Төв аймгийн Мөнгөнморьт сум нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, ард иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Эрүүл агаар эм-2018” явган аялалыг зохион байгуулдаг байна. Энэ удаагийн явган аялалыг тус сумын ЗДТГ зохион байгуулж, 120 гаруй иргэд, албан хаагчид оролцож, 14 километрийн аялал хийсэн байна.
Багуудын дунд 100 метрийн гүйлт, хөгжөөнт буухиа, олс таталт, хөл бөмбөг, зээрэнцэг, бөөрөнцөг гэсэн төрлүүдээр тэмцээн зохион байгуулснаас нэгдүгээр байрыг Эрүүл мэндийн төв, хоёрдугаар байрыг Ерөнхий боловсролын сургууль, гуравдугаар байрыг Булаг баг тус тус эзэлжээ.