Чингэлтэй дүүргийн МХЕГ-ын төлөвлөгөөт хяналт, шалгалт хийх тухай удирдамжийн танилцуулга арга хэмжээ боллоо.
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны хяналт шалгалтын үйл ажиллагааны төлөвлөгөө болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгөгдсөн үүрэг, даалгаврын дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд байгаль орчин, газар, геодези, зураг зүй, дэд бүтэц, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, эрүүл ахуй, боловсрол, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр нэгдсэн хяналт шалгалт хийж гүйцэтгэхээр болсон байна. Тус шалгалтыг ажлын 10 хоногт багтаан хийх аж.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)