Хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд буруу оролцсоны улмаас учрах аюул, хох хохирол болон түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг таниулсан “Үзүүлэн сургалт”-ыг Тээврийн цагдаагийн албанаасзохион байгуулсан.
Уг сургалтын онцлог нь хүүхэд багачууд замын хөдөлгөөнд явган болон зорчигч хэлбэрээр оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл ямар хор уршиг дагуулдаг, зам тээврийн осол ямар шалтгааны улмаас гардаг, ингэснээр хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хэрхэн хохирох эрсдэлтэй байдаг талаар орлон тоглогчид жүжиглэж үзүүлсэн юм.
Учир нь Замын хөдөлгөөнд оролцогч дундаас хамгийн эмзэг нь “Хүүхэд” бөгөөд тэдэнд зам тээврийн осол, гэмтлийн хор уршиг, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлж, ярихаас илүүтэй үүнийгээ бодитоор, танин мэдэх, үйлдлээр харуулсан нь хамгийн үр дүнтэй талаар албаныхан ярьж байна.
Сургалтад 1000 орчим хүүхэд хамрагджээ.
Б.Лхам