуулга компаний тариан талбай, гурилын үйлдвэр, Эрдэнэт хотын Эрдэнэт үйлдвэр, МСҮТ, Эрдэнэт хивс, Дархан хотын Дулааны станц, Төмөрлөгийн үйлдвэр, Сэлэнгэ аймгийн фермертэй газар дээр нь танилцаж туршлага судлах аж.
Б.Лхам