Монгол-Орос улсын спортын мастер Д.Сайдаа агсны нэрэмжит 2018 оны ширээний теннисний ахмадын Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-ны өдөр болно.
Тус тэмцээн нь орон нутагт өсвөр үе, хүүхэд залуучууд, ахмадуудын дунд ширээний теннисний тэмцээнийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ахмад тамирчдын залгамж халааг бэлтгэн тамирчдаа алдаршуулах, бүсийн болон олон улсын шигшээ тэмцээнд оролцуулах зориготой аж.
Тэмцээнийг Биеийн тамир, спортын газраас шүүн явуулах бөгөөд ганцаарчилсан төрлөөр 40-өөс дээш насныхан оролцох боломжтой юм.
Б.Лхам